Jump to content

Гүрж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Гүрж улс-с чиглүүлэгдэв)
Гүржийн үндсэн хүн ам болдог үндэстний тухай Гүрж угсаатан өгүүллээс үзнэ үү.
Гүрж
საქართველო (Гүрж)
Сакартвэло
Уриа: 
ძალა ერთობაშია
Жала эртобашиа
"Эв нэгдэл бол хүч"
Төрийн дуулал: 
თავისუფლება
Тависуплеба
"Эрх чөлөө"
Гүржийг хар ногооноор; хяналтгүй
газар нутгийг
цайвар ногооноор
Нийслэл
ба томоохон хот
Тбилиси
41°43′N 44°47′E / 41.717°N 44.783°E / 41.717; 44.783
Албан ёсны хэлГүрж хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлАбхаз хэл[a]
Угсаатны бүлгүүд
(2014[a])
Шашин
(2014)
  • 10.7% Ислам
  • 1.2% Бусад / Шашингүй[3]
Ард түмний нэршилГүржүүд
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
Саломе Зурабишвили
Иракли Гарибашвили
Шалва Папуашвили
Хууль тогтоох байгууллагаПарламент
Түүх
МЭӨ 13-р зуун – МЭ 580
786–1008
1008
1463–1810
9 сарын 12, 1801 он
• Оросын эзэнт гүрнээс тусгаар тогтнов
5 сарын 26, 1918 он
2 сарын 25, 1921 он
• ЗХУ-аас тусгаар тогтнов
 • Тунхаглал
 • Бүрэн


4 сарын 9, 1991 он
12 сарын 26, 1991 он
8 сарын 24, 1995 он
Газар нутаг
• Нийт
69,700 км2 (119)
Хүн ам
• 2022 тооцоо
Neutral decrease 3,688,647[a][4]
4,012,104[b] (126)
• 2014 тооллого
Neutral decrease 3,713,804[a][5]
• Нягтаршил
57.6/км2 (137)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$80.611 тэрбум[a][6] (102)
• Нэг хүнд ноогдох
$21,922[a][6] (75)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$27.947 тэрбум[a][6] (115)
• Нэг хүнд ноогдох
$7,600[a][6] (92)
ОТББИ (2021)  34.2[a][7]
дундаж
ХХИ (2021)Steady 0.802[a][8]
маш өндөр · 63
Мөнгөний нэгжГүржийн лари (₾) (GEL)
Цагийн бүсUTC+4 (Гүржийн Цаг GET)
Огнооны форматөө.сс.жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+995
ISO 3166 кодGE
Домэйн нэр.ge, .გე

Гүрж Улс (гүрж. საქართველო Сакартвэло) — өвөр Кавказын баруун талыг эзлэн оршдог улс. Газрын байрлалаар Баруун Азийнх боловч зарим талаар Дорнод Европт ойртох тул Евразийн улс орон гэгдэнэ. Баруун талаараа Хар тэнгистэй залгаж, бусад талаараа ОХУ, Азербайжан, Армени, Турктай газраар хиллэдэг. Нийслэл - Тбилиси хот.

Нутаг дэвсгэр - 69,700 км2, 2011 онд тооцсоноор хүн амын тоо - 4,469,200.[10] Үүнээс дийлэнх олонх болох Гүржүүд 83.8%-ийг эзлэдэг бол 6.5% нь Азери, 5.7% нь Армени угсаатан байдаг ажээ. Албан ёсны Гүрж хэлээр хүн амын 71% нь ярьж бусад Гүржүүд (12.2%) Мигрел хэлээр ярилцацгаадаг гэнэ.[11]

Гүржид түүхэндээ олон улс тогтож байлаа. Орчин цагийн Гүрж нь 11-12-р зуунд IV Давид, Тамара нарын хаанчлалын үед хэлбэржсэн. 19-р зууны эхэнд Оросын Хаант Улсад хавсрагдаж,[12] 1917 оны Оросын хувьсгалын дараа богино хугацаанд тусгаар тогтноод 1921 онд Зөвлөлтөд эзлэгдэн Зөвлөлт Холбоот Улсын 15 БНУ-ын нэгэн болж байв. 1991 онд тусгаар тогтнож, түүнээс хойш иргэний дайн самуунтай байдаг. Гүрж одоо нэгдмэл байгууламжит, ерөнхийлөгчийн бүгд найрамдах засагт төрийн хэлбэртэй.

Гүржийн бүрэн эрхийн Абхаз, Өмнөд Осети хоёр сүүлийн хэдэн жилд Гүржийн мэдлээс тусгаар тогтноод байгаа. Гэхдээ тэд НҮБ-ын гишүүн биш бөгөөд Орос мэтийн хэдхэн улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. БН Гүрж улс/ Утасны код – 995

БН Гүрж улс нь Ази тивийн баруун өмнөд хэсэгт Кавказын уулархаг нутагт оршдог. Хойд талаараа Орос улстай, зүүн талаараа Азербайжан, урд талаараа Армян, Турк улсуудтай тус тус хиллэнэ. Баруун талаараа хар тэнгисээр хүрээлэгддэг.

Газар нутаг: 69.7 мянган км2 газар нутагтай.

Хүн ам: 5310 мянган хүнтэй.

Нийт хүн амын 69 хувь нь гүрж, 9 хувь нь армян, 7 хувь нь орос, 5 хувь нь азербайжан үндэстэн байдаг. Түүнээс гадна тус оронд 170 мянган осетин, 100 мянган грек, 50 мянган украйн, 30 мянган жүүд, 25 мянган күрд зэрэг үндэстэн ястан амьдардаг. Хилийн чанадад тухайлбал Орос, Израил зэрэг оронд 1 сая гаруй гүржүүд амьдардаг. Нийт хүн амын 52 хувь нь хот суурин газарт амьдардаг. Дундаж наслалт эрэгтэй 70, эмэгтэй 75 наслана.

Албан ёсны хэл: Гүрж

Шашин шүтлэг: Үнэн алдартны шашин шүтдэг.

Нийслэл хот: Тбилис /1350 мянган хүнтэй/

Засаг захиргааны байдал: 9 хязгаар. Нийслэл хот Тбилиси /1350 мянган хүнтэй/, томоохон хотуудад Кутаиси /300 мянган хүн/, Батуми /130 мянган хүн/, Рустави /100 мянган хүн/ зэрэг хот багтдаг.

Төрийн байгууламж: Гүрж улс нь БН улсын бүтэцтэй бөгөөд төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд байдаг. Хууль тогтоох дээд байгууллага нь нэг танхимт дээд зөвлөл, 235 суудалтай. Ерөнхийлөгч нь улсын аюулгүй байдлыг хамгаалах яам болон батлан хамгаалах яамыг удирддаг. Бусад яамыг ерөнхий сайд удирдана.

Гүрж улс нь үйлдвэр, хөдөө аж ахуйн орон бөгөөд нүүрс, зэс, газрын тос, гантиг зэрэг ашигт малтмалаар баялаг орон төдийгүй эдгээрийг ихээхэн хэмжээгээр олборлодог. Ган, ширэм, цувирмал боловсруулж, суурь машин, цахилгаан галт тэрэг, ачааны машин, бүх төрлийн цахилгаан бараа үйлдвэрлэхээс гадна барилгын материал болон эрдэс бордооны үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн. Цай, дарс, шарз, тамхи зэргийг их хэмжээгээр үйлдвэрлэж экспортлодог. Голчлон цай, нимбэг, жүрж, усан үзмийн бут, улаан буудай, эрдэнэ шиш, хүнсний ногоо зэргийг тариалдаг. Хонь, үхэр, гахайг өсгөж үржүүлнэ. 1612 км төмөр замтай. 20363 км авто замтайгаас 19038 км нь хатуу хучилттай.

Мөнгөн тэмдэгт нь: Лари /Л/ 1000л =0.42 ам.доллартай тэнцэнэ.

Нэг хүнд оногдох ҮНБ: 3100 ам доллар

Уур амьсгал ба ан амьтад: Гүржийн уур амьсгал халуун ба сэрүүн бүсийн завсрын шинжтэй. Жилийн дундаж хэм нь 13 градус. Өндөр уул, тал хээр, нам дор газар зэрэг газарзүйн бүсчлэлийн бүх онцлог шинжийг агуулсан газар нутаг юм. Хамгийн өндөр цэг нь Шхара уул – 5201м юм. Том голуудад Кура, Риона, Алазани нар орно. Уулархаг нутгаар 600 гаруй мөсөн гол, олон тооны үзэсгэлэнт нуур байдаг. Мөн уулсын хооронд үржил шимтэй нугууд байдаг. Эвэрлэг мод, царс, туулайн бөөр, дал мод, далдуу мод, жодоо, гацуур бүхий ой тус орны нутаг дэвсгэрийн 37 хувийг эзэлнэ. Цэцэгт ургамлын 4.5 мянган төрөл зүйлтэй. Зэрлэг үхэр, янгир, баавгай, буга, бор гөрөөс, шилүүс зэрэг ан амьтдаас гадна олон зүйлийн шувуу, могой тааралддаг.

Түүх соёлын дурсгал: Мцхетийн сүм (I зуун), Сионий цогчин дуган (V зуун), Тбилиси дэх Давидын сүм (VI зуун), Сухуми дахь Диоскурын усан доорх балгас, Гори дахь И.В.Сталины гэр музей, Пицунде дахь эртний нарсан төгөлийн үлдэц зэрэг сонирхолтой анхаарал татахуйц газрууд олон байдаг. Гадаадын жуулчид Гүржийн тааламжтай уур амьсгал, үзэсгэлэнтэй байгаль, далайн хаялга, үндэсний хоол зэрэгт дуртай. Яруу найрагч Шота Руставели, зохиолч гүн ухаантан И.Чавчавадзе, Д.Гурамишвили, Гурам Панжикизе зэрэг нэр цуутай хүмүүс Гүржийн ард түмний дундаас төрж гарсан юм.

Түүхэн баримтууд

[засварлах | кодоор засварлах]
  • Дундад зууны үед Монголчуудын баруун зүг хийсэн шар загалмайтны аян дайн буюу Хүлэг хааны аян дайны үед монголчуудын үнэнч ганц холбоотон нь армянчууд байсан.
  • дундад зууны үед гүржүүд нь монголын удирдах эрхийг хүлээн зөвшөөрсөн загалмайн шашинт улсуудын нэг байсан бөгөөд хаан ширээнд нь өрсөлдөж байсан хан хөвгүүд нь Хар хорин хотод очиж эрх мэдэл гуйж байсан түүхтэй.
  1. "Article 8", Constitution of Georgia. In Abkhazian AR, also Abkhazian.
  2. "Constitution of Georgia" (PDF). Parliament of Georgia. Archived from the original (PDF) on 10 December 2017.
  3. "საქართველოს მოსახლეობის საყოველთაო აღწერის საბოლოო შედეგები" (PDF). National Statistics Office of Georgia. 28 April 2016. Archived from the original (PDF) on 10 October 2017. Татаж авсан: 29 April 2016.
  4. "Demographic Portal". Татаж авсан: 2022-05-07.
  5. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named 2014 Census
  6. 6.0 6.1 6.2 6.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. Татаж авсан: 8 January 2023.
  7. "GINI index (World Bank estimate) – Georgia". data.worldbank.org. World Bank. Архивласан огноо 20 July 2018. Татаж авсан: 6 June 2023.
  8. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 2022-09-08. Татаж авсан: 6 June 2023.
  9. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named geostat.ge
  10. "Statistics Georgia" (PDF). GE: Geostat. Татаж авсан: February 11, 2011.
  11. Georgia in CIA World Factbook (Memento 16. Аравдугаар сар 2015 цахим архивт), 2012.  (англ.)
  12. David M. Lang, A Modern History of Georgia, p. 109