Улс орнуудын нэрийн утга учир
Улс орнуудын нэрийг монгол хэлний цагаан толгойн үсгийн дарааллаар байршуулж, нэрийн утга учрыг тайлбарласан болно.
Эртний Ромын "Үл мэдэгдэх өмнөдийн газар нутаг" номонд дурдсан нэршилээр буюу Шинэ Латин хэлээр "Өмнөдийн газар нутаг" гэсэн утгатай нэршил. Анх уг нэршлийг 1625 онд Испани хэлээр хэрэглэж байсан [1] бөгөөд одоогийн Австрали гэх нэрийг Британийн нэрт Аялагч Меттью Флиндерс 1814 онд байр зүйн нэрээр хэрэглэж, олонд түгээжээ.[2] Шинэ Өмнөд Уэльсийн амбан захирагч Лаклан Магуэр 1817 оны орчимд Их Британийн колониудын зөвлөлд хүргэсэн тайлан мэдээлэлдээ "Австрали" гэх нэрийг албан ёсны баримт бичигт анхлан ашиглажээ.[3] Энэ явдлаас хойш долоон жилийн дараа буюу 1824 онд уг тивийг олон улсад "Австрали" хэмээн нэрлэж хэвшсэн юм.[4]
Герман хэлний "Өстеррайх" гэх үгийг 1147 оноос эхлэн Латин хэлэнд оруулан "Австри" гэж хэрэглэж иржээ. Энэ нь "Дорнын газар нутаг" гэсэн утга бүхий Герман үг юм.[5] Ийнхүү нэрлэх болсон нь 976 оны орчимд Баварын вант улсын зүүн хэсэг одоогийн Австри улсын нутаг дэвсгэрийг хамтатган захирдаг байсантай холбоотой. Зарим үндсэрхэг үзэлтнүүд "Дорны эзэнт гүрэн" гэсэн утгатай гэж ч мэтгэдэг. Нэршлийн тухайтад Австралитай тунчиг төстэй нэршил.
Элленистикийн эрин үед хамаарах Ахеменидийн хаанчлалын цаг мөчид хамаарах үеэс эхлэн "Азербайжан" буюу "Атропатуудын газар нутаг" гэх нэршил үүсчээ. Атропат гэдэг нь эртний Грек хэлээр "Галнаас аврагдагсад" гэсэн утгыг илэрхийлдэг.[6][7] Одоогийн тогтсон нэршил болох Азербайжаныг 1918 онд Орос хэлэнд хувирган бий болгожээ. "Галнаас аврагдагсад" гэх үг хэрхэн бий болсоныг тайлбарлавал, Аугаа их Александрыг насан өөд болсоны дараа Урарти, Саспиричуудын хоорон цус асгаруулсан мөргөлдөн болж улмаар Зүүн Арменийг захирч байсан XVIII Ахеменаны Сатрапы Диадочи Селесиусын дарлалаас чөлөөлж "Атропат" буюу "Галнаас чөлөөлөгсөд" гэх нэр үүссэн домогтой.[8][9] Atropátios Mēdía (Ἀτροπάτιος Μηδία),[10] [11]
- Транскавказ, ЗХУ-ын үед албан ёсны баримт бичигт хэрэглэж байсан нэршил. Оросоор "Закавказе" гэсэн үг. Энэ нь Кавказын нуруу сунан тогтсонтой холбогдуулан газар зүйн байршлаар нь нэрлэсэн цэвэр Орос нэршил юм.
"Албани" гэх нэрний тухайд хоёр хувилбар бий. Эхнийх нь "Альба" буюу Латин хэлний "цагаан" гэх өнгө заасан нэршил. Удаах нь Прото-Индо-Европ хэлний "альб" буюу "толгод" гэх утгатай байр зүйн нэршил. Аль нь ч бай "Албаничуудын газар нутаг" гэсэн утга бүхий нэршил нь өнөө цаг үед иржээ.[12] Анх уг нэршлийг манай эриний 1080 онд Мишель Атталейтын номонд Албаной гэх босогчдын газар нутгийг нэрлэсэн хэсэгт дурдсан байдаг.[13] Анна Комненагын "Алексиад" зохиолд "Албанон" эсвэл "Арбанон" гэж уг нутгийг нэрлэсэн байдаг.[14] Дээр дурдсан зохиолуудаас бүр өмнө буюу манай эриний 150 онд Иллирийн эзэрхийллийн эхэн үед буюу Птоломейн үед "Альбани" гэх үгийг ашиглаж байсан баримт бий.
Алжир гэдэг нь Османы Турк хэлээр "Чезайр" буюу "арлууд" гэсэн утгыг агуулдаг. Улмаар Франц хэлэнд "Альжер", Каталон хэлэнд "Алджер" гэж нэвтрэн орсон байдаг.[17] Анх "Алжир" гэх нэршлийг 1839 онд Францчууд тус нутгийг эзлэн захирах үед албан ёсоор ашигласан байдаг. Ингэж нэрлэх болсон нь ихээхэн учиртай. Тодруулбал, тус улсын нийслэл хотыг хуучнаар "Жазаир Бани Мазганна" буюу Мазганнагын үр садын арлууд" гэж нэрлэдэг байжээ. Мазганна гэдэг нь тус улсад анхлан үүссэн төрт улс байсан гэдэг. Тус улсын нийслэл хотын эргээс дөрвөн арал цуварч харагддаг. Улсын нэршилтэй холбоотой өөр нэгэн домог бий. Энэ нь Зиридийн хаант улсыг үндэслэгч Зири Ибн Манад гэх хааны нэрнээс үүсэлтэй гэх домог. Зири гэдэг нь Берберчүүдийн хэлээр "Сарны туяа" гэх утгыг илэрхийлдэг юм байна.[18] 2011}}
Их Британийн эзлэн түрэмгийллээс мултрах "Тусгаар тогтнолын тунхаг бичигт" анхлан дурдсанаар "Америкийн нэгдсэн улс" гэх нэр бий болжээ. Улмаар АНУ-ын Үндсэн хуулинд албан ёсны болон дипломат ёс, олон улсын тэмцээн наадам, соёл урлагын арга хэмжээ, олон улсын хурал, цуглаанд "Америкийн нэгдсэн улс", олон нийт, ард нийтийн дунд "Нэгдсэн улс" гэсэн нэршлийг ашиглаж байхаар хуульчилсан байдаг. "Америк" гэх нэрийг анх Германы газрын зураг зохион бүтээгч Мартин Вальдсимюллер 1507 онд дэлхийн бөмбөрцгийн баруун талд байрлах газар нутгийг "Америка" гэж нэрлэсэн байдаг. Энэ нь тус газар нутгийг анхлан нээсэн хэмээн номондоо дурдсан аялагч Америго Веспуччигийн дурсгалыг хүндэтгэсэн нэршил байсан гэдэг.
Ангол гэх нэрийг тус улсыг колоничлон захирч байсан Португальчууд бий болгожээ.[19] Угтаа "Ндонгочуудын газар нутаг" гэсэн утгатай уугуул оршин суугчдын нэрийг Португаль хэл рүү хөрвүүлэн хэрэглэсэн нь энэ. Мбундун хэлээр "Нгола а килуанже" буюу "төмрийн дархадын ахлагч" гэсэн утгыг энэ үг илтгэнэ.[20][21]
Тус улсын нэр ямар утга агуулдаг нь тодорхойгүй. Шарльмайнын "Марка Хиспаника" номонд дурдсанаар "Ад-Дарра" буюу "Ой мод" гэх Араб үгнээс [22] эсвэл Наварро-Арагон хэлний "Андурриал" буюу "Бэлчирийн нутаг" гэх утгатай байх боломжтой гэж бичсэн байдаг.[23]
Антигуа: Испани хэлний "Антежо" [24] буюу "Эртний" гэх утгатай үг. Анхлан уг нэрийг 1493 онд алдарт аялагч Кристофер Колумб "Санта Мариа ла Антигуа" хэмээн ашигласан байдаг.[25]
- Барбуда Испаний хэлний "Барбодо" буюу "Сахалтай" гэсэн утгатай үг. Тус нутгийн саглагар моднууд, уугуул оршин суугчдын сахал, үс ургуулах ёсыг харсан нэрт аялагч анлан ийн улга алдаж байсан гэдэг.
Арабын нэгдсэн эмират нь тус улсын бүрэлдэхүүнд багтах долоон эмирт улс нэгдсэнийг илтгэх бөгөөд олон улсад болон Араб хэлээрээ өөрөөр нэршээгүй.
Испани хэлний "Аргенто" буюу "Мөнгөлөг" гэсэн утгатай үгнээс тус улсын нэршил үүсчээ. Анхлан энэ нэршлийг Испанийн нэрт яруу найрагч Рио де ла Плата "Мөнгөн гол" гэх шүлгэн дурдсан байдаг. Энэхүү шүлэгнээс санаа аван Аргентиний нутагт хөл тавьсан Себастиан Кабо "Ла Аргентина" буюу "Мөнгөн уст нутаг" хэмээн уулга алдаж, улмаар ийн нэрийдэх болжээ.[26]
Тус улсын нэр ямар утга агуулдаг нь тодорхойгүй. Эртний Грекийн судар бичгүүдэд "Арменой" гэж тэмдэглэснийг одоогийн Арменичуудыг нэрлэсэн байх хэмээн олон эрдэмтэд таамагладаг. "Арменой" эсвэл "Армина" гэх үг ямар утга агуулж байгааг одоо болтол эрдэмтэд тогтоогоогүй байгаа юм. Зарим түүхчид үүнийг МЭӨ 2200 онд хүчээ авч байсан Ассирийн Арманумчуудаас гаралтай хэмээн үздэг. Өөр нэг таамаг байдаг нь Прото-Индо-Европ хэлээр "Ар" буюу "Байгуулсан, үүссэн" гэх утгатай үгнээс гаралтай гэх домог. Тус улсад байх олон уул нуруу, толгод, тосгод "ар" гэх үгнээс үүссэн "Арарат, Арян, Арта" зэргээс улсын нэр үүссэн гэх өөр нэг таамаг ч бий.[27][28]
16-р зуунд бүтээгдсэн "Бабурнама" сударт Афгени буюу "Афганичуудын газар нутаг" гэх үг бий. Үүнээс тус улсын одоогийн нэршил үүссэн байна.[29] Түүнчлэн 10-р зууны үед бүтээгдсэн Худуд аль-Алам номонд "Афгани" гэх үг хэрэглэгдсэн байдаг. Паштун хэлэнд "Афгани" нь "байрлах, байрших" гэсэн утгыг илэрхийлдэг. Паштун болон Дари хэлэнд "Афгани" гэх нэг л утгаар тус улсын нэр бичигддэг.[30][31] 1801 оноос эхлэн өнөөгийн бидний мэдэх "Афганистан" гэх нэрийг ашиглаж эхэлжээ.
Испани хэлээр "бүү де лас Бахамас" буюу "Гүехэн тэнгис" гэх утгатай үгнээс тус улсын нэр үүсчээ.[32] Анхлан уг нэршлийг 1523 оны орчимд Италийн нэгэн газрын зурагт тэмдэглэсэн байдаг.[33] Харин англи хэлэнд 1670-аад оны үед "Гранд Бахама" номонд дурдсанаар нэвтэрчээ. Үүнээс гадна өөр нэг домог байдгыг Испанийн эрдэмтэн Лукаян Тайно тайлбарласан байдаг. Энэ нь нутгийн уугуул иргэдийн хэлээр "Ба Ха Ма" буюу "Дундадын дээр орших газар нутаг" гэсэн утгатай нэршлээс дээрх улсын нэр үүсчээ.
Бидний мэдэх Балба буюу Непал улсын нэр нь Санскритаар "нипалаяа" буюу "Уулын бэлд орших нутаг" гэсэн утгыг илэрхийлдэг. Мөн үүнээс гадна "Непа" буюу "Сүм дуганы нутаг" гэсэн Бирм үгнээс гаралтай гэж олонх судлаачид үздэг. Буддын шашинтай улсууд ихэвчлэн төвд хэлний "Нямбал" буюу "Ариун нутаг" гэсэн утгатай гэж үздэг ажээ.
Бенгал хэлний "Бенгал улс" гэх утгатай үг. Бенгал хэлээр "Бангла" гэж Бенгалчуудыг нэрлэдэг бөгөөд "Деш" гэдэг нь "улс, орон" гэх утгатай юм. Анх уг нэрийг 1971 онд Пакистанаас тусгаар тогтноход Шейх Мужибур Рахман тусгаар тогтнолын тунхаг бичигт ашигласан байдаг. Бангла буюу Бенгалчуудыг 9-р зууны эхэн үеэс ном сударт тэмдэглэж байсан баримт бий.[34]
Португаль хэлний "Барбадас" буюу "Сахалтнууд" гэх үгнээс тус улсын нэр үүсчээ.[35] Италийн Генуяа мужийн газрын зурагч Висконте Мажжиоло 1519 онд бүтээсэн газрын зурагт анхлан уг нэршлийг ашигласан байдаг.[36]
Араб хэлний "Аль Бахрайн" буюу "Хоёр тэнгис" гэх үгнээс тус улсын нэр үүсчээ. Алдарт Коран сударт энэ нутгийн талаар таван ч удаа дурдсан байдаг. Өөр нэгэн домогт өгүүлснээр хоёр тэнгисийн бэлчих Аль-Ахса нутаг нь туйлийн амар тайван, үржил шимт нутаг бөгөөд Аль-Жавахари хэлээр "Бахри" гэдэг нь "Холбоо тэнгис" гэсэн утгатай ажээ. Гэвч сүүлийн домгийг олон нийт хүлээн зөвшөөрдөггүй.
Орос хэлний "Бела" буюу "цагаан", "рус" буюу Орос гэх утгатай үгсээс "Цагаан орос" буюу Беларус улсын нэр үүсчээ. Эртний судар бичгүүдэд Оросын нэг хэсэг байсан болохоор тусгайлан дурдаж байгаагүй. Ихэнх түүхчид улаантан болон цагаантнууд гэж хуваагдаж байснаас шалтгаалан улстөрийн үзэл баримтлалын дагуу нутаг заан "Беларус" улсын нэр үүссэн гэдэгт итгэдэг юм.
Бельги гэх үг нь "Белгик Гаул" үндэстнүүд гэсэн утгатай Ром үг. Латин хэлэнд орж ирэхдээ Бельги болж, "Бельгийн газар нутаг" гэх утгыг илэрхийлэх болжээ. 1830 онд одоогийн Бельгийн хаант улс Нидерландаас тусгаар тогтноход "Бельгийн нэгдсэн улс" гэсэн нэршлийг авсан боловч энэ нэршлээрээ удаагүй. Бельги гэдэг нь Прото-Сельтик хэлний "белг", Прото-Индо-Европ хэлний "бхелгх" буюу "догшин" гэсэн утгатай илэрхийлдэг.[37][38][39][40] Хэл зүйн зарим шинжээчид үүнийг Прото-Индо-Европ хэлээр "гэрэлтсэн" гэж хөрвүүлбэл ононо гэсэн санал гаргасан ч энэ тайлбарыг зарим нь хүлээн зөвшөөрдөггүй.[41]
Энэ улсын нэрний утга учир тодорхойгүй. 17-р зууны эхэн үед Шотландн аялагчид "Белизе" нэрт голны нэрээр нэрлэсэн байх гэсэн таамаг бий. Мөн түүнчлэн Испани хэлний "Вализе", "Бализе" гэсэн үгнээс ч үүссэн байх боломжтой гэж үздэг.[42] Мөн энэ нэрний талаар өөр нэг домог байдаг нь Маяачуудын өгсөн нэр гэж үздэг явдал. "Белиз" гэдэг нь Маяа хэлээр "шавартай ус" гэсэн утга илэрхийлдэг ажээ.[43] Нутгийн иргэдийн дунд түгээмэл тархсан домгоор бол Франц хэлний "Бализ" буюу "Гэрэл цацарсан" гэх үгнээс гаралтай гэж үздэг юм байна.
Тус улсын нэр Нигер хэлээр "Бениний бэлчир дэх газар нутаг" гэсэн утга илэрхийлдэг. Үүнээс гадна нутгийн Ицкери омгийнхний "Убину", Ёруба омгийнхний "Ибину" буюу "Хавчиг гэр" гэсэн үгнээс гаралтай гэж үзэх судлаачид ч бий. Араб хэлний "бини" буюу "үр сад" гэсэн утгатай үгнээс тус улсын нэр үүссэн байх ч боломжтой юм.
Тус улсын нэр Прото-Турк хэлний "булгха" буюу "холилдсон, "булгак" буюу "хувьсгал" гэсэн үгнээс гаралтай гэж олонх судлаачид үздэг.[44] Эрдэмтэд үүнээс гадна эртний Монгол хэлний "булгарах" буюу "салж, хагацах" гэсэн үгнээс гаралтай гэж үздэг юм.
Испанийн алдарт аялагч Симон Боливарын дурсгалыг мөнхжүүлж тус улсыг "Боливарын газар нутаг" хэмээн нэрийджээ. Уг нэрийг хошууч генерал Антонио Хосе де Сукре өгсөн гэдэг. Тус улс Перу улсаас тусгаар тогтносны дараа үндэсний ассемблейн анхдугаар хуралдаанаар хошууч генералын өгсөн нэрийг хэвээр баталсан байна.[45][46] Алдарт аялагч, эрх чөлөөний төлөө тэмцэгч Симон Боливарын нэр нь Испанийн Бискай мужийн "Болибар" тосгон нэрнээс үүссэн гэж намтар судлаачид нь үздэг.[47]
- Босниа: Босна голын нэрээр тус улсын нэрийг нэрлэжээ. Энэ нэршлийг анх 958 оны үед Византын эзэн хаан VII Константин түүх шастирт тэмдэглэн үлдээсэн байдаг. "Босна" гэдэг нь Прото-Индо-Европ хэлээр "бос", "богх" буюу "урсаж буй их усан" гэсэн утгатай.[48]
- Херцеговин: Амальгам болон эртний Герман хэлээр "герцог" буюу "гүн, ван" гэсэн утгатай бол "овина" гэдэг нь Серби-Хорват хэлээр "улс" гэсэн утгыг илэрхийлдэг.
Тус улсын хамгийн том үндэстэн болох Сецвана хэлээр "Цваначуудын эх орон" гэсэн утгатай. Британийн хэлзүйч Ливингстоуны баталж буйгаар Сецвана хэлээр "адилхан, ижил" гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Үүнээс гадна "эрх чөлөө" гэсэн утгатай гэж тайлбарлах эрдэмтэд цөөнгүй бий.[49]
Португаль хэлний "пау-бразил" буюу "Улаан мод" гэсэн утгатай үгнээс тус улсын нэр үүсчээ.[50] Яг энэ нэршлийг хамгийн анх 1330 онд Английн Анжелино Дулкерт гэх эрдэмтэн ашиглаж байсан гэдэг. Гэвч тухайн үед Бразилийг хараахан илрүүлж амжаагүй байсан юм.
Тус улсын нэрний утга учирын талаар нэгдсэн ойлголт байхгүй. Харин орчин үед Малай хэлний "Баруна" гэх үгнээс гаралтай гэсэн үзэл тархжээ. 14-р зууны үед Борнео дээр хөл тавьсан Аванг Алак Бетатар өөрийн нутгийн хэлээр "Баруна" буюу "Хаана байна" гэж дагалдагчдаасаа асууснаас энэ нэр үүсчээ.[51][52] Түүнчлэн 978 оны Хятадын судар бичгүүдэд "Бони" нэрт хааны тухай дурдсан бий. Уг хааны нэрнээс улсын нэр үүссэн байж магадгүй гэж зарим эрдэмтэд санал дэвшүүлжээ. Бас нэгэн таамаг байдаг нь 1550 онд тус нутагт хөл тавьсан Италийн аялагч Людовико ди Вартема "Борней арал" гэж тэмдэглэсэнтэй холбоотой ажээ. "Варунай" буюу эртний Санскрит хэлээр "далайчдын нутаг" гэсэн утгатай үгнээс гаралтай гэж үзэх эрдэмтэд ч бий.
Тус улсын Море омгийнхний хэлээр "буркина" гэдэг нь "шударга, итгэж болох" гэсэн утгатай, Диоула омгийнхний хэлээр "фасо" гэдэг нь "газар нутаг, эцгийн гэр" гэсэн утгатай хоёр үгнээс тус улсын одоогийн нэршил үүсчээ. 1983 онд тусгаар тогтносон тус улсын ерөнхийлөгч Томас Санкара энэ нэрийг сонгон хэрэглэх зарлиг гаргасан юм.
Тус улсын голлох үндэстэн болох "Рунди" хэлээр "Рундичуудын эх орон" гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. 1962 онд Бельгийн харьяалалаас тусгаар тогтноход энэ нэрийг сонгон хэрэглэх болжээ.
Тус улсын нэрний утга учир тодорхойгүй, маш олон таамаг, тайлбар, домог өнөө үетэй золгожээ. Францын аялагч Жеан Баптист Тавернье 1676 онд гаргасан "Зургаан аялал" номондоо "Боутан" гэх үгийг дурдсан байдаг. Тухайн үед Бутан улс гэж байгаагүй бөгөөд Төвдийн хаант улсын нэгдсэн захиргаанд багтаж байсан гэдэг. Бутан даяар тархсан үзлээр бол Санскрит хэлний "Бота-анта" буюу "Төвдийн хязгаар нутаг" гэсэн утгатай үгнээс гаралтай ажээ.ref name="Names&Histories" />[53] Түүнчлэн Балба хэлээр "Бодо Хатан" буюу "Төвдийн нутаг" гэх утгатай үгнээс үүдэлтэй байж болох юм. Бутаны хэл шинжлэлийн зарим эрдэмтэд Санскрит хэлний "Бу-Уттан" буюу "Өндөрлөг газар" гэх үгнээс гаралтай гэж тайлбарладаг.
- Друк Юл Бутанчууд өөрсдийнхөө хэлээр улсаа ийн нэрлэдэг. Энэ нь Бутан хэлний "Аянгын лууны газар нутаг" гэсэн утга илэрхийлдэг ажээ. Тэд 1730 оноос энэ нэршлийг хэрэглэх болсон байна.
Уугуул Вануатучуудын хэлээр энэ нь "Бидний эх орон" гэх үгнээс гаралтай ажээ.
Итали хэлний "Ватикан толгодын хот" гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ нь тус хотыг тойрон хүрээлдэг "Ватикан" гэх нэртэй толгодын нэр юм. Харин Ватикан гэдэг нь Италийн "Ватиканиари" буюу "Ариун номын нутаг" гэсэн утгай үгнээс гаралтай ажээ. Эртний Ромын үеэс энэ нэрийг хэрэглэн, түүх, шастирт тэмдэглэсэн нь бий.
Тус нутагт анхлан хөл тавьсан Италийн аялагчид болох Алонсо де Ожеда, Америго Веспуччи нар "Венесуола" буюу "Бяцхан Венец" гэж уулга алдсанаас хойш газрын зураг, албан ёсны баримт бичигт ийнхүү тэмдэглэх болжээ.
Тус улсын нэршил нь "Вьет" буюу "Өмнөд", "Нам" буюу "газар" гэх үгнээс гаралтай гэж ихэнх түүхчид үздэг. МЭӨ 2-р зуунаас хойш ийнхүү хаант улсыг ийн нэрийдэх болжээ.[54] Вьет Нам гэх үгийг хамгийн анх МЭӨ 239 оны нэвтэрхий тольд Хятадын эрдэмтэд тэмдэглэжээ. Харин одоогийн бидний мэдэх "Вьетнам" гэх үгийг 16-р зууны яруу найрагч Нгуен Бин Хием хэрэглэсэн байдаг.
Португаль хэлний "Габао" буюу "Халхлагдсан" гэх утгатай үгнээс тус улсын нэршил үүсчээ. Комо голын адагт орших энэ нутаг олон нийтээс халхлагдсан, хэр баргын хүн хүрч очиход төвөгтэй учир ийнхүү нэрийдэх болжээ.
Нутгийн уугуул иргэдийн хэлээр "Их нууруудын нутаг" гэсэн утгатай.
Гайти Хаити
[засварлах | кодоор засварлах]Гайтийн Тайно/Аравак омгийнхний хэлээр "Уулын нутаг" гэсэн утгатай үг юм. Хиспаниола арлын баруун хэсэгт орших уг нутаг өндөр уулсаар хүрээлэгдсэн байгалийн өвөрмөц тогтоцтой.
Мандинкан омгийн "Гамбура" буюу "Каабу голын хаан" гэсэн утгатай үгнээс тус улсын нэршил үүссэн байдаг. Улмаар 1965 онд Их Британиас тусгаар тогтноход одоогийн "Гамби" гэх нэрийг сонгожээ. Гамбра гэх нутгийн нэршил бүр 1455 онд Алвис Кадамосто гэх газарзүйч номонд тэмдэглэсэн байдаг.[55] Нутгийн иргэдийн дунд түгэн тархсан өөр нэг домгоор бол Португаль хэлний "Гамбио" буюу "худалдаа, арилжаа" гэх үгнээс үүссэн гэдэг. Энэ нь тухайн үедээ Португальчуудын боолын худалдаа явуулдаг гол нутаг байсантай холбоотой.
Тус улс 1957 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Их Британиас тусгаар тогтноход "Гана" гэх нэрийг албан ёсоор авчээ. Энэ нь Малиан Ганын эзэнт гүрний хааны урд бичигддэг байсан "Дайчдын хаан" гэсэн утгатай цол нэрнээс үндэслэсэн нэр юм.
Нахуати омгийнхний хэлээр "Куаутемаллан" буюу "Ой модны нутаг" гэсэн утгатай үгнээс тус улсын нэр үүсчээ.
Тус улсын нэр чухам ямар утгатай талаар нэгдсэн ойлголт байхгүй. Харин Португаль хэлний "Гвин" буюу "эрэг, ирмэг" гэх утгатай үгнээс үүссэн байж болно гэдэгтэй ихэнх эрдэмтэд нэгддэг. Яг энэ нэршлээр 1481 онд тус улсыг Португалийн эзлэн түрэмгийлэгчид нэрлэж байсан баримт бий. Өөрөөр Дьенне болон Берберчүүдийн хэлний "гинавен, агинау, агинаоу" буюу "хар", "шатсан" гэх утгатай үгнээс үүссэн гэх хувилбар бий.[56]
Нэрний утга учир нь дээр дурдсан Гвиней улсынхтай төстэй. 1973 онд тус улсы Португалиас тусгаар тогтноход энэ нэрийг сонгон хуульчилжээ.
Нэрний утга учрын талаар олон янзын таамаг байдаг ч түмэнд түгсэн нэг хувилбар бий. Үүгээр бол Сельтик хэлний "гайр" буюу "хөрш" [57], "гайрм" буюу "цуст тулаан", "гар" буюу "хашхираан/жад" гэсэн үгнээс үүссэн байх гэсэн таамаг бий. МЭӨ гуравдугаар зуунаас эхлэн Ромын их удирдагч Юлий Цезарь газрын зураг болон албан ёсны баримт бичигт энэ нэрийг ашиглаж, олон нийтэд таниулсан юм.
- Дойчленд Германчууд эх хэлээрээ улсынхаа нэрийг ингэж бичдэг. Энэ нь "Ард түмний нутаг" гэсэн утгатай эртний герман хэлний үг юм.
Тус улсын нэрний талаар олон янзын домог яриа бий. Үүнээс дурдвал. Аугаа Гомерын дуулалд "Греа" гэх тосгоны тухай гардаг. Үүнээс үүдэн тус улсын нэр үүссэн гэх домог бий. Уг тосгоны "Греа" гэх үг нь "хөгшин эмэгтэй" гэх утгатай юм байна. Нутгийн иргэдийн дунд тархсан өөр нэг домгоор бол "Керас" буюу "хүндэтгэл хайрлах" гэсэн утгатай ажээ. Энэ нь Аугаа Грекус гэх хамба ламтан тус нутгийг адислан, аравнайлсантай холбоотой юм.
- Хеллас Грекчүүд эх хэлээрээ нутгаа ийн нэрлэдэг. Уг нэршил чухам юунаас сэдэвлэсэн нь тодорхойгүй. Нутгийн иргэдэд тархсан домгоор бол Трой улсын Хеллен хамба ламын нэртэй холбоотой ажээ.
Испанийн Гранада мужийн нэрнээс тус улсын нэршил үүсчээ.
Дани улсын нэр чухам юунаас үүссэн нь тодорхойгүй. Гэвч дараах хоёр ойлголт орчин үе хүртэл ам дамжин яригдаж иржээ. Гэхдээ Прото-Индо-Европ хэлний "дхен" буюу "доор, тэгш тал", "мерек" буюу "хил, ой мод" гэх утгатай үгнээс үүссэн байх боломжтой гэж хэл зүйчид үздэг. Анх энэ талаар Паулус Оросиус гэгч "Тэрс үзэлтнүүдийн эсрэг тэмцсэн долоон түүх" номонд дурдсан нь бий.[58] Нутгийн иргэдийн дунд түгэн тархсан домог нь эрт цагт Данийн нутагт алдар суугаараа мандаж байсан Дан гэх хааны нэрнээс үүссэн ажээ.
Аугаа аялагч Кристофер Колумб 1493 оны 11-р сарын 3-ны өдөр тус нутагт анхлан хөл тавьж, улмаар "Ням гаригийн газар нутаг" гэх утгатай "Доминик" гэх испани нэр хайрлажээ. Тухайн үед ням гаригыг гэгээнтнүүдийг дурсах өдөр болгон Испанийн христийн шашинтнууд тэмдэглэдэг байсантай холбоотой. Гэхдээ түүхчид бас өөр тайлбар хийдэг. Учир нь Кристофер Колумб өөрийн төрсөн эцэг Доменежогийн нэрээр нэрлэсэн байж болох талтай юм.
Тус улсын нэршлийн тухайд дээр дурдсан Доминик улстай тун төстэй домог ярианууд өдийг хүртэл ам дамжин яригдаж иржээ. Гэвч Кристофер Колумби Гэгээн Доминикийн өдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр [59] тус улсыг нээсэнтэй холбогдуулж Испаниар "Гэгээн Доминикийн газар нутаг" гэх нэр хайрласан гэдэг домогтой юм.
Португаль хэлний "Дорнын дорно орших арал" гэсэн үгнээс тус улсын нэр үүсчээ. Малай хэлэнд "Тимур" гэдэг нь "дорно", "зүүн" гэсэн утгыг агуулдаг байна.
фараонуудын үеийн эртний Египетийн хэлээр "Ка болон Птагын эх орон" гэсэн утгатай үг юм. Үүнийг Грек, Латин хэлэнд "Айжиптос" гэж буулгасан нь тус улсын нэр болжээ. Ка болон Птах нь эртний Египетийн хоёр том бурхан бөгөөд "Птах" гэдэг нь "нээгч, илрүүлэгч" гэсэн утгатай Египет үг юм. Харин Грек улсын ардын домог боох "Страбо"-д "Аханоу гиптиос" буюу "Аахены доох нь орших нутаг" гэсэн утгатай грек үг ажээ.
- Миср/Маср Египетчүүд эх хэлээрээ улсаа ийн нэрлэдэг. Энэ нь Араб хэлээр "хот" гэсэн утгатай юм.
Тус улсын нэрний талаар тодорхой ойлголт байхгүй. Гэвч өнөө цаг үед "Техути/Тот бурханы нутаг" гэсэн утгатай нутгийн иргэдийн нэрнээс үүссэн гэх үзэл давамгайлж байна. Хачирхалтай нь Техути гэдэг нь эртний Египетийн сарны бурхан юм.
"Замбези голын нутаг" гэсэн утгатай Африк үг. Замбези нь тус улсын зүүн хэсэгт орших бөгөөд Зимбабве улсаас тусгаарлаж байдаг нэг ёсны хил юм. Замбези нь Замби, Ангол, Намиб, Ботсвана, Зимбабве, Мозамбик улсуудыг дамнан урсдаг 2,574 км урт гол юм байна.
Шона омгийнхний хэлээр "Жимба-же-мабве" буюу "Чулуун гэр" гэсэн утгатай үгнээр уг нэршил үүссэн байна. Шона омгийн суут бүтээл болох чулуун хэрэм, орд харшнуудаас Зимбабве гэх нэр үүсчээ.
Израйль гэдэг нь "Бурхантай хамт тулалдах" гэсэн утгатай Хебрю үг юм. Энэ нь Библийн сударт гардаг гэгээн Йаковын хэсгээр үүдсэн нэршил ажээ. Ерөөс бурхантай хамт ялах, хамт байх гэсэн санаагаар дээрх нэрийг сонгосон байна.
"Энэтхэгийн арлууд" гэсэн утгатай Грек үгнээс тус улсын нэр үүсчээ. Үүнээс хойш ялангуяа 19-р зууны дунд үеэс эхлэн "Дорнод Энэтхэг" гэж англи хэлэнд тэмдэглэх болсон юм.
"Йордан голынхон" гэсэн үгнээс тус улсын нэр үүссэн байна. Харин Йордан голын нэрийг Хебрю, Канаан хэлний "ирд" буюу "Сөнөсөн тэнгисийн доох нь талд" гэсэн үгнээс тус улсын нэр үүссэн гэж үздэг. Тус улс Йордан голын зүүн эрэг дагуу оршдог юм.
"Эрак" буюу "Доод орших газар" гэсэн утгатай Перси хэлнээс тус улсын нэр үүссэн байна. Мөн түүнчлэн Эвфрат мөрний бэлчирт орших "Эрэк/Урук" гэсэн хотын нэрнээс үүсэлтэй гэсэн тайлбар ч байдаг.
"Арянчуудын нутаг" гэсэн утгатай үгнээс тус улсын нэр гаралтай. "Аря" гэдэг нь Прото-Индо-Европ хэлээр "угсаатан", "чөлөөт" гэсэн утгыг илэрхийлдэг байна.
Ирландчууд өөрсдийгөө "Эйре" гэж нэрлэдэг бөгөөд "Эйречүүдийн нутаг гэсэн утгатай Ирланд үгнээс тус улсын нэр үүссэн байна. "Эйре" гэх үг нь Сельтик хэлний "ивериу" буюу "үржил шим" гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд нийлээд "Үржил шимт нутаг" гэх утгыг илэрхийлнэ. Түүнчлэн "Төмрийн нутаг" гэж нэрлэх саналтай эрдэмтэд ч бий.
Латин хэлний Хиспаниа гэх үгнээс тус улсын нэршил үүсчээ. Хиспаниа нь "И-сепаним" буюу "туулай" гэх утгатай Пуник үг юм. Латин хэлэнд нэвтрэхтэй буруу дуудагдаж Хиспаниа болсон гэдэг. Үүнээс үзвэл "Туулайнуудын нутаг" гэсэн утгатай Араб үг болж байгаа юм.
Хуучин Норс хэлний "исс" буюу "мөс" гэсэн утгатай үгнээс гаралтай "Мөсөн нутаг" гэх утга илэрхийлдэг үгнээс тус улсын нэр үүссэн байна. Хуучныг судлаач Адам Рудерфорд болон зохиолч Эйнар Палссон нар "Сельтикийн өв уламжлал" номондоо "ис-ланд" буюу "Исүс" болон "Айсис" охин тэнгэрийн өлгий нутаг гэсэн утгатай гэж тайлбарласан нь бий.[60]
Италийн домгийн баатар Италусын нэрнээс үүссэн гэх олонд алдаршсан домог бий. Түүнчлэн эртний Грек хэлний "италос" буюу "бух" гэсэн үгнээс үүсэлтэй гэж үзэх түүхчид ч байдаг. Мөн латин хэлний "витулус" буюу "тугал" гэх үгнээс тус улсын нэр үүссэн байх магадлалтай. Гэвч италичууд "тугал" гэсэн тодотголтой үг биш гэдэгт одоо хэр нь итгэлтэй байдаг. Ихэнх Италичууд Италус гэх домгийн баатраас үүдэлтэй нэр гэдэгт орчин цагт итгэх болжээ.
Дундад зууны Латин хэлний "Британниа Майор" буюу "Их Британи" гэсэн утгатай үгнээс уг нэршил үүсчээ. Анх энэ нэршлийг Жефри гэх зохиолч өөрийн номондоо дурдсан байдаг. "Британи" гэдэг нь Уэльс хэлний "Претани" буюу "будагдсан хүмүүс" гэсэн үгнээс үүсэлтэй ажээ. Сельтик болон Викингүүдийн үед Их Британийн нутагт амьдарч байсан хүмүүс биендээ шивээс хийж, янз бүрийн өнгөөр будах нь элбэг байснаас дээрх нэршил үүссэн байна.
- Нэгдсэн хаант улс Энэ нь Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс гэх үгний товчлол юм. 1927 оноос эхлэн албан ёсны баримт бичигт дээрх нэршлийг ашиглах болсон байна.
- Албион Грек хэлний "Албиво" буюу Латин хэлээр "Альба" буюу "цагаан" гэх үгнээс уг нэршил үүсчээ. Доверийн цагаан эргийг харсан уран зохиолчид дээрх нэрийг өгсөн байх магадлалтай.
Тус улсын нэрний талаар нэгдсэн тодорхойлолт байдаггүй. Харин Араб хэлний "Имн" буюу "өмнөд" "Йамин" буюу "баруун тал" гэх үгнээс үүссэн гэсэн домог бий.[61] Зарим судлаачид "Юмн" буюу "аз жаргал" гэсэн утга илэрхийлдэг гэж үздэг.
Португаль хэлний Кабо Верде буюу "Ногоон хошуу" гэх үгнээс тус улсын нэршил үүсчээ. 1444 онд энэ газар нутгийг илрүүлэхэд бүх юм нь ногооч харагдаж байсан тул аялагч, эзлэн түрэмгийлэгчид ийм нэр өгчээ.
Казахстан Казахстан
[засварлах | кодоор засварлах]Амальгам хэлээр "Казахуудын өлгий нутаг" гэсэн утгатай үгнээс тус улсын нэршил үүсчээ. "казак" гэдэг нь "нүүдэлчин", "чөлөөт" гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд "стан" гэдэг нь персээр "нутаг" гэсэн утгыг илэрхийлдэг байна.
Санскрит хэлний "камания бхожа" буюу "Сайныг мөрөөдөгсдийн өлгий" гэх үгнээс тус улсын нэр үүсчээ.[62] Түүнчлэн эрт цагт төвд, энэтхэг, пакистан, вьетнам, лаосын нутгийг хамран оршиж байсан Сваямбува Камбу гэх нутаг дэвсгэр, Хинди соёлын томоохон төвөөс нэр нь үүссэн гэж үзэх теологичид бий..[63][64] Others suppose it to be an exonym derived from Old Persian Kambaujiya ("weak") or the cognate Avestan Kambishta ("the least")[65] Орон нутгийнхан тэр бүр таалан хүлээж аваад байдаггүй өөр тайлбар байдаг нь Перси хэлний "Камбаужия" буюу "үлбэгэр", Авестан хэлний "Камбишта" буюу "өчүүхэн" гэсэн утгатай үгнээс ч үүссэн гэх домог.
Герман хэлний "Камерун", Франц хэлний "Камероун" буюу "сам хорхой" гэх үгнээс тус улсын нэр үүсчээ. Энэ нь тус улсад урсдаг Вури голтой холбоотой нэр юм. Тус улсад ирсэн европынхон эрэг дагуу "сам хорхой" ихээр барьж байсантай энэ нэршил холбоотой.[66]
Тус улсын уугуул иргэд болох Ироко омгийнхний "Канада" буюу "Тосгон" гэх үгнээс Канад улсын нэр үүсчээ.[67] Британи, Францын дарангуйллын үеэс Канад гэж нэрлэсээр өдийг хүрсэн юм. Нутгийнхан дунд тархсан өөр нэг домгоор бол Испани, Португалийн эзлэн түрэмгийлэгчид алт, мөнгө хайж ирсэн боловч юуг ч эс олжээ. Чухамдаа үүнээс болж Испаничууд "ака", Португальчууд "ка-нада" гэж хэлээд буцсан гэдэг. Энэ нь "юу ч алга" гэх утгыг илэрхийлдэг юм байна.
Эртний Зубара улсын Катари тосгоны нэрнээс тус улсын одоогийн нэршил үүссэн гэж олонх катарчууд үзэх болжээ. Грекийн алдарт Птоломейн үеийн газрын зурагт "Катари" гэх үгийг ашигласан байдаг. Англи хэлтнүүд "Каттер" буюу "зүсэгч, таслагч, сийлбэрчин" гэж ойлгож, дууддаг боловч энэ нь тийм утгыг огтоос илэрхийлдэггүй билээ.
Кени уулын нэрнээс тус улсын нэршил үүссэн байна. Кени гэдэг нь Кикую омгийн хэлээр "Кере Ниага" буюу "Цагаан хайрхан" гэх утгатай үг ажээ. Мөн тус омгийнхний "Кирима Нгай" буюу "Бурхадын орших хайрхан" гэх утгатай байж магадгүй гэж Германы эрдэмтэд үздэг юм.
Тус улсын нэр чухам ямар утга агуулдаг болох нь тодорхойгүй. Олон нийтэд түгсэн домгоор бол Латин болон Грек хэлний "зэс" гэх утгатай үгнээс үүссэн ажээ.[68] Шумерийн "Кубар" буюу "хүрэл" гэх үгнээс ч үүссэн байж болох талтай. Өөр нэгэн домгоор бол Грекийн "кипариссос" буюу "агар задан мод" [69] эсвэл "кипрос" буюу "улаан хүрэн" гэх үгнээс үүссэн гэж үздэг байна.
Киргизстан Киргиз
[засварлах | кодоор засварлах]Турк хэлний "кирк" буюу "40" гэсэн тооны нэрнээс үүдсэн "40 овгийнхний нутаг" гэсэн утгыг тус улсын нэр илэрхийлдэг байна.
Британийн аялагч Томас Гильберт тус арлыг нээсэнтэй холбогдуулан уугуул иргэд түүний нэрийг "Кирибат" гэж дуудсанаас үүдэн энэ нэршил үүссэн байна.
Алдарт аялагч Кристофер Колумбийн нэрнээс үүдэн "Колумбийн газар нутаг" гэсэн утгатай үг юм. 1819 онд алдарт тэмцэгч Симон Боливар уг нэрийг хайрлаж, улмаар улсын албан ёсны нэр болгожээ. 1863 онд энэ нэрийг албан ёсоор соёрхон батласан юм.[70]
Араб хэлний "Камар" буюу "Сар" гэсэн үгнээс тус улсын нэршил үүсчээ.
Францын дарангуйллаас ангижирч тусгаар тогтносон улс болсон 1960 онд Конго голын нэрнээс санаа аван ийнхүү нэрлэх болжээ. "Конго" гэсэн үг нь Баконго омгийнхний хэлээр "анчид" гэсэн утгыг илэрхийлдэг юм байна.[71] Конго гол нь Ангол, Бурунди, Камерун, Төв Африк, хоёр Конго, Руанда, Танзани, Замби улсыг дамнан урсдаг, 4,700 км үргэлжилсэн гол юм.
Улстөрийн үзэл суртлын хувьд хоёр хуваагдсан улс учир нэрний утгын тухайтад Бүгд найрамдах Конго улстай адилхан.
Серби хэлний "Кос" буюу "хар шувуу", "ово" буюу "нутаг" гэсэн утгтай үгнээс тус улсын нэршил үүсчээ.
Испани хэлний "Баян эрэг" гэсэн утгатай үгнээс тус улсын нэршил үүсчээ. Аугаа аялагч Кристофер Колумб энэ газар анхлан хөл тавьсан 1502 онд "Коста дель Оро" буюу "Алтан эрэг" гэж уулга алдаж байсан удаатай.
Франц хэлний "Зааны ясан эрэг" гэсэн үгнээс тус улсын нэршил үүссэн байна. Францын дарангуйллын үед тус улс зааны ясны худалдааны гол түшиц газар байснаас үүдэн дээрх нэршил гарсан байна. Зарим улсууд тус улсыг "Алтан эрэг", "Боолын эрэг" гэх мэт янз бүрээр нэрлэдэг.
Тус улсын нэр чухам ямар утга учиртай болох нь өнөө хэр нь тодорхойгүй байна. Гэвч Тайно омгийнхний "кубао" буюу "үржил шимт нутаг" [72] "коабана" буюу "сайхан нутаг" [73] гэсэн үгнээс гаралтай гэж үзэх тайлбар бий. Өөр нэг тайлбараар бол аугаа аялагч Кристофер Колумб Испанийн Женоа мужийн "Куба" гэх тосгоны нэрнээс санаа авч ийнхүү нэрлэсэн гэж үздэг байна. [74][75]
Араб хэлний "кут", "коут" буюу "усны ойролцоо барьсан цайз" гэсэн утга үгнээс тус улсын нэршил үүссэн байна.
Энэтхэг хэлний "лава" гэх үгнээс тус улсын нэршил үүсчээ. Лава гэдэг Лахорын домгоор Рама бурханы ихэр хүүхдийн нэгнийх нь нэр юм. Үүнээс гадна Хятад хэлний "Лан Шанг" буюу "сая, сая зааны өлгий нутаг" гэх утгатай үгнээс үүссэн байж болох юм.
Тус улсын нэр нь Балтын орнуудын хэлээр "Лиет" буюу "нэгдсэн, бэхжих" гэх үгнээс үүссэн гэж үзэх судлаачид бий. Мөн түүнчлэн Латгалиансуудын овгийн нэрнээс үүссэн гэж үзэх сүүлийн үед давамгайлах болжээ.
Сесото омгийнхний хэлээр "Басоточуудын эх орон" гэсэн утгатай үг юм. [76] Басото гэдэг нь тус улсад амьдарч байсан эртний овог аймаг бөгөөд "восото" буюу "хүн төрөлхтөн" гэсэн утгыг илэрхийлдэг байна. [77]
Латин хэлний "Либер" буюу "эрх чөлөө" гэх үгнээс тус улсын нэр үүсчээ. АНУ боолчилсон хар арьстнуудад тусгайлан газар заан өгч улс болгон суурьшуулахдаа энэ нэрийг өгсөн байна.
Араб хэлний "лебнан" буюу "цагаан", "лебнен" буюу "сүү" гэх үгнээс тус улсын нэршил үүсчээ. Үүнээс гадна Ливан уулын нэрнээс үүдсэн нэр байж болно гэж судлаачид үздэг. Нутгийнхний хэлээр "ливан" гэдэг нь "Бурханы зүрх" гэсэн утгыг илэрхийлдэг байна. МЭӨ 2900 онд зохиогдсон "Гигламешийн судар" бичигт Эбла гэж дурдагдсан бол Библийн сударт Эблагын тухай 71 удаа дурдагддаг юм.
Тус улсын нэрний утга учир тухайлан тодорхой болоогүй. Гэхдээ Египетийн газар нутагт хамаардаг байсан "Ливийн цөл"-өөс тус улсын нэршил үүссэн гэж ихэнх судлаачид үздэг. Эртний Берберчүүдийн хэлээр "Либианс" буюу "цөлийн баруун тал" гэсэн утгатай ч гэж зарим эрдэмтэд үздэг байна.
Нэрний утга учрын талаар олон янзын таамаг, тайлбар бий. Үүнээс дурдвал Балтын орнууд эрт цагт нэгдэн нэг эзэнт гүрэн байснаас үүдэн "лиети" буюу "нэгдсэн, бэхжих" гэсэн утгай үгнээс тус улсын нэршил үүссэн байна. Түүнчлэн Грек хэлний "а-лей-сон" буюу "Аяга", Тохари хэлний "лиям" буюу "нуур" эртний слав хэлний "лияти" буюу "аадар бороо" гэх үгнүүдээс үүссэн байх гэсэн таамаг бий. Литвачуудийн итгэдэгээр бол литва хэлний "лиетус" буюу "хур элбэгтэй нутаг" гэсэн утгатай юм байна.
Герман хэлний "гялтганасан чулуу" гэсэн утгатай үгнээс тус улсын нэршил үүсчээ. Ариун Ромын эзэнт гүрний үед өөрөөр нэрлэж байсан ч Ариун Ромын эзэнт гүрэн задран унасны дараа энэ нэрээ сэргээн авсан байна.
Герман хэлний "люцл" буюу "жижиг", "бург" буюу "шилтгээн" гэх утгатай үгнээс тус улсын нэршил үүсчээ. Эдгээр үгнүүд нийлээд "Жижиг шилтгээн" гэх утгыг илэрхийлнэ.
Нэрний утга учрын тухайтад дээр дурдсан Мауритани улсын утгатай тун төстэй. Түүнээс гадна эртний Голландын эзэнт гүрний Маурис Нассау гэх эзэн хааны нэрнээс үүссэн гэж зарим судлаачид таамагладаг.
Латин хэлний "Моорчуудын нутаг" гэх үгнээс тус улсын одоогийн нэршил үүсчээ. Моор гэдэг нь эртний араб үндэстнүүдийн нэг юм.
Малагаси омгийнхний хэлээр "Малагасичуудын эх орон" гэсэн үгнээс тус улсын нэршил үүсчээ. Малагаси гэдэг нь чухам ямар үг болох талаар өнөө цаг үед ямар ч тайлбар ирээгүй байна. Харин Венецийн худалдаачин Марко Поло аялалынхаа үеэр тус улсын нэрийг буруу дуудсанаас болж "Мадагаскар" гэх улсын нэр бий болжээ. Чухам түүний буруу дуудсан нэрнээс болж газрын зурагт энэ нэрээр тэмдэглэх болсон байна.
Грек хэлний "Македовиа" буюу "хязгаар нутаг, дараагийн" гэсэн үгнээс тус улсын нэршил үүсчээ.[78][79] Түүнээс гадна Грек хэлний "Македнос" буюу "өндөр, нарийхан" гэх үгнээс үүссэн гэх тайлбар бий. [80]
Уугуул Малавичуудын хэлээр "оргилсон их усан" гэх утгатай үгнээс тус улсын нэр үүсчээ. Түүнээс гадна Малави нуурын нэрнээс үүссэн байх гэсэн таамаг бий. Малави нуур нь 560 км урт, 75 км өргөн 706 метрийн гүн, Малави, Мозамбик, Танзани улсуудыг дамнан оршдог нуур юм.
Малайн хойгын нэрнээс тус улсын нэр үүссэн байх гэдэгт ихэнх түүхч, судлаачид итгэдэг. Чухамдаа эртний Энэтхэгийн худалдаачид энэ хойгоор дамжин олон арван төрлийн худалдаа хийдэг байсан түүх бий. Малай хэлний "мала" буюу "уулс" гэсэн үгнээс тус хойгын нэр үүссэн гэж үзэх эрдэмтэд бий. Түүнчлэн япон, малай хэлний "мелаю", "млаю" буюу "шургуу ажиллагсдын өлгий нутаг" гэсэн утгатай үгнээс үүссэн гэх домог бий. Энэ хоёр домог орчин цагт хамгийн элбэг тархжээ.
Санскрит хэлний "маладвипа" буюу "арлуудын цэцгэн титэм" гэсэн үгнээс тус улсын нэр үүсчээ. Түүнчлэн малай хэлний "мала" буюу "уулс", санскрит хэлний "дива" буюу "арал" гэсэн үгнээс үүдсэн "Уулсын арал" гэх утгатай гэсэн өөр нэг домог ч бий.
Эртний Баруун Африк хэлний "мали" буюу "усны үхэр" гэх үгнээс тус улсын нэршил үүссэн байна.
Тус улсад эрт цагт Грек болон Финикүүдийн соёл холилдож байснаас шалтгаалан дараах хоёр утгаар тайлбарлагддаг. [81] Грек хэлний "мелита" буюу "зөгийн бал" гэсэн үгнээс тус улсын одоогийн нэршил үүссэн гэх домог бий. Византийн эзэнт гүрэн аль 395 оноос эхлэн энэ нэрээр газрын зурагт тэмдэглэсэн байна.[81][82] Финикчүүдийн "малет" буюу "диваажин" гэх үгнээс үүссэн гэх өөр нэг хувилбар бас бий.[83]
Эртний Бербер хэлний "Мур Акуш" буюу "Бурхадын нутаг" гэсэн утгай үгнээс тус улсын одоогийн нэршил үүсчээ.
Британийн нэрт аялагч, ахмад Жон Маршаллын нэрээр тус улсыг нэрлэжээ.
Эртний Нахуати омгийнхний хэлээр "нар" гэсэн үгнээс тус улсын одоогийн нэршил үүсчээ. Түүнээс гадна уугуул мексикчүүдийн хаан "Мексихтили" хааны нэрнээс ч үүссэн гэж үзэх эрдэмтэд бий. Нахуати омгийн "метцтий" буюу "сар", "зиктий" буюу "гол" гэсэн үгнээс үүссэн гэх өөр нэг таамаг байдаг. Одоогийн Мексикчүүдийн итгэдэг өөр нэг домог бол эртний Ацтекын нийслэл "Мекихко" гэдэг байснаас үүдэн гарсан гэх домог юм.
Грек хэлний "микро" буюу "жижиг", "несос" буюу "арал" гэх үгнээс үүдсэн "жижиг арлууд" гэх үгнээс тус улсын одоогийн нэршил үүссэн байна.
Эртний Готик хэлний "мулда" буюу "шороо", "шавар" гэх үгнээс тус улсын нэршил үүсчээ. Түүнчлэн Румыньд орших Молдав голоос тус улсын нэр үүссэн гэж үздэг. Румыньчуудын дунд тархсан домгийн дүрээс одоогийн нэр үүссэн гэх өөр нэг домог бий. Энэ домгоор бол Драгос Вода гэх залуу баатар эр нутгийн догшин сахиус, ад зэтгэрийн амьтадыг дарахаар нэгэн өдөр анд гарчээ. Тэр уг ан хийхдээ эр, эм хоёр нохой дагуулж явжээ. Молда гэх эм нохой нь ямар ч догшин амьтадыг номхоруулж чадах шидтэй бол Мадыш гэх эр нохой нь ад зэтгэрийн ямар ч амьтныг даран сөнөөх чадалтай юм байна. Үүнээс үүдэн тус улсын одоогийн нэр болох "Молдав" нэр үүссэн ажээ.
Грек хэлний "Ганцаар амьдрах" гэсэн үгнээс тус улсын нэр үүссэн байна. Эртний Грекчүүд тус улсыг МЭӨ 6-р зуунд эзлэн захирч байсан гэх домог бий.
"Монголчуудын нутаг" гэх үгнээс одоогийн нэршил үүсчээ. Харин Монгол гэдэг нь уулын хажуугаар урсах "Мон" нэрт голоос одоогийн нэр үүссэн гэж үзэх өөр нэг домог бий. Түүнчлэн "Мөнх" гэх үгнээс үүссэн байж магадгүй гэж Монгол улсын их сургуулийн Түүх, нийгмийн ухааны сургуулиас гаргасан номонд дурджээ. [84]
Итали хэлний Венец аялагаар "Хар уул" гэсэн утгатай үгнээс тус улсын одоогийн нэршил үүсчээ.
- Чёрна Гора/Црна Гора Монтенегрочууд өөрийн хэлээр улсаа ийн нэрлэдэг. Орос болон Монтенегро дуудлагаар мөн л "Хар уул" гэх утгыг илэрхийлнэ.
Эртний арабын гарамгай удирдагч болох Шейх Мусса бен Мбикигийн нэрнээс тус улсын одоогийн нэршил үүсчээ. Нэг ёсондоо Мозамбик арлын нэрнээс одоогийн нэршил нь үүссэн байна.
Эртний Бирм хэлний "мьян" буюу "хурдан", "мар" буюу "хүчтэй" гэсэн үгнээс тус улсын одоогийн нэршил үүссэн гэдэгт ард иргэд нь итгэдэг. Гэвч эртний Миндон улсын харьяанд байсан албатуудыг "Мьянмачууд" гэж нэрлэдэг байснаас шалтгаалан одоогийн нэрийг сонгосон гэж эрдэмтэд үздэг юм.[85]
Нама хэлний "Намиб" буюу "Юу ч үгүй газар орон" гэсэн утгатай үгнээс үүсчээ. Намибын цөл энэ нутагт оршдог учир улсын нэр үүнээс үүссэн байна.
Науру омгийнхний хэлээр "Анаоэро" буюу "Би далайн эрэг явлаа" гэсэн үгнээс тус улсын нэр үүсэн бий болжээ. Герман хэлэнд энэ улсыг "Наводо" эсвэл "Онаверо" гэж тэмдэглэж байсан гэдэг.
Нигер голын нэрнээс тус улсын нэр үүсчээ. Нигер гэдэг нь Туарег хэлний "негхиррэн" буюу "урсаж буй ус" гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. Мөн нигер хэлний "Ни Гир" буюу "Гир мөрөн" гэсэн үгнээс үүсэлтэй ажээ.[86] Латин хэлт орнууд буюу барууныхан латин хэлний "нигер" буюу "хар арьст" гэсэн үгнээс үүсэлтэй гэдэгт итгэдэг. Гэвч энэ нь арьс өнгөөр ялгаварласан үзлээс өөр юу ч биш юм.
Нэрний утга учрын тухайд дээр дурдсан Нигер улстай ижилхэн юм.
Голланд хэлээр "Доод нутаг" гэсэн утгатай үгнээс тус улсын нэр үүссэн байна. [87] Герман улс цэвэр газар зүйн байршлаас шалтгаалан ингэж нэрлэх болсон байна. Учир нь Райн мөрний адаг хэсэгт тус улс байрладаг учир ийнхүү нэрлэхэд хүрчээ. [88]:37
- Голланд Олон улсад тус улсыг голцуу энэ нэрээр нь мэддэг. Энэ нь Герман хэлний "холт" буюу "модот нутаг" гэсэн үгнээс үүсэлтэй гэж судлаачид үздэг.[89]
Никарагуа гэдэг нь тус улсын уугуул иргэдийн хэлээр "никари" буюу "нуур" гэсэн үгнээс үүсчээ. Уугуул иргэд "Никари" гэж тус улсад урсдаг голоо нэрлэдэг байсан гэдэг. Харин Испанийн аялагч Гил Гонзалез Давила энэ нутагт хөл тавихдаа "акуа" буюу "ус" гэсэн үг нэмж одоогийн бидний мэдэх "Никарагуа" гэх үг бий болсон байна. Никарагуа нуур нь 161 метр урт, 71 км өргөн 26 метр гүн зөвхөн Никарагуа улсад байдаг нуур юм.
Хуучин Норс хэлний "норорвегр" буюу "Умардын зам" гэсэн үгнээс тус улсын одоогийн нэршил үүссэн байна.
- Норге Норвегичууд эх хэлээ улсаа ийн бичдэг бөгөөд энэ нь "Умард" гэсэн утгатай үг юм.
Араб хэлний "аамен", "амун" буюу "гэрээслэгдсэн, суурьшсан" гэсэн утгатай үгнээс гаралтай гэж олон судлаачид үздэг байна. Ромын алдарт жанжин Плиний, Птоломей нар энэ нутгиийг "Омана" гэж түүх шастирт тэмдэглэсэн байдаг.[90]
Орос гэдэг нь хуучин Норд хэлний "родс" буюу "завьчин" гэх үгнээс үүдэлтэй ажээ. Византийн Грекчүүд "Росиа", Варангичууд "Рус гэж тэмдэглэж байжээ.
Газар нутгийн байршлын тухайд Африк тивийн өмнөд хэсэгт орших учир "Өмнөд Африк гэж нэрлэх болжээ.
- Суйд-Африка Өмнөд Африкчууд өөрийн эх хэлээрээ ингэж нэрлэдэг. Энэ нь Африкчуудын хэлээр "Өмнөд Африк" гэсэн үг юм.
- Азаниа Цагаан арьстанууд голчлон амьдардаг бүс нутагт африк хэлээс өөрөөр ингэж дууддаг. Энэ нь грек хэлний "Азайнейн" буюу "хуурай" гэсэн үгнээс үүдсэн нэр юм.
"Горео" болон "Гогурео" улсыг нэрлэдэг байснаас тус улсын одоогийн нэршил үүссэн байна. Йемаек хэлний "Гуру" буюу "хана хэрэмт хот", "Гаури" буюу "төвийн" гэсэн үгнээс гаралтай гэдэгт эрдэмтэд нэгджээ. Харин Өмнөд гэсэн тодотголыг Солонгосын дайнаас хойш хоёр хуваагдахад авчээ.
- Гуулин улс Энэ нь Хятад хэлний "Гао Ли" буюу "сүрлэг" гэсэн үгнээс гаралтай юм.
Судан гэдэг нь Араб хэлний "судан" буюу "хар арьстан" гэх үгнээс үүдсэн нэр юм. Харин урдаа "өмнөд" гэсэн дагавар нэмсэн нь одоогоос зургаан жилийн өмнө Суданы дайнаар хоёр хуваагдсанаас хойш ийм дагавар авах болжээ.
Пакистан гэдэг нь Урду хэлний "Паки" буюу "ариун", Перс хэлний "стан" буюу "улс" гэсэн утгатай ажээ. Өөрөөр хэлбэл "Ариун улс" гэсэн утгатай үг юм. Улстөрийн үзэл суртлын үед Энэтхэгээс үргэлж тусдаа байхын тулд Пакистаны хөдөлгөөнийг удирдаж байсан Рахмат Али гэгч "Одоо эсвэл хэзээ ч үгүй" зохиолдоо "Пунжаб, Кашмир, Синдх, Балучистан мужууд нийлээд ПАКСТАН" болж байгаа гэж тайлбарлаж байжээ.[91][92][93]
Палаучуудын домгоос тус улсын нэр үүсчээ. Палау хэлээр "Айбелау" буюу "Шууд бус хариултууд" гэсэн үгнээс тус улсын нэр үүссэн байна. Учир нь тус улсыг бүтээж байсан Чуаб гэх үлэмж биет бурханы асуултад булзайруулсан хариулт өгч байсан тул маш удаанаар тус улсыг бүтээсэн гэдэг домог бий билээ.[94]
- Белау Палаучууд эх хэлээрээ өөрсдийн улсаа ийн нэрлэдэг билээ. Утгыг нь дээр дурдсан тул тайлбарлахаа азная.
Хебрю хэлний "Филистинчүүдийн газар орон" гэсэн утгатай үгнээс тус улсын нэршил үүсчээ.[95] Филистинчүүдийг Латин хэлэнд тэмдэглэхдээ "Палестина" гэж тэмдэглэсэн байдаг. Эртний Филистиний нутагт одоогийн Газын зурвас, Ашдод, Ашкелон, Экрон, Гат хотын нутаг багтдаг байжээ.
Уугуул Куева индианчуудын хэлээр "Арвин их загасны орон" гэсэн утгатай үгнээс тус улсын одоогийн нэршил үүссэн байна. Тус улсын нийслэл хотыг ч мөн ингэж нэрлэдэг билээ.
Папуа гэдэг нь Малай хэлний "папуах" буюу "үсэрхэг" гэсэн утгыг илэрхийлдэг. Харин Шинэ Гвиней гэдэг нь тус улсыг анхлан нээсэн Испанийн аялагч Иниго Ортиз де Ретез Африкын Гвиней улстай яг ижилхэн учир "Шинэ Гвиней" гэх нэр өгсөн байна.
Тус улсын нэр нь чухам ямар утга учиртай нь бидний үед тодорхойгүй байна. Эртний Гуарани хэлний "пара" буюу "гол", "гуай" буюу "титэм" гэсэн үгнээс гаралтай гэх тайлбар байдаг. Мөн түүнчлэн "Их уст гол" гэсэн уугуул иргэдийн нэр гэсэн тайлбар ч бий. Тус улсад аж төрж байгаад устан үгүй болсон "Паяагуачуудын нутаг" гэсэн утгай үг гэсэн домог ч бас бий.
Энэ улсын нэрний талаар хоёр тайлбар өнөө цаг үед хүрч иржээ. Эхнийх нь "Биру" буюу "Гол" гэсэн утгай үг гэсэн тайлбар бий. Харин удаах тайлбар нь Тус улсад ирсэн эзлэн түрэмгийлэгчид нутгийн гурван иргэнийг дагуулан шинэ газар нутагтайгаа танилцаж явжээ. Гэтэл Испаничууд "Энэ чухам ямар нэртэй газар вэ" гэж асуусан байна. Тэднийг дагалдаж явсан нутгийн гурван эр чухам юу гээд байгааг нь ойлгоогүй учир уугуул иргэдийг ахалж явсан ахмад настай нэгэн эр өөрийнхөө нэрийг асууж байна гэж бодон "Беру" гэж хариулснаас тус улсын одоогийн нэр үүсчээ.
"Польшчуудын нутаг" гэсэн үгнээс тус улсын одоогийн нэршил үүсчээ. Харин Польш гэдэг нь польш хэлний "Поле" буюу "Нээлттэй талбай" гэсэн үгнээс гаралтай ажээ. Аравдугаар зуунд Полан гэж судар номонд тэмдэглэгдэж байсан бол Полска гэх нэр 13-14-р зуунд өөргөн тархжээ.
Тус улсын нэрний тайлбар олон янз. Тус улсын Порто болон Гайа хотуудын нэрнээс үүссэн гэсэн тайлбар байдаг бол латин хэлний "порт" буюу "боомт", Грек хэлний "каллис" буюу "үзэсгэлэнтэй", Латин хэлний "Калере" буюу "халуун" гэсэн үгнээс үүссэн гэх тайлбар бий.
Кинярванда хэлний "кванда" буюу "Газар нутгаа тэлсэн" гэсэн үгнээс үүдэлтэй ажээ.[96] Түци омгийн хаадууд эрт цагт зэргэлдээ овог аймгуудаа байлдан эзэлж байснаас тус улсын одоогийн нэршил үүссэн байна.
Ромчуудын харьяанд орших нутаг гэсэн үгнээс тус улсын одоогийн нэршил үүсчээ. Ромын эзэнт гүрний үеэс тус нутгийг ийн нэрлэх болсон юм. Түүнчлэн тус улсын ард иргэдийг ч ромчууд гэдэг байсан түүхтэй. Анх I Карол хаан 1866 оноос тус улсын одоогийн нэршлийг ашиглаж эхэлсэн гэдэг.
Уугуул Самоачуудын хэлний "са" буюу "ивээгдсэн", "моа" буюу "төв" гэсэн утгатай үгнээс тус улсын нэршил үүссэн байна. Бас өөр нэг домгоор бол "Моа шувуунуудын орон" гэсэн үг гэсэн утгатай ажээ.
Италийн алдарт Католик шашны гэгээнтэн, Католик номлолыг сурталдагч "Гэгээн Маринус"-ын нэрнээс тус улсын нэршил үүссэн байна. Гэгээн Маринус нь манай эриний 301-305 оны орчимд одоогийн Сан Марино орчимд сүм дуган бариулах ажил эрхэлж байгаад Ромчуудын хяхалт хавчлагаас шалтгаалан Хорват руу дүрвэж байсан түүхтэй юм.
- Сан Томе: Португалын эзлэн түрэмгийлэгчид 1470 юм уу 1471 оны 12-р сарын 21-нд буюу Гэгээн Томасын өдөр тус газрыг нээсэн учир ийн нэрлэсэн байна.
- Принсипи: Гэдэг нь португал хэлний "Гүн, ван, хунтайж" гэсэн үг юм.
Саудчуудын Араб гэсэн утгатай араб үг. Учир нь тус улсыг Сауд угсааны хаадууд ээлжлэн захирдаг учир ийнхүү нэрлэх болжээ. "Сауд" гэдэг үг нь арабын зурхайн нэгэн одны систем юм.
Сваци омгийнхний хэлээр "Свацичуудын газар нутаг" гэх үгнээс тус улсын нэршил үүссэн байна. Тус омгийг "Сваци" гэх хаан эрт цагт үндэслэжээ.
Сейнт Винсент ба Гренадинес
[засварлах | кодоор засварлах]- Сейнт Винсент: Аунгаа аялагч Кристофер Колумб 1498 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр буюу Гэгээн Винсентын өдөр нээсэн учир ийн нэрлэсэн байна.
- Гренадинес: Энэ нь Испанийн Гранада хотыг санагдуулсан учир ийнхүү нэрлэх болсонтой холбоотой ажээ.
Сейнт Киттс ба Невис
[засварлах | кодоор засварлах]- Сейнт Киттс: Алдарт аялагч Кристофер Колумб тус газар орныг нээхдээ Гэгээн Кристоферийн нэрийг хүндэтгэн ийнхүү нэрлэх болсон байна.
- Невис: Испани хэлний "Цасан хатан" гэх үгнээс энэхүү нэршил үүсчээ.
Францын далайчид 1502 оны 12-р сарын 13-ны өдөр буюу Гэгээн Люсын өдрөөр тус газрыг нээсэн учир шинээр нээсэн газраа ийнхүү нэрлэх болжээ.
Францын аялагчид 1754-1756 онд Францын эзэн хаан XV Луй хааны зарлигаар Сангийн сайд Жеан Море де Сейшэллийн нэрээр ийнхүү нэрлэсэн байна.
Сенегал голын нэрнээс тус улсын нэршил үүсчээ. Сенегал гэдэг нь Берберчүүдийн хэлээр "Зенага" буюу "газар нутаг" гэсэн үг юм. Сенегал гол өнөө цаг үед Сенегалын хойд хэсэг, Мавритани улсын нутагт урсаж байгаа билээ.
Тус улсын нэршил чухам ямар утгатай нь тодорхойгүй. Грек хэлний "сиро" буюу "давтах", хуучин Индик хэлний "сарбх" буюу "тулалдах", латин хэлний "серо" буюу "бүтээн байгуулах" Орос хэлний "Пасерб" буюу "дагавар хүүхэд", Украин хэлний "присербится" буюу "нэгдэн орох" гэсэн утгатай үгсээс үүссэн байх гэсэн таамаг бий. Түүнчлэн судлаач Шустерын баталж байгаагаар Прото-Слав хэлний "уух" гэсэн үгнээс үүдэлтэй ажээ.
Санскрит хэлний "Симхапура" буюу "Арслант хот" гэсэн үгнээс тус улсын нэр үүссэн байна.
Чухам ямар утга учиртай нь өнөө хэр нь тодорхойгүй байна. Ассирчуудыг нэрлэсэн үгнээс үүссэн гэж үзэх эрдэмтэд байдаг бол Эртний Грек хэлний "сириак" буюу "хүмүүс" гэсэн үгнээс үүссэн байх гэсэн таамаг ч бий.
Славчууд гэсэн үгнээс тус улсын нэр үүссэн байна. Слав гэдэг нь "слово" буюу "үг" гэх утгатай гэж эрдэмтэд тайлбарладаг. Түүнчлэн "слава" буюу "суу алдар, "слух" буюу "сонсох" гэсэн үгнээс гаралтай гэсэн тайлбар ч бий.
Славчуудын Венеци гэх утга бүхий Герман үгнээс тус улсын одоогийн нэршил үүсчээ.
Испанийн алдарт аялагч Альваро де Менданиа и Нейра 1567 юм уу 1568 онд тус бүлэг арлыг нээхдээ Библи сударт дурдагдсан Соломон хааныг бодож үг нэрийг өгчээ. Чухамдаа тэрээр Соломон хааны нуусан эрдэнэ энд байгаа гэж бодож, хэсэг хугацаанд алт, эрдэнэс хайж өнгөрөөсөн юм.
Сомаличуудын нутаг гэсэн утгатай уугуул иргэдийн өгсөн нэр ажээ. Сомали гэдэг нь "сак мааль" буюу "үхэрчид" гэх үнээс үүссэн гэх өөр нэг домог ч бас бий. Түүнчлэн Самаале гэх хамба ламтаны нэрийг бэлгэдсэн гэж үзэх түүхчид ч байдаг.
Дээр дурдсан Өмнөд Суданы нэрний утгатай төстэй учир дурдахаа азная.
Суринен үндэстнүүдийн нутаг гэсэн утгатайгаар тус улсын нэрийг тайлбарладаг.
Испани хэлний "Сьерра Леона" буюу "Арслант уул" гэсэн үгнээс тус улсын одоогийн нэр үүссэн байна. Португалийн аялагч Педро де Синтра 1462 онд энэ нутгийг нээхдээ арслан шиг хэлбэртэй сунаж тогтсон уул нурууг анхлан харж улмаар энэ нэрийг өгсөн гэх домог бий.
Тай хэлээр "Тай үндэстний өлгий нутаг" гэх утгатай үгнээс тус улсын одоогийн нэршил үүсчээ. "Тай" үндэстнүүдийн нэр чухам ямар утгатай талаар олон янзын тайлбар бий. Тухайлбар "хүн ард", "хүн төрөлхтөн" гэсэн утгыг илтгэдэг гэж зарим эрдэмтэн үздэг бол зарим нь "эрх чөлөө" гэсэн утгатай гэж тайлбарладаг.
- Ратча Аначак Тай Эх хэлээрээ албан ёсны албан бичигт өөрийн улсаа ингэж бичдэг. Энэ нь "Тайландын язгуур угсаа" гэсэн утгатай тайланд үг юм.
"Тажикуудын эх нутаг" гэх үгнээс тус улсын одоогийн нэр үүссэн байна. "Тажик" гэдэг нь Шинэ Перс хэлээр "Тази" буюу "Араб" гэсэн утгыг илтгэдэг. Түүнчлэн төвд хэлний "Таг Жиг" буюу "бар, ирвэс" гэсэн утгатай гэж тайлбарлах судлаачид ч бий. Харин перс хэлний "стан" буюу "улс" гэсэн үг нийлж одоогийн бидний мэдэх "Тажикистан" гэх нэр бий болжээ.
"Танганияка болон Занзибарын газар нутаг" гэх үгнээс тус улсын одоогийн нэршил үүссэн байна. 1964 онд Танзаничууд тусгаар тогтнохдоо "Танганияка болон Занзибарын нэгдсэн улс " гэх нэрийг авсан байна.
- Танганияка Тус улсын хамгийн том нуур. Харин энэ нуурын нэр ямар учиртай талаар олон янзын тайлбар бий. Сир Ричард Френцис Бартон үүнийг "ту танганияка" буюу "нэгдэн орох", "ус тааралдах" гэсэн утгатай нутгийн иргэдийн үгнээс үүдсэн гэж үздэг бол Хенри Стенли гэх эрдэмтэн "тонга" буюу "арал", "хика" буюу "хавтгай" гэсэн утгатай гэж тайлбарласан байдаг.
- Занзибар Перс болон Араб хэлний "Занжибар" буюу "Хар эрэг" гэсэн утгатай үг юм.
Нутгийн уугуул иргэд болох Эве омгийн хэлээр "то" буюу "ус", "го" буюу "эрэг" гэх үгнээс тус улсын одоогийн нэршил үүсчээ. [97] [98] Мөн Германчуудын нээсэн "Тоговилль" гэх тосгоны нэрнээс улсын нэр үүссэн гэх өөр нэг хувилбар ч бий.
Уугуул Самоачуудын хэлээр "Өмнөд", "Өмнөдийн" гэх утгатай үгнээс тус улсын одоогийн нэршил үүссэн байна.
Франц хэлний "République centrafricaine" гэх үгнээс тус улсын одоогийн нэршил үүссэн байна.
Испани хэлний хоёр өөр утгатай үг нийлснээр тус улсын нэр бий болсон байна.
- Тринидад Аугаа аялагч Кристофер Колумб гурав дахь аялалынхаа үр дүнд тус газар нутгийг нээхдээ "Эцэг, хүү, ариун сүнсний ивээл шингэсэн ариун арал" гэх нэр хайрласан байна. Үүнээс "Тринидад" гэх нэршил үүссэн гэдэг.
- Тобаго "Тамхи" буюу "Тамхины орон" гэх үгнээс үүссэн гэх тайлбар байдаг. Гэвч энэ тайлбар дээр эрдэмтэд өөр, өөр үзэл бодолтой байдаг билээ.
"Найман арал", "Өөр хоорондоо адилгүй найман арал" гэх Тувалу үгнээс тус улсын одоогийн нэр үүсчээ.
Тус улсын нутаг дэвсгэр дээр эрт цагт оршин тогтнож байсан Тинес хотын нэрнээс тус улсын одоогийн нэр үүссэн гэж үздэг. "Таниф" буюу эртний Финикийн охин тэнгэрийн нэр нь "Тинес" хотын нэр болсон байна. [99] [100] Мөн түүнчлэн Бербер хэлний "доор орших", "цогцолсон" гэх үгнээс ч үүссэн байх гэсэн таамаг бий. [101]
Араб хэлний "Тюрк" буюу "цогцлоон бүтээсэн" гэх үгнээс тус улсын нэр үүссэн байна.
"Туркменчүүдийн эх орон" гэсэн утгатай үг юм. "Туркмен" гэдэг нь Согдиан хэлний "Турк шиг харагддаг", "Турктэй ижилхэн" гэсэн утгыг илэрхийлдэг байна. Учир нь улстөрийн байгуулал, бүтцийн хувьд яг дуурайж анхлан үүссэн учир ийнхүү нэрлэх болжээ. [102] Туркменчууд заримдаа "Цэвэр Турк" гэж өөрсдийнхөө нэрийг тайлбарлах нь бий. [103] Исламын шашны түүхч, теологич Ибн Хатирийн үзэж байгаагаар "итгэл үнэмшил, ариун шүтээн" гэсэн үгнээс гаралтай гэж тайлбарласан байдаг.
Свахили хэлний "Буганда" гэх үгнээс тус улсын нэр үүссэн байна. Буганда гэдэг нь тус улсад оршин тогтнож байсан Багандагын хаант улсын нэр юм. "Баганда" гэдэг нь "Ах дүүс", "эвтэй хүмүүс" гэсэн утгыг илтгэдэг байна.
Турк хэлний "уз" буюу "өөрийн", "бек" буюу "эрхэм", перс хэлний стан буюу "улс" гэсэн үгнүүд нийлж тус улсын одоогийн нэр үүсчээ. Зарим судлаачид" Эрх чөлөөтэй нутаг" гэж тус улсын нэрний утгыг тайлдаг.
Украин гэдэг нь Слав хэлний "Крайна" буюу "улс", "хязгаар нутаг" гэх утгатай юм.
"Уругвай голын хажууд орших улс" гэсэн үгнээс тус улсын одоогийн эршил үүсчээ. "Уругвай" гэдгийг эрдэмтэд олон янзаар тайлбарласан байдаг. Зарим нь "уругуа" буюу "дун", "и" буюу "ус" гэж тайлбарласан бол зарим нь "уру" буюу "шувууд", "гуаи" буюу "нүүдэллэж ирдэг" гэсэн утгатай гэж тайлбарлажээ.
Уугуул Фижичүүдийн хэлээр "фиси" буюу "хараач" гэсэн үгнээс тус улсын одоогийн нэр үүссэн байна. [104] Харин Британийн аялагч Жеймс Күүкийн тайлбарласнаар уугуул иргэд нь "Вити Левү" буюу "Аугаа Вити" гэж оршин суугаа газраа нэрлэдэг байсан гэжээ. [105]
Хуучин Норс хэлээр "Финнчүүдийн өлгий нутаг" гэх үгнээс тус улсын одоогийн нэр үүссэн байна. [106] Манай эриний анхдугаар зууны үеэс эртний Грекийн судар бичгүүдэд "Фенни", "Финной", хоёрдугаар зуун буюу Птоломейн үед "Фани" гэх зэргээр тэмдэглэж иржээ. Финн гэдэг нь Прото Герман хэлний "финне" буюу "хэсүүлч", "анчид" гэх үгнээс үүссэн гэдэгт олонх судлаачид нэгддэг.
- Суоми Финландчууд эх хэлээрээ улс орноо ингэж бичдэг. Финн хэлний "Суомаа" буюу "баянбүрд" гэх үгнээс тус улсын нэр үүсчээ. [106]
Эртний Франк хэлээр "Франкуудын эх орон" гэх үгнээс тус улсын нэр үүссэн байна. Франк гэдэг нь Прото-Герман хэлээр "франкон" буюу "жад" гэсэн үг юм. Үүнээс гадна Эртний Герман хэлний "Франкиш" буюу "эрх чөлөөт" гэсэн үгнээс тус улсын нэр үүссэн гэх хувилбар байдаг. [106]
Хондурас гэх нэрийг нэрт аялагч Кристофер Колумб өгсөн гэдэг. Энэ нь Испани хэлээр "далайн гүн ёроол" гэсэн утгатай. Учир нь тус улсын хойд эрэгт маш гүн далай бий.
Улсын нэрний талаар тогтсон ойлголт байхгүй. Гэхдээ Дундад зууны латин хэлний "Круаити" буюу "ус нэрэгчид" гэх үгнээс үүссэн байх гэсэн таамаг бий. Збигнев Голаб гэх Хорват эрдэмтний тайлбараар бол "Хровати" буюу "жадны үзүүр бүтээгчид", "храват" буюу "уулчид" гэх үгнээс үүссэн гэжээ.
Эртний Санскрит хэлний "хина", Дундад зууны Перс хэлний "хини" гэх үгнээс тус улсын одоогийн нэршил үүсчээ. [107] "Хина" гэдэг нь тусгайлсан утгагүй "Чин" болон "Жин" гүрнийг өөрсдийнхөө хэлээр нэрлэсэн гэж эрдэмтэд үздэг.
- Жүнггүо Олонд хамгийн өргөн тархсан энэ нэр нь "Дундад улс" гэсэн утгатай.
Тус улсын баруунөмнөд хэсэгт орших Чад нуурын нэрнээс Чад улсын нэр үүсчээ. Канури омгийнхний хэлээр Чад гэдэг нь "нуур" гэсэн үг юм байна.
Тус улсын нутаг дэвсгэрт 1553 онд хөл тавьсан Испанийн экспедицийн ахлагч Диего де Альмагро "Халуун ногоо хэрэглэдэг хүмүүс" гэж тэмдэглэснээс энэ нэр үүсчээ. Испани хэлний "Чили" гэх үг тус улсын нэр болсон байна. [108] Түүнчлэн Инкачуудын домогт хаан Тилигийн нэрнээс үүссэн байх гэсэн таамаг бий.[109][110] Олонд төдийлөн түгээгүй ч Күечуа омгийн "чири" буюу "алт" [111], Аймара омгийн "тчили" буюу "газрын төгсөгл", "цас" [111][112], Мапүче омгийн "чийли-чийли" буюу "шар далавчит хар шувуу" гэх утгатай гэсэн тайлбарууд байдаг. [113][114]
1993 онд дэгдсэн ягаан хувьсгалын дараа энэ нэрийг сонгосон байна. "Чета" буюу "цэргийн нэг хороо" гэсэн утгатай гэсэн тайлбар байдаг. [115]
Хуучин Норс хэлний "свипиод" буюу "айлын ганц хүүхэд" гэсэн үгнээс гаралтай гэсэн тайлбар өнөө цагт тархжээ. Түүнчлэн "Эх орны иргэн" гэх утгатай гэж Германы эрдэмтэд тайлбарласан байдаг.
- Свериге Шведчүүд эх хэлээрээ улс орноо ийн нэрлэдэг. "Шведийн хаант нутаг" гэсэн утгатай Швед үг юм.
Алеманик үндэстний хамгийн их тархсан, мөн уг үндэстнийг байгуулсан гэгдэх Швицо хааны нэрнээс тус улсын нэр үүсэн бий болжээ. Анхлан МЭ 972 онд "Швиц" гэсэн нэрээр түүх шастирт тэмдэглэгдсэн байдаг.
- Хелветиа Олонд танигдсан домгийн нэр. Энэ нь Латин хэлээр Сельтик үндэстнүүдийг нэрлэдэг үг юм.
Голланд хэлний "Нова Зийландиа" буюу "Шинэ тэнгисийн нутаг" гэсэн үгнээс тус улсын одоогийн нэршил үүсэн бий болжээ. Алдарт аялагч Жеймс Күүк тус нутагт анхлан хөл тавьмагцаа ангилаар ийн тэмдэглэсэн нь Голланд хэлэнд түгэж, улмаар газрын зурагт ийнхүү тэмдэглэх болсон байна.
Санскрит хэлний "Шри" буюу "ариун", "Ланка" буюу "арал" гэсэн үгнээс бүтсэн "Ариун Арал" гэх утгатай нэр юм. Домогт Равана хааны хаант улсын гол төв нь Шри Ланк байсан гэж үздэг.
Экваторын бүслүүрийг дайран оршдог улс учир ийнхүү экваторын гэсэн үгийг өмнөө авчээ. Харин "Гвиней" гэдэг нь Бербер хэлний "гинавен", "агинау", "агинаоу" буюу "түлэгдсэн", "хар арьстан" гэх үгнээс үүсэн бий болжээ.[56]
Испанийн эзлэн түрэмгийлэгчид Күйто хотноо колоничлолын захиргаа барих гэж байсан тэр цаг үед захиргааны барилга экваторын бүслүүрээс ердөө 40 км-ийн зайтай байсан тул ийнхүү нэрлэх болжээ. Экваторын бүслүүрийг Испаниар "Экуадор" гэж нэрлэдэг байсантай холбоотой.
Испани хэлний "Сальвадор" буюу "Авран нигүүлсэгч" гэсэн үгнээс тус улсын одоогийн нэршил үүссэн байна. 1525 оны 4-р сарын 1-ний өдөр тус улсыг нээсэн Гонзало де Альварадо энэ нутагт хөл тавиад "Ертөнцийн эзэн Исүс христийн өлгий нутаг л ийм байдаг байх" гэж өдрийн тэмдэглэлдээ бичсэн байжээ. (Испани)</ref>[116]
Хуучин Перс хэлний "Хинду" үндэстнүүд гэсэн үгнээс тус улсын нэр үүссэн гэх тайлбар байдаг бол Латин хэлний "Индус голынхон" гэсэн утгатай гэж үзэх эрдэмтэд ч байдаг. Гэвч "Индус" гэж нэрлээд байгаа голыг энэтхэгээр "Синду" гэж нэрлэдэг юм.
- Бхарат Энэтхэгчүүд эх хэлээрээ өөрсдийгөө ийнхүү нэрлэдэг. Эртний энэтхэгийн домогт хоёр хааны нэг болох Бхаратагын нэрээр ийнхүү өөрсдийгөө нэрлэх болсон байна.
Эртний Грек хэлний "Эритра Талассиа" буюу "Улаан тэнгис" гэсэн үгнээс тус улсын одоогийн нэр үүсчээ. 1890 онд Италичууд тус улсыг эзлэн захирах болж Грек үгийг Итали хэл рүү хөрвүүлэн "Эритрум" гэх болсоноор орчин үеийн "Эритри" гэх нэршил бий болсон байна.
Латин хэлний "Аестигийн газар нутаг" гэсэн үгнээс одоогийн нэршил нь үүссэн гэх тайлбар бий. Аести гэдэг нь хуучин Литвын харьяанд байсан ханлигуудын нэгдэл хаант улсын нэр юм. Гэвч Прото-Герман хэлний "аустам, Прото-Индо-Европ хэлний "аус" буюу "зүүн", "өрнө" гэсэн үгнээс үүссэн гэх тайлбар ч байдаг.
Латин хэлний "Аетопиа" буюу "Харуудын өлгий нутаг" гэх утгатай үгнээс тус улсын одоогийн нэршил бий болжээ. Мөн Грек хэлэнд "Алтиопс" буюу "Түлэгдсэн нүүртнүүдийн нутаг" гэх утгаас ч үүссэн байж болох талтай. Этиопчууд өөрсдөө Библид дурдагддаг Куш гэгээтний хүү "Итиоппс"-ын нэрнээс улсын нэр үүссэн гэж тайлбаралдаг байна.[106]
Шанхай хятад хэлний "Жеппун" буюу "Наран мандах нутаг" гэсэн үгнээс тус улсын одоогийн нэршил үүсчээ. Анх алдарт аялагч Марко Поло яг энэ утгаар нь олон улсад таниулж байсан юм.
- Нихон / Ниппон Сино-Япон хэлний "Онёоми" гэх утгатай үгтэй бичлэгийн хувьд ижилхэн бичигддэг. Энэ нь "ажиллах", "хийх" гэсэн утгыг агуулдаг ажээ.
Тайно/Аравак хэлний "Замайка", "Хамайка" буюу "Ус болон моддын нутаг" гэх үгнээс нэршил нь үүссэн байна. Зарим эрдэмтэд "Рашаан булагын эх орон" ч гэж тайлбарлах нь бий.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Purchas, Samuel. "A note of Australia del Espíritu Santo, written by Master Hakluyt", in Hakluytus Posthumus, Vol. IV, pp. 1422–1432. 1625.
- ↑ Flinders, Matthew. A Voyage to Terra Australis Архивлагдсан 11 Арваннэгдүгээр сар 2012 at the Wayback Machine. 1814.
- ↑ Letter of 12 December 1817. Op. cit. Weekend Australian, 30–31 December 2000, p. 16.
- ↑ Department of Immigration and Citizenship (2007). Life in Australia (PDF). Commonwealth of Australia. p. 11. ISBN 978-1-921446-30-6. Татаж авсан: 30 March 2010.
- ↑ Online Etymology Dictionary. "Austria".
- ↑ Benson, Douglas S. (1995), Ancient Egypt's warfare: a survey of armed conflict in the chronology of ancient Egypt, 1600 BC-30 BC, D. S. Benson
- ↑ "Originally, Media Atropatene was the northern part of greater Media. To the north, it was separated from Armenia by the R. Araxes. To the east, it extended as far as the mountains along the Caspian Sea, and to the west as far as Lake Urmia (ancient Matiane Limne) and the mountains of present-day Kurdistan. The R. Amardos may have been the southern border." from Kroll, S.E. "Media Atropatene". 1994. in Talbert, J.A. Barrington Atlas of the Greek and Roman World: Map-by-map Directory. Princeton University Press, 2000.
- ↑ Strabo. Geographica. XI.xiii.524 – 526.
- ↑ Pliny. VI.13.
- ↑ Strabo. Geographica. XI.xiii.523 – 529.
- ↑ Herodotus. History. III.94. Op. cit. Rennell, James. The Geography System of Herodotus Examined and Explained, by a Comparison with Those of Other Ancient Authors, and with Modern Geography, Vol. 1. C.J.G. & F. Rivington, 1830. Retrieved 17 September 2011.
- ↑ Online Etymology Dictionary. "Albania".
- ↑ Attaliates, Michael. History. Op. cit. in Elsei, Robert. The Albanian Lexicon of Dion Von Kirkman, pp. 113–122.
- ↑ Op. cit. in Wilkes, J.J. The Illyrians, p. 279. 1992. ISBN 978-0-631-19807-9.
- ↑ Kristo Frasheri. History of Albania (A Brief Overview). Tirana, 1964.
- ↑ Lloshi, Xhevat. "The Albanian Language" (PDF). United Nations Development Programme. Татаж авсан: 9 November 2010.
- ↑ Leschi, Louis. Origins of Algiers. 1941. Op. cit. in El Djezair Sheets. July 1941. Op. cit. in "History of Algeria". (Франц)
- ↑ Yver., G. "Alger". E.J. Brill's First Encyclopaedia of Islam 1913–1936, Vol. I. E.J. Brill (Leiden), 1987.
- ↑ Heywood, Linda M. & Thornton, John K. Central Africans, Atlantic Creoles, and the foundation of the Americas, 1585–1660, p. 82. Cambridge University Press, 2007.
- ↑ Fage, J.D. The Cambridge History of Africa, Vol. 3: The Cambridge History of Africa: From c. 1050 to c. 1600. Cambridge University Press, 1977. ISBN 0-521-20981-1. Retrieved 23 September 2011.
- ↑ Collins, Robert O. & Burns, James M. A History of Sub-Saharan Africa, p. 153. Cambridge University Press, 2007. ISBN 0-521-86746-0. Retrieved 23 September 2011.
- ↑ Gaston, L. L. (1912). Andorra, the Hidden Republic: Its Origin and Institutions, and the Record of a Journey Thither. New York, USA: McBridge, Nast & Co. p. 9.
- ↑ Online Etymology Dictionary. "Andorra." Accessed 16 September 2011.
- ↑ Oliver, Vere Langford. The History of the Island of Antigua, One of the Leeward Caribbees in the West Indies, from the First Settlement in 1635 to the Present Time. Mitchell and Hughes (London), 1894.
- ↑ Murphy, A. Reg. Archaeology Antigua. "Timeline (Memento 4. Есдүгээр сар 2011 цахим архивт)." Accessed 23 September 2011
- ↑ "Río de la Plata". Encyclopædia Britannica. Татаж авсан: 11 August 2010.
- ↑ Gamkrelidze, Tamaz & Ivanov, Vyacheslav. "The Early History of Indo-European (aka Aryan) Languages".Загвар:Page needed Scientific American. March 1990.
- ↑ Mallory, James P. "Kuro-Araxes Culture". Encyclopedia of Indo-European Culture.Загвар:Page needed Fitzroy Dearborn, 1997.
- ↑ Babur (1525). "Events of the Year 910 (p.5)". Memoirs. Packard Humanities Institute. Татаж авсан: 22 August 2010.
- ↑ Vogelsang, Willem (2002). The Afghans. Wiley Blackwell. p. 18. ISBN 0-631-19841-5. Татаж авсан: 2010-08-22.
- ↑ Anonymous. Ḥudūd al-ʿĀlam. Op. cit. in "The Khalaj West of the Oxus: excerpts from The Turkish Dialect of the Khalaj (Memento 13. Зургаадугаар сар 2011 цахим архивт) Архивлагдсан 13 Зургаадугаар сар 2011 at the Wayback Machine" Bulletin of the School of Oriental Studies, Vol 10, No 2, pp. 417–437. University of London. Retrieved 10 January 2007.
- ↑ Allsopp, Jeannette. Dictionary of Caribbean English Usage, p. 70. University of the West Indies Press, 2003. ISBN 976-640-145-4. Retrieved 24 September 2011.
- ↑ Anonymous. "Turin Map (Memento 17. Арваннэгдүгээр сар 2015 цахим архивт)." c. 1523. Retrieved 24 September 2011.
- ↑ M.A. Amitabha Bhattacharyya, Historical Geography of Ancient and Early Mediaeval Bengal, Sanskrit Pustak Bhandar, 1977, pp. 61–62.
- ↑ Reece, Robert. Oxford Journals: Notes and queries. "Barbados v. Barbadoes". Oxford University Press, 1861. Retrieved 27 September 2011.
- ↑ Maggiolo, Vesconte. Seeatlas (Alte Welt und Terra Nova) (Memento 28. Гуравдугаар сар 2012 цахим архивт) – BSB Cod.icon. 135. (Genoa), 1519. (Герман)
- ↑ Koch, John. Celtic Culture: a Historical Encyclopedia, p. 198. ABC-CLIO 2006.
- ↑ Pokorny, Julius. Indogermanisches Etymologisches Wörterbuch, pp. 125–126. Bern-Muenchen-Francke, 1959. (Герман)
- ↑ Pokorny, Julius. The Pre-Celtic Inhabitants of Ireland, p. 231. Celtic, DIAS, 1960.
- ↑ Maier, Bernhard. Dictionary of Celtic Religion and Culture, p. 272. Boydell & Brewer, 1997.
- ↑ Pokorny, Julius. Indogermanisches Etymologisches Wörterbuch, p. 118. 1959. ISBN 3-7720-0947-6. (Герман)
- ↑ "British Honduras", Encyclopædia Britannica, vol. 12, New York: The Britannica Publishing Company, 1892, <https://books.google.com/books?id=uGRJAAAAYAAJ&pg=PA133> (retrieved on 25 October 2010)
- ↑ Wright, Ronald. Time among the Maya: Travels in Belize, Guatemala, and Mexico. Grove Press, 2000. ISBN 0-8021-3728-8. Retrieved 28 September 2011.
- ↑ Bowersock, Glen W. & al. Late Antiquity: a Guide to the Postclassical World, p. 354. Harvard University Press, 1999. ISBN 0-674-51173-5.
- ↑ 6 de Agosto: Independencia de Bolivia (Memento 20. Наймдугаар сар 2011 цахим архивт) Архивлагдсан 20 Наймдугаар сар 2011 at the Wayback Machine. (Испани)
- ↑ Maria Luise Wagner. "Construction of Bolivia: Bolívar, Sucre, and Santa Cruz". In Hudson & Hanratty.
- ↑ Euskaltzaindia. "Ziortza". Татаж авсан: 10 September 2011.
- ↑ Imamović, Mustafa (1996). Historija Bošnjaka. Sarajevo: BZK Preporod. ISBN 9958-815-00-1
- ↑ Ripley, George & Dana, Charles A., Eds. "Bechuana". The American Cyclopædia. (New York), 1879.
- ↑ Bueno, Eduardo. Brasil: uma História, p. 36. Ática (São Paulo), 2003. ISBN 85-08-08213-4. (Португал)
- ↑ Curriculum Development Department (2008). History for Brunei Darussalam: Sharing Our Past. Section 2.2: EPB Pan Pacific. p. 26. ISBN 99917-2-545-8.
{{cite book}}
: CS1 maint: location (link) - ↑ "Treasuring Brunei's past". Southeast Asian Archaeology. 8 March 2007. Татаж авсан: 19 September 2011.
- ↑ Chakravarti, Balaram (1979). A Cultural History of Bhutan. Vol. 1. Hilltop. p. 7. Татаж авсан: 1 September 2011.
- ↑ An Introduction to Vietology", p. 3.
- ↑ Cadamosto, Alvise. Mondo Nuovo, Libro de la Prima Navigazione di Luigi di Cadamosto de la Bassa Ethiopia ed Altre Cosa. Op cit. Montalbado, Francanzano (ed.) Paesi Novamente Retrovati et Novo Mondo da Alberico Vesputio Florentino Intitulato. (Vicenza), 1507. (Итали)
- ↑ 56.0 56.1 Bovill, Edward Wm. The Golden Trade of the Moors: West African Kingdoms in the Fourteenth Century. Weiner (Princeton), 1995.
- ↑ Oxford English Dictionary. "Germany".
- ↑ Thorpe, B. The Life of Alfred The Great Translated from the German of Dr. R. Pauli To Which Is Appended Alfred's Anglo-Saxon Version of Orosius, p. 253. Bell, 1900.
- ↑ Partido Revolucionario Dominicano. "Leyenda e Historia Envuelven la Fundación de Santo Domingo Архивлагдсан 1 Долоодугаар сар 2012 at the Wayback Machine. Accessed 18 October 2011. (Испани)
- ↑ Einar Pálsson (1981). Arfur Kelta (Icelandic хэлээр). Reykjavík: Mímir. p. 36.
{{cite book}}
:|access-date=
requires|url=
(help)CS1 maint: unrecognized language (link) - ↑ Many Semitic languages, including Arabic and Hebrew, preserve a system with south on the "right" and north on the "left"
- ↑ Law, B.C. Some Ksatriya Tribes of Ancient India, p. 233. 1975
- ↑ Casey, Robert. Four Faces of Siva, pp. 88–100. Bobbs-Merrill Company (Indianapolis), 1934.
- ↑ George Coedes. Inscriptions du Cambodge, II, pp. 10 & 155. (Франц)
- ↑ Harmatta, J. Op. cit. [disapprovingly] in Achaemenid History, 13, pp. 110–111. PF 302 and PFNN 2350.
- ↑ Lipke B. Holthuis (1991). "Callianassa turnerana". FAO Species Catalogue, Vol. 13. Marine Lobsters of the World. FAO Fisheries Synopsis No. 125. Food and Agriculture Organization. ISBN 92-5-103027-8. Эх хувилбараас архивласан: 2011-07-24. Татаж авсан: 2017-07-20.
- ↑ "Origin of the Name, Canada". Canadian Heritage. 2008. Эх хувилбараас архивласан: 27 Долдугаар сар 2013. Татаж авсан: 23 May 2011.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ Fisher, Fred H. Cyprus: Our New Colony And What We Know About It, pp. 13–14. Geo. Routledge & Sons (London), 1878.
- ↑ "Online Etymology Dictionary". Etymonline.com. Татаж авсан: 19 September 2011.
- ↑ Carlos Restrepo Piedrahita (February 1992). "El nombre "Colombia", El único país que lleva el nombre del Descubrimiento". Revista Credencial (испани хэлээр). Эх хувилбараас архивласан: 5 Нэгдүгээр сар 2008. Татаж авсан: 29 February 2008.
- ↑ Bentley, Wm. Holman. Pioneering on the Congo. Fleming H. Revell Co., 1900.Загвар:Verify source
- ↑ Carrada, Alfred. The Dictionary of the Taino Language, "Plate 8".Загвар:Unreliable source?
- ↑ Taino Indigenous Peoples of the Caribbean Dictionary Архивлагдсан 30 Дөрөвдүгээр сар 2008 at the Wayback Machine".Загвар:Unreliable source?
- ↑ Barreto, Augusto Mascarenhas. O Português Cristóvão Colombo: Agente Secreto do Rei Dom João II. Lisbon, 1988. Translated edition: The Portuguese Columbus: Secret Agent of King John II. Palgrave Macmillan, ISBN 0-333-56315-8.
- ↑ Da Silva, Manuel L. and Silvia J. Christopher Columbus was Portuguese, pp. 396 ff. Express Printing (Fall River), 2008. ISBN 978-1-60702-824-6.
- ↑ Itano, Nicole (2007). No Place Left to Bury the Dead. Simon and Schuster. p. 314. ISBN 0-7432-7095-9.
- ↑ Merriam-Webster Online. "Basotho". Retrieved 11 May 2012.
- ↑ Μακεδονία, Henry George Liddell, Robert Scott, A Greek–English Lexicon, on Perseus
- ↑ Macedonia, Online Etymology Dictionary
- ↑ μακεδνός, Henry George Liddell, Robert Scott, A Greek–English Lexicon, on Perseus
- ↑ 81.0 81.1 "Notable dates in Malta's history". Department of Information – Maltese Government. 6 February 2008. Эх хувилбараас архивласан: 25 Арван нэгдүгээр сар 2009. Татаж авсан: 21 Долдугаар сар 2017.
{{cite news}}
: Check date values in:|access-date=
and|archive-date=
(help) - ↑ "Controversy over unique Maltese bee population". Malta Today. 6 February 2008. Эх хувилбараас архивласан: 19 March 2012.
{{cite news}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help) - ↑ Pickles, Tim. Malta 1565: Last Battle of the Crusades. Osprey Publishing. ISBN 978-1-85532-603-3.[permanent dead link]
- ↑ National University of Mongolia, School of Social Sciences, Department of History (1999). "2. Хүний үүсэл, Монголчуудын үүсэл гарвал". Монгол улсын түүх (Mongolian хэлээр). Admon. pp. 67–69.
{{cite book}}
: Unknown parameter|trans_chapter=
ignored (|trans-chapter=
suggested) (help); Unknown parameter|trans_title=
ignored (|trans-title=
suggested) (help)CS1 maint: multiple names: authors list (link) CS1 maint: unrecognized language (link) - ↑ Myint-U, Thant (2001). The Making of Modern Burma. Cambridge: Cambridge Univ. Press. ISBN 0-521-79914-7.
- ↑ Atlas A-Z. New York City: Dorling Kindersley. 2004. p. 289.
- ↑ see:Online Etymology Dictionary on Nether However, the explanation given in this source about the origin of the word Nederlanden as used "by the Austrians" in contradistinction to their own mountainous country, is extremely implausible, if only because the use of the word antedates the Austrian Netherlands by two centuries at least. Austria itself has a Niederösterreich region (Lower Austria) that is quite mountainous, but derives its name from its downriver location.
- ↑ Duke, A. (2009). Dissident identities in the early modern Low Countries. Ashgate Publishing.
- ↑ Online Etymology Dictionary. "Holland".
- ↑ Pliny the Elder. Natural History, VI.149.
- ↑ Choudhary Rahmat Ali (28 January 1933). "Now or Never. Are we to live or perish forever?".
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - ↑ S. M. Ikram (1 January 1995). Indian Muslims and partition of India. Atlantic Publishers & Dist. pp. 177–. ISBN 978-81-7156-374-6. Татаж авсан: 23 December 2011.
- ↑ Rahmat Ali. "Rahmat Ali ::Now or Never". The Pakistan National Movement. p. 2. Эх хувилбараас архивласан: 19 April 2011. Татаж авсан: 14 April 2011.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help) - ↑ Belau National Museum, cited by Pelnar, Bonnie. "The Bais of Balau". Retrieved 22 September 2011.
- ↑ Online Etymology Dictionary (Palestine)
- ↑ Vansina, Jan Antecedents to Modern Rwanda: the Nyiginya Kingdom, p. 35. University of Wisconsin Press, 2004. ISBN 0-299-20124-4. Retrieved 1 October 2011.
- ↑ Peoples of Africa: Togo-Zimbabwe. Marshall Cavendish. 2001. p. 531. ISBN 978-0-7614-7168-4.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedTogo1920s
- ↑ Taylor, Isaac (2008). Names and Their Histories: A Handbook of Historical Geography and Topographical Nomenclature. BiblioBazaar, LLC. p. 281. ISBN 0-559-29668-1.
- ↑ Houtsma, Martijn Theodoor (1987). E.J. Brill's First Encyclopaedia of Islam, 1913–1936. Brill. p. 838. ISBN 90-04-08265-4.
- ↑ Rossi, Peter M.; White, Wayne Edward (1980). Articles on the Middle East, 1947–1971: A Cumulation of the Bibliographies from the Middle East Journal. Pierian Press, University of Michigan. p. 132.
- ↑ Yu. Zuev, "Early Türks: Essays on history and ideology", Almaty, Daik-Press, 2002, p. 157, Загвар:Listed Invalid ISBN
- ↑ US Library of Congress Country Studies. "Turkmenistan."
- ↑ Thompson, Basil. "The Land of Our Origin (Viti, or Fiji) (Memento 10. Хоёрдугаар сар 2018 цахим архивт)". Journal of the Polynesian Society, Vol. 1, No. 3, pp. 143–146. 1892
- ↑ "Fiji Today, 2005–2006". Эх хувилбараас архивласан: 2020-12-08. Татаж авсан: 2017-07-23.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help). "Fiji Today, 2005–2006" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 3 April 2007.{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help) : "Europeans in Fiji". - ↑ 106.0 106.1 106.2 106.3 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedNames&Histories
- ↑ The American Heritage Dictionary of the English Language. "China". Houghton-Mifflin (Boston), 2000.
- ↑ "Online Etymology Dictionary". Etymonline.com. Татаж авсан: 19 September 2011.
- ↑ "Chile.com.La Incógnita Sobre el Origen de la Palabra Chile" (испани хэлээр). Chile.com. 15 Зургаадугаар сар 2000. Эх хувилбараас архивласан: 15 April 2009. Татаж авсан: 17 December 2009.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help) - ↑ Encyclopædia Britannica. "Picunche (people) – Britannica Online Encyclopedia". Britannica.com. Татаж авсан: 17 December 2009.
- ↑ 111.0 111.1 "CHILE." Encyclopædia Britannica. 11th ed. 1911. ("derived, it is said, from the Quichua chiri, cold, or tchili, snow")
- ↑ "Chile (república)", Enciclopedia Microsoft Encarta Online, 2005, <http://es.encarta.msn.com/encyclopedia_761572974_4/Chile.html> (retrieved on 26 February 2005) Chile (república) (Memento 10. Тавдугаар сар 2008 цахим архивт) 31 October 2009.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedhudson
- ↑ de Olivares y González SJ, Miguel (1864) [1736]. "Historia de la Compañía de Jesús en Chile". In Imprenta del Ferrocarril (ed.). Colección de historiadores de Chile y documentos relativos a la historia nacional (испани хэлээр). Vol. 4. Santiago.
{{cite book}}
:|access-date=
requires|url=
(help) - ↑ Online Etymology Dictionary. "Czech". Retrieved 11 February 2011.
- ↑ San Salvador. Official website. Historia oficial de la ciudad de San Salvador (Memento 4. Долоодугаар сар 2017 цахим архивт). (Испани)