Jump to content

Пакистан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс
  • اسلامی جمہوریہ پاكستان (Урду)
  • Ислами Жумхурия Пакистан[1]
Уриа: Иман, Иттэхад, Назам
ایمان، اتحاد، نظم
"Итгэл, Эв нэгдэл, Сахилга бат"[2]
Төрийн дуулал: Кауми Тарана
قَومی ترانہ
"Үндэсний Дуулал"
Пакистаны хяналтад байгаа газар нутгийг хар ногооноор; нэхэмжилсэн газар нутгийг цайвар ногооноор харуулав
Пакистаны хяналтад байгаа газар нутгийг хар ногооноор; нэхэмжилсэн газар нутгийг цайвар ногооноор харуулав
НийслэлИсламабад
33°41′30″N 73°03′00″E / 33.69167°N 73.05000°E / 33.69167; 73.05000
Томоохон хотКарачи
24°51′36″N 67°00′36″E / 24.86000°N 67.01000°E / 24.86000; 67.01000
Албан ёсны хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэлУрду хэл[3]
Ярианы хэл77+ хэл[4]
Угсаатны бүлгүүд
(2017[a])
Шашин
Ард түмний нэршилПакистанчууд
Төр засагХолбооны Исламын парламентын бүгд найрамдах улс
Ариф Алви
Шахбаз Шариф
Садик Санжрани
Ража Первез Ашраф
Умар Ата Бандиал
Хууль тогтоох байгууллагаПарламент
Сенат
Үндэсний Ассамблей
Тусгаар тогтнол 
3 сарын 23, 1940 он
8 сарын 14, 1947 он
3 сарын 23, 1956 он
12 сарын 16, 1971 он
8 сарын 14, 1973 он
Газар нутаг
• Нийт
881,913 км2[b][9] (33)
• Усны эзлэх талбай (%)
2.86
Хүн ам
• 2022 тооцоо
249,566,743[10] (5)
• Нягтаршил
244.4/км2 (56)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$1.512 их наяд[11] (23)
• Нэг хүнд ноогдох
$6,662[11] (168)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$376.493 тэрбум[12] (42)
• Нэг хүнд ноогдох
$1,658[11] (177)
ОТББИ (2018)  31.6[13]
дундаж
ХХИ (2022) 0.544[14]
бага · 161
Мөнгөний нэгжПакистан рупи (₨) (PKR)
Цагийн бүсUTC+05:00 (ПСЦ)
Зуны цагийг ашигладаггүй
Огнооны формат
  • өө-сс-жжжж[c]
Жолооны талзүүн[15]
Утасны томьёо+92
Домэйн нэр

Пакистан (урдү. پاکستان Пакистан), албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс нь өмнөд Азийн орон юм. Баруун талаараа Афганистан, Иран орнуудтай, зүүн талаараа Энэтхэгтэй, зүүн хойд талаараа Хятадтай тус тус хиллэдэг. Өмнөд талаараа Арабын тэнгист 1,046 км урт эрэгтэй.

Өнөөгийн Пакистан улсын орших газар нутагт эртний Инд хөндийн иргэншил, Энэтхэг-Грекийн хаант улс тогтнож байсан байна. Энэ газар нутаг нь Перс, Грек, Араб, Турк, Афганистан, Монгол зэрэг үндэстнүүдэд урьдын түүхэнд эзлэгдэж байв. Пакистан нь 1947 он хүртэл Британийн удирдлага доорх Энэтхэгийн хэсэг байжээ. Харин 1947 онд Мухаммад Али Жиннах ба Мусульмануудын Чуулганы удирдсан, мусульмануудад зориулсан орон байгуулах хөдөлгөөний үр дүнд Синд, Баруун хойд заагийн муж, Баруун Панжаб, Балучистан, Зүүн Бенгал мужууд нэгдэж Пакистан улс бүрэлдэн тогтох болжээ. 1956 оны Үндсэн Хуулиар Пакистан нь Исламын бүгд найрамдах улс болсон. 1971 онд зүүн Пакистанд салан тусгаарлахаар тэмцсэнээр Бангладеш улс тусгаар тогнолоо олжээ. Пакистаны түүх нь эдийн засгийн өсөлт болон цэргийн удирдлага, улс төрийн тогтворгүй байдлын үеүдээр тодорхойлогдоно.

Пакистан улс нь 180 орчим сая хүн амаараа дэлхийд зургаад жагсдаг бөгөөд мусульман хүн амаараа зөвхөн Индонезийн дараа хоёрт ордог. Энэ улс нь "Дараагийн 11" гэгдэх эдийн засагтай орнуудад багтдаг. Пакистан нь Исламын зөвлөгөөний байгууллага (Organization of the Islamic Conference), Өмнөд Азийн бүсийн хамтын ажиллагааны нэгдэл (South Asian Association for Regional Cooperation), Хөгжиж буй 8 орон (Developing 8 Countries), Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (Economic Cooperation Organization) зэрэг байгууллагуудыг анх байгуулсан орнуудын тоонд орно. Мөн НҮБ, Үндэстнүүдийн хамтын нөхөрлөл (Commonwealth of Nations), Дэлхийн худалдааны байгууллага, G33 хөгжиж буй орнууд (G33), G77 хөгжиж буй орнууд (Group of 77) зэргийн гишүүн бөгөөд, НАТО-гийн гишүүн биш АНУ-н чухал холбоотон бөгөөд цөмийн зэвсэгтэй юм.

Пакистаны үндэсний бэлгэдлүүд
Амьтан
Шувуу
Мод
Цэцэг
National heritage animal
National heritage bird
Далайн амьтан
Мөлхөгч
Хоёр нутагтан
Жимс
Мечет
Гол
Уул

Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Рахмат Али 1933 оны «Одоо эсвэл хэзээ ч үгүй» тунхагтаа "ПАКСТАНд 33 сая мусульман (хотон) амьдарч байна" гэжээ. Тухайн үеийн таван мужийн нэрийг нийлүүлсэн (Панжаб, Афган, Кашмир, Синд, Балучистан) тэрхүү үгэнд эгшиг жийрэглэн «Пакистан» гээд 1947 оноос шинэ улсын нэр болжээ.

  1. Өөр өөр эх сурвалжууд өөр өөр тоо баримт өгдөг. Тооцооллыг 2017 оны Пакистан улсын хүн амын тооллогын дагуу хийсэн болно.[5][6]
  2. "Пакистаны Кашмирын нутаг дэвсгэр, Азад Кашмир (13297 км2) болон Гилгит-Балтистан (72520 км2) гэсэн мэдээллийг багтаасан болно.[8] Эдгээр газар нутгийг эс тооцвол 796,095 км2 талбайтай болно."
  3. Пакистан дахь огноо, цагийн тэмдэглэгээг харах.
  1. Minahan, James (2009). The Complete Guide to National Symbols and Emblems [2 volumes]. ABC-CLIO. p. 141. ISBN 978-0-313-34497-8.
  2. "The State Emblem". Ministry of Information and Broadcasting, Government of Pakistan. Эх хувилбараас архивласан: 1 July 2007. Татаж авсан: 18 December 2013.
  3. "Article: 251 National language". Татаж авсан: 23 July 2018. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)
  4. Ethnologue 2022.
  5. "Pakistan's population is 207.68m, shows 2017 census result". 19 May 2021.
  6. "TABLE 11 – POPULATION BY MOTHER TONGUE, SEX AND RURAL/ URBAN" (PDF). www.pbs.gov.pk. Pakistan Bureau of Statistics. 2021. Эх хувилбараас (PDF) архивласан: 9 April 2022. Татаж авсан: 12 May 2022.
  7. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Article_2
  8. "Pakistan statistics". Geohive. Эх хувилбараас архивласан: 6 April 2013. Татаж авсан: 20 April 2013.
  9. "Where is Pakistan?". worldatlas.com. 24 February 2021.
  10. "Results of Pakistan's First-Ever Digital Population Census Are Out". Pro Pakistani. 2023-05-22. Татаж авсан: 2023-05-22.{{cite web}}: CS1 maint: url-status (link)
  11. 11.0 11.1 11.2 "World Economic Outlook database: April 2022". IMF. Татаж авсан: 26 May 2022.
  12. "Report for Selected Countries and Subjects".
  13. "Gini Index". World Bank. Татаж авсан: 12 August 2021.
  14. "Human Development Report 2021/2022" (PDF). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  15. Loureiro, Miguel (28 July 2005). "Driving—the good, the bad and the ugly". Daily Times. Pakistan. Эх хувилбараас архивласан: 10 January 2012. Татаж авсан: 6 February 2014.