Армени

Бүгд Найрамдах Армени Улс
Հայաստանի Հանրապետություն
Хаяастани Ханрапетутюн
Уриа: Մեկ Ազգ, Մեկ Մշակույթ
Мек Азг, Мек Мшакуйт
"Нэг Үндэстэн, Нэг Соёл"
Төрийн дуулал: Մեր Հայրենիք
Мэр айрэник
"Бидний эх орон"
Арменийн байршил
Арменийн байршил
Нийслэл
ба томоохон хот
Ереван
40°11′N 44°31′E / 40.183°N 44.517°E / 40.183; 44.517Солбицол: 40°11′N 44°31′E / 40.183°N 44.517°E / 40.183; 44.517
Албан ёсны хэлАрмени хэл[1]
Угсаатны бүлгүүд
(2011)
Шашин
Христ (Арменийн төлөөлөгчдийн сүм)[4]
Ард түмний нэршилАрменичууд
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
Ваагн Хачатурян
Никол Пашинян
Ален Симонян
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
Түүх
МЭӨ 6-р зуун
МЭӨ 321–МЭ 428
МЭӨ 190
52–428
885–1045
1198–1375
5 сарын 28, 1918
11 сарын 29, 1920
9 сарын 23, 1991
12 сарын 21, 1991
3 сарын 2, 1992
7 сарын 5, 1995
Газар нутаг
• Нийт
29,743 км2 (138)
• Усны эзлэх талбай (%)
4.71[8]
Хүн ам
• 2022 тооцоо
Neutral decrease 3,000,756[9] (138)
• Нягтаршил
101.5/км2
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$57.740 тэрбум[10] (115)
• Нэг хүнд ноогдох
$19,489[10] (81)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$23.725 тэрбум[10] (115)
• Нэг хүнд ноогдох
$8,008[10] (85)
ОТББИ (2019)  29.9[11]
бага
ХХИ (2021) 0.759[12]
өндөр · 85
Мөнгөний нэгжДрам (֏) (AMD)
Цагийн бүсUTC+4 (AMT)
Огнооны форматөө.сс.жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+374
Домэйн нэр
Вэбсайт
www.gov.am

Армени Өвөр Кавказын өмнөд хэсэгт оршдог бүрэн эрхт тусгаар улс. (арм. Հայաստան Hayastan) Албан ёсоор Бүгд Найрамдах Армени Улс (арм. Հայաստանի Հանրապետություն Hayastani Hanrapetut’yun) юм. Мөн Өрнөд Ази, болон Дорнод Европынх гэж бас хэлж болно.[13] Азербайжан, Гүрж, Азербайжаны тасархай нутаг Нахчыван, Турк, Иран улстай хил залгадаг. Азербайжантай дайтсаны улмаас өөрийн болгож авсан Уулын Карабахтайгаа бас хиллэж байгаа далайд гарцгүй улс.

Арменийн 29,743 км² (дэлхийн 141 дүгээрх том) уулархаг газар нутагтай. Нутгийн хамгийн өндөр цэг нь Арагац (4,095 м) уулын орой, хамгийн нам нь Дэбэд голын хөндийд (380 м)[14] юм. Севан (940 км²) гэх ганц том алдартай нууртай.

Ахны армян улс Урарту гэж улс МЭӨ 860 онд байгуулагдаж байсан бөгөөд дараа нь МЭӨ 6-р зуунд Сатрапи Армени улс бий болж байжээ.

Өнөөгийн Арменийн нутагт МЭӨ 4-р зуунд I Арташес хаан Их Армени улс бий болгож МЭӨ 428 он хүртэл оршин тогтносон бөгөөд II Тигран хааны удирдлах үед мандан бадарч байжээ. Тухайн үеийн соёлын хамгийн чухал үйл явдал бол 405 онд эрдэмтэн Месроп Маштоц армян цагаан толгойг бүтээсэн нь үндэсний эв нэгдэлд том нөлөө үзүүлжээ.

1225 онд Жалал ад-Дин Арменийг довтлож байжээ. Тагнуулын тандалт хийж байсан монголчууд 1236 онд Арменийг эзлэн авчээ. 1386 онд Доголон Төмөрийн цэрэг анх удаа Арменид орж ирж байжээ. Үүний зэрэгцээ XIII-XIV зууны үед Арменид Арменийн язгууртнуудыг шинэ цэргийн нүүдэлчин монгол, түрэг, күрд язгууртнууд аажмаар нүүлгэн шилжүүлэх үйл явц өрнөв.

16-19-р зууны хооронд Зүүн Армени, Баруун Армениас бүрдсэн Арменийн уламжлалт эх нутгийг Османы болон Персийн эзэнт гүрэн ээлжлэн захирч байжээ.

Армени бол европ гаралтай үндэстэн юм. XIX зууны эхэнд Хаант Оросын мэдэлд орсон юм. 1918-1920 оны хооронд богино хугацаанд "Бүгд Найрамдах Ардчилсан Армени Улс" нэрээр тусгаар тогтнож байгаад ЗХУ-д нэгтгэгдэж "Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Армени Улс" болсон.

1991 онд ЗХУ албан ёсоор бутрахад өнөөгийн тусгаар тогтнолоо олжээ.

Хүн амын 95% нь христианчууд. Улсын нийслэл - Ереван хот. Албан ёсны хэл- армени хэл. Хүн ам- 2017 оны байдлаар 2.986.100. (138-р).

Парламентын засаглалтай нэгдсэн улс. 1992 оны 3-р сарын 2-нд НҮБ-д элссэн.

Орон нутаг[засварлах | кодоор засварлах]

Нэгдмэл төрийн байгууламжтай Армени улсын нутаг дэвсгэр 10 аймаг (մարզ, «марз»), аймгаас гадуур 1 хот (Ереван) болж хуваагдана. Нэг аймагт дунджаар 2.8 мянган км² газар, 21 түмэн хүн ноогдож байна.[15] Задлан харвал аймгууд дотроо 915 баг (суурин, «хамаянк») болно.

Д/д Нутгийн нэр армени бичиг Талбай, км² Хүн ам
1 Арагацотн Արագածոտնի 2755 141,800
2 Арарат Արարատի 2003 279,200
3 Армавир Արմավիրի 1241 284,500
4 Вайоцзор Վայոց Ձորի 2406 55,800
5 Гехаркуник Գեղարքունիքի 3655 241,600
6 Котайк Կոտայքի 2100 280,900
7 Лори Լոռու 3791 281,600
8 Сюник Սյունիքի 4505 152,800
9 Тавуш Տավուշի 3120 134,400
10 Ширак Շիրակի 2679 281,500
11 Ереван Երևան 227 1,119,000

Хот суурин[засварлах | кодоор засварлах]

                               Ереван                                                            Ваназор
Дэс дугаар Хотын нэр Хүн амын тоо [16]
1 Ереван 1,245,700
2 Гюмри 146,400
3 Ванадзор 104,800
4 Вагаршапат 57,300
5 Раздан 52,900
6 Абовян 46,000
7 Капан 45,500
8 Армавир 33,600

Мөнгөн тэмдэгт[засварлах | кодоор засварлах]

Арменийн мөнгөний нэгж нь 100 луматай тэнцэх Драм юм. 1992 онд мөнгөн тэмдэгтээ «драм», «стак», «ибар», «даекан» гэсэн нэр өгхөөр яригдаж байгаад "Драм" нэр дээр тогтож 1993 оны арваннэгдүгээр сарын 22-ноос эхлэн гүйлгээнд гарсан байна. Драмыг гүйлгээнд оруулахаас өмнө ЗХУ-ын рублийг ашигладаг байсан бөгөөд дараа нь 1 драмыг 200 рублтэй тэнцэх ханшаар сольсон. Мөнгөний гүйлгээнд 10, 20, 50, 100, 200, 500 драмын мөнгөн тэмдэгт, мөн 1000, 5000, 10000, 20000, 50000, 1000 долларын дэвсгэртүүд байдаг. Орчин үеийн бүх мөнгөн дэвсгэртийг Английн «Thomas de la Rue» компанид хэвлүүлж байжээ. 1993-1995 оны мөнгөн дэвсгэртийн загварыг Германы "Giesecke & Devrient" компанид хэвлүүлжээ.

Гадаад харилцаа[засварлах | кодоор засварлах]

Монгол-Арменийн харилцаа[засварлах | кодоор засварлах]

Армени улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхад 1970-1989 онуудад монголоос оюутнууд суралцаж байсан.

Арменид 1988 оны 12 дугаар сард хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүдэн бий болсон хохирлыг нь нөхөхөд  зориулан Монгол Улс тусламж болгон барьсан хүүхдийн цэцэрлэгийн барилгыг хүлээлгэн өгөх ёслолд оролцохоор Москва дахь Элчин сайд Нямын Мишигдорж Ереванд очиход Ерөнхийлөгч Левон-тер Петросян хүлээн авч, Монголын Засгийн газар, ард түмэнд гүн талархал илэрхийлж, халуун дотно үг хэлж байжээ. Манай барилгачид  байгалийн гамшигт нэрвэгдэн эвдэрч сүйдсэн Степанакерт хотод мөн ерөнхий боловсролын сургууль барьж байжээ. Н.Мишигдорж: "ЗХУ-тай хамт хангамжийн нэгдсэн тогтолцоо нурж материалын гачигдалд орж хэцүүдэж байгаа болов уу хэмээн бодож байсан боловч барилгачид маань сэтгэл өөдрөг, Арменид чинь айл болгон нь хангамжийн бааз-цэг л гэсэн үг, дутагдаж, гачигдаж байгаа юмаа бид айлуудаас нь худалдаж авдаг гэцгээж байв. Газар хөдлөлтийн дараа ЗХУ-ын өнцөг булан бүрээс, бусад олон орноос хүмүүс, барилгачид туслахаар ирцгээсэн  боловч нөхцөл хүнд байна гээд тэд бүгд буцсан ч зөвхөн монгол барилгачид л үлдэж ажлаа үргэлжлүүлж байна. Эд чинь өөрсдийнхөө техник, мэргэжилтэн, материал, орон сууцтайгаа ирсэн, тэсвэртэй, ажилсаг хүмүүс харахгүй юу гээд эгнүүлж барьсан монгол гэрүүдийг зааж хотын иргэд бахархах, баяр талархлаа илэрхийлэхийг хослуулан ярьцгаах нь сэтгэлд өегхөн байв" гэж дурссан байна.

Монгол Улс Бүгд Найрамдах Армени Улсын хооронд 1992 оны 2 дугаар сарын 21-ний өдөр дипломат харилцаа тогтоосон байна.

1236 онд монголчууд Арменийг эзлэж байсан түүхтэй. 1386 онд Доголон Төмөрийн цэргүүд анх Арменид орж байсан.

Лавлах бичиг[засварлах | кодоор засварлах]

  1. "Constitution of Armenia, Article 20". president.am. Archived from the original on 3 December 2022. Retrieved 18 January 2018.
  2. Asatryan, Garnik; Arakelova, Victoria (Yerevan 2002). The Ethnic Minorities in Armenia. Part of the OSCE. Archived copy at WebCite (16 April 2010).
  3. Ministry of Culture of Armenia "The ethnic minorities in Armenia. Brief information" (Memento 10. Аравдугаар сар 2017 цахим архивт) Archived 10 October 2017 at the Wayback Machine.. As per the most recent census in 2011. "National minority" Archived 16 February 2017 at the Wayback Machine..
  4. "Constitution of Armenia - Library - The President of Armenia". president.am. Archived from the original on 3 December 2022. Retrieved 7 March 2020.
  5. "Armenia – History", Encyclopædia Britannia (Online ed.), <https://www.britannica.com/place/Armenia/History> (retrieved on 14 March 2022)
  6. de Laet, Sigfried J.; Herrmann, Joachim, eds. (1996). History of Humanity: From the seventh century B.C. to the seventh century A.D. (1st ed.). London: Routledge. p. 128. ISBN 978-92-3-102812-0. The ruler of the part known as Greater Armenia, Artaxias (Artashes), the founder of a new dynasty, managed to unite the country...
  7. Encyclopedia Americana: Ankara to Azusa. Scholastic Library Publishing. 2005. p. 393. ISBN 9780717201389. It was named for Artaxias, a general of Antiochus the Great, who founded the kingdom of Armenia about 190 B.C.
  8. "The World Fact Book – Armenia". Central Intelligence Agency. Retrieved 17 July 2010.
  9. "Armenia". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Retrieved 24 September 2022. (Archived 2022 edition)
  10. 10.0 10.1 10.2 10.3 "World Economic Outlook Database, April 2023" (in англи). Washington, D.C.: International Monetary Fund. 7 April 2023. Retrieved 17 April 2023.
  11. "GINI index (World Bank estimate) - Armenia". World Bank. Archived from the original on 21 Арваннэгдүгээр сар 2018. Retrieved 17 Зургаадугаар сар 2021.
  12. "Human Development Report 2021/2022" (PDF) (in англи). United Nations Development Programme. 8 September 2022. Retrieved 8 September 2022.
  13. Armenia may be considered to be in Asia and/or Europe. The UN classification of world regions places Armenia in Western Asia; the CIA World Factbook "Armenia". The World Factbook. CIA. Archived from the original on 10 Аравдугаар сар 2010. Retrieved 2 September 2010. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help) "Armenia". National Geographic. and "Armenia". Encyclopædia Britannica. also place Armenia in Asia. Conversely, some sources place Armenia in Europe such as Oxford Reference Online "Homepage". Oxford Reference Online. Retrieved 2 September 2010. and "Europe". Worldatlas. Archived from the original on 15 Наймдугаар сар 2010. Retrieved 2 September 2010. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)Загвар:Verify credibility
  14. "TravelClub :: Природа и климат Армении, география, горы, долины, ущелья, реки и озера". Archived from the original on 2010-04-05. Retrieved 2012-06-18.
  15. Национальная Статистическая Служба Республики Армения The World Factbook. Central Intelligence Agency (CIA). Retrieved 2012-12-14
  16. World Gazetteer online