Jump to content

Сьерра Леон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Сьерра-Леоне-с чиглүүлэгдэв)
Бүгд Найрамдах Сьерра Леон Улс
Republic of Sierra Leone (Англи)
Уриа: "Unity, Freedom, Justice"
Эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёс
Төрийн дуулал: "High We Exalt Thee, Realm of the Free"
 Сьерра Леон улсын байршил (хар ногоон)
 Сьерра Леон улсын байршил (хар ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Фритаун
08°30′00″N 12°06′00″W / 8.50000°N 12.10000°W / 8.50000; -12.10000Солбицол: 08°30′00″N 12°06′00″W / 8.50000°N 12.10000°W / 8.50000; -12.10000
Албан ёсны хэлАнгли хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэлКрио хэл
Угсаатны бүлгүүд
(2015[1])
Шашин
(2020)[2]
Ислам (78.5%)
Христ (20.4%)
Бусад (1.1%)
Ард түмний нэршилСьерра Леончууд‎
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Жулиус Маада Био
Мохамед Жульдех Жаллох
Дэвид Сенге
Аббас Бунду
Хууль тогтоох байгууллагаПарламент
Тусгаар тогтнол 
4 сарын 27, 1961
4 сарын 19, 1971
Газар нутаг
• Нийт
71,740 км2 (117)
• Усны эзлэх талбай (%)
1.1
Хүн ам
• 2023 тооцоо
8,908,040[3] (100)
• Нягтаршил
112/км2 (114tha)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$16.4  тэрбум [4] (152nd)
• Нэг хүнд ноогдох
$1,972[4] (185)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$4.1  тэрбум[4] (170)
• Нэг хүнд ноогдох
$494[4] (193)
ОТББИ (2018)35.7[5]
дундаж
ХХИ (2021) 0.477[6]
бага · 181
Мөнгөний нэгжЛеоне (SLL)
Цагийн бүсUTC (GMT)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+232
Домэйн нэр.sl
  1. 2007 оны тоонд үндэслэсэн дараалал

Бүгд Найрамдах Сьерра Леон Улс (Англи: Republic of Sierra Leone) буюу Сьерра Леон нь Баруун Африкийн баруун хэсэгт, Атлантын далайн эрэг дээр орших бүгд найрамдах улс юм. Хойд талаараа Гвиней, зүүн өмнөд талаараа Либери улстай хиллэнэ. Нийслэл нь Фритаун.

Боолчлолоос чөлөөлөгдсөн хар арьстнууд шилжин суурьшиж, 1808 онд Английн колони болсон бөгөөд 1961 онд тусгаар тогтнолоо олжээ. 10 орчим жил үргэлжилсэн иргэний дайн нь тус улсыг хүн амын дундаж наслалтаараа дэлхийд доогуур орох улсуудын нэг болгожээ.

Газар нутаг нь 72 мянган хавтгай дөрвөлжин км бөгөөд 2021 оны байдлаар 8 сая хүн амтай ажээ.

Англи хэл (албан ёсны боловч хүн дийлэнх хувь нь мэдэдгүй байна), мендэ хэл (өмнө хэсэгт дэлгэрсэн), темнэ хэл (умар нутагт дэлгэрсэн), крио хэл (англи хэлний үндсэн дээр бий болсон креол хэл, үндэстэн хоорондын хэл гэж үздэг, хүн амын 95 % орчим ойлгодог байна).

Хүн амын 60% -мусульманчууд, 30% -орон нутгийн бөө шашин, 10% -христийн шашинтан эзэлдэг байна.


Нэрний угшил нь XV зуунд үүссэн. Далайн эргийн нэрийг 1461 онд Португалийн далайчин Перу ди Синтра өгсөн бөгөөд уулын нурууг "Серра да Леоа" (португаль.Serra da Leoa ) - "арслангийн нуруу" гэж нэрлэжээ. "Сьерра Леон" (Испани. Sierra Leone) - "арслангийн уулс" гэсэн хэлбэрээр Испанийн газрын зураг дээр тэмдэглэсэн байдаг бөгөөд энэ хэсэгт амьдардаггүй арслангуудтай холбох шалтгаан байхгүй гэж зарим хүмүүс үздэг. Зарим хэл шинжлэлийн судлаачид арслангийн архирах, ууланд салхилахтай төстэй далайн эргийн улмаас уг нэр гарч ирсэн байж магадгүй гэж үздэг.

Орчин үеийн Сьерра Леоны нутаг дэвсгэр нь Баруун Африкт анх Европчуудын эзэмшилд байсан юм. Энэ газар хөл тавьсан Европын анхны оршин суугчид бол Португалчууд байв. Тэднийг эрэг дээр буух үед улс гэж байгаагүй, харин улс төрийн хувьд бие даасан овгууд л байсан ажээ. Тэд ижил төстэй боловч өөр өөр хэлээр ярьдаг байсан бөгөөд нийтлэг шашин гэж үгүй байсан гэж тэмдэглэлд үлдсэн байдаг байна.

Сьерра Леон 1961 оны 4 дүгээр сарын 27-нд тусгаар тогтнолоо олж авахад тус улсад хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь парламент, засгийн газрын мэдэлд байсан бөгөөд генерал-амбан захирагчаар төлөөлүүлсэн Британийн хааныг нэрлэсэн төрийн тэргүүн гэж үздэг байв.

1971 онд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа Сьерра Леоныг Бүгд найрамдах улс болгон тунхаглаж, ерөнхийлөгчид гүйцэтгэх эрх мэдлийг даалгасан.

2000 онд Английн Ерөнхий сайд Тони Блэйр хувьсгалт нэгдсэн фронтын босогчдын армиас нийслэл Фритаун хотыг хамгаалахаар 1500 Британийн цэргээ Сьерра-Леонд илгээжээ. 2007 оны 5-р сарын 30-нд Тони Блэйрийг Сьерра Леоны дээд удирдагчаар тунхаглан заралсан байдаг. Энэхүү цол нь Тони Блэйрт Сьерра Леоне Улсын Парламентад суух эрхийг албан ёсоор олгож байгаа юм. Тиймээс The Daily Telegraph сонинд мэдээлснээр тус улсын эрх баригчид иргэний дайныг зогсооход Тони Блэйрийн үүрэг ролийг тэмдэглэж байжээ.


  1. "Sierra Leone 2015 Population and Housing Census National Analytical Report" (PDF). Statistics Sierra Leone. Татаж авсан: 28 March 2020.
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named religions
  3. "Sierra Leone". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023.
  4. 4.0 4.1 4.2 4.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: October 11, 2022.
  5. "GINI index (World Bank estimate) – Sierra Leone". World Bank. Татаж авсан: 22 March 2020.
  6. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 30 September 2022.
  7. Lewis, M. Paul; Simons, Gary F.; Fennig, Charles D., eds. (2015). "Liberia". Ethnologue (18th ed.). Dallas, Texas: SIL International.
 Commons: Сьерра Леон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан