Jump to content

Улаанбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Улаанбаатар
ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ[a]
Хоч: 
УБ, Нийслэл, Хот
Map
Улаанбаатар, Монгол
Улаанбаатар
Улаанбаатар
Монгол дахь Улаанбаатарын байршил
Улаанбаатар, Ази
Улаанбаатар
Улаанбаатар
Улаанбаатар (Ази)
Солбицол: 47°55′13″N 106°55′02″E / 47.92028°N 106.91722°E / 47.92028; 106.91722Солбицол: 47°55′13″N 106°55′02″E / 47.92028°N 106.91722°E / 47.92028; 106.91722
Улс Монгол
Өргөө байгуулагдсан1639
Одооны газарт төвхнөсөн1778
Улаанбаатар нэртэй болсон1924
Засаг захиргаа
  ТөрөлХурал-Засаг дарга
  БиетНийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын ЗахирагчХишгээгийн Нямбаатар (МАН)[1]
Газар нутаг
  Нийт4,704.4 км2 (1,816.3 бээр2)
Өндөр
1,350 м (4,429 фут)
Хүн ам
 (2023)
  Нийт 1,640,781
  Нягтрал311/км2 (810/бээр2)
ДНБ
  Нийт 46,877 тэрбум
$ 13.52 тэрбум (2023)
  Нэг хүнд ноогдох 28,570,122
$ 8243.49 (2023)
Цагийн бүсUTC+08:00 (H)
Шуудангийн код
210 xxx
Бүсийн дугаар+976 (0)11
ХХИ (2018)0.810[3]маш өндөр
Улсын бүртгэлийн дугаарУБ, УН
ISO 3166-2MN-1
Вэб сайтwww.ulaanbaatar.mn
Улаанбаатар хотыг Зайсан толгой дээрээс харах

Улаанбаатар (ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ улаганбагатур, улаан-баа-тар) нь Монгол Улсын нийслэл бөгөөд Монгол Улсын цорын ганц саятан хот юм.

Улаанбаатар хот Монгол Улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн гол бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй уул, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн орших ба 4,704.4 км2 нутаг дэвсгэртэй. 2021 оны эцсээр 1,649,172 хүн оршин сууж байна. Засаг захиргааны хувьд 9 дүүрэг, 204 хороонд хуваагддаг.

1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноор Улаанбаатар хотын өмнөх суурин байгуулагджээ. 1778 он хүртэл олон газар нүүдэллэж байгаад одоогийн байрлалдаа тогтсон. Өмнө нь шашин, худалдааны төв байсан бол 1912 оноос улсын нийслэл болж[4], XX зуунд барилгажиж, аж үйлдвэр хөгжин, XXI зуунд их хотын төрх бүрдэж байна. Улаанбаатар Монгол Улсын улс төр, эдийн засаг, соёл, технологийн төв юм. Түгжрэл утаа маш ихтэй.

1639 онд Ширээт нуурын газар Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж орд өргөө барьсан нь өргөжсөөр Улаанбаатар болжээ. Түүхэндээ хэдэн нэрийг үдсэн. 1639 оноос Өргөө (ᠥᠷᠭᠦᠭᠡ), 1651 оноос Номын хүрээ (ᠨᠣᠮ ‍ᠤᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ), 1706 оноос Их хүрээ (ᠶᠡᠬᠡ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ), 1912 оноос Нийслэл хүрээ (ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ) хэмээж байгаад 1924 оноос хойш Улаанбаатар (ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ) гэв.[5] XX зууны эхэнд Улаанбаатар хотыг Богдын хүрээ, Да хүрээ, Хүрээ (ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ) гэхэд ойлгодог байсан. Одоо үед хотын нэрийг УБ, Нийслэл, Хот гэж товчлон ярихад тодорхой танина.

Өрнө дахин дахь орнууд, түүний дотор оросууд 1924 он хүртэл Улаанбаатар хотыг Урга (Urga) (Өргөө гэсэн үгнээс) гэж нэрлэж байсан. 1925 оноос хойш Оросоор Улан-Батор (Ulan Bator) гэж нэрлэх болсон. Англи хэлэнд Ulan-Bator гэсэн хэлбэр түгээмэл хэрэглэгддэг байсан ч орчин цагт Ulaanbaatar гэсэн хэлбэр түгээмэл болж байна.

Монголын нууц товчоонд тэмдэглэснээр «12-р зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн удирдагч Ван ханы өргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байв» гэж тэмдэглэсэн нь одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндийг гэж судлаачид таамагладаг.

Их Монгол Улсын анхны нийслэл Хархорум хот нь Орхон голын хөндийд цогцолсон ба Юань Улс нуран унасны дараа Мин улсын довтолгоонд хоёр удаа галдан шатаагдсан.

Түүнээс хойш монголчууд нэгдмэл байдалгүй болоод нүүдлийн иргэншилд бүрэн шилжиж, хот байгуулах завдалгүй дотоод, гадаадад тэмцэлдэн байлдацгааж байснаас үүдэн, амарлингуй байдлыг дэлгэрүүлэхээр 16-р зуунаас шарын шашинд сүсэглэснээр Монголд сүм хийдүүд баригдаж эхэлсэн юм. Ингэснээр Монголчуудын хот, хүрээ цогцлоох идэвх сэргэж, анхлан Абтай сайн хан Хар Хорум хотын бууринд Эрдэнэ зуу хийдийг босгожээ.

Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөн 1639 онд өнөөгийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Их Монгол уулын өвөр, Бага Монгол уулын ар бэлийн Ширээт цагаан нуурын хөвөөнд байгуулсан хожмоо “Шар бүсийн хот” хэмээн нэрлэгдэх болсон Өргөө нь өнөөгийн Улаанбаатарын үүслийн үндэс болсон.

Өргөө нь 1639-1778 онд Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 28 удаа нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ. Ингэж нүүлгэхдээ Эрдэнэ зуу хийдийн доторх мөнхийн галтай Баруун өргөөг нүүлгэн гаргаж Занабазарын өргөөтэй нэгдүүлж Ширээ цагаан нууранд аваачжээ. Баруун өргөө нь төрийн гал голомтын бэлгэдэл өргөө байжээ. Ингэж төр, шашны гол үнэт зүйлсийг нэгдүүлсэнээр нийслэл үүссэн гэж үздэг.

Өргүгэ
Йэхэ хүрйи-э
Нэйислэл хүрйи-э
Улаганбагатур

1756 онд анхны шашны сургууль болох "Цаниг" байгуулагдсан бөгөөд 1786 оноос манж амбанд Сэцэн хан, Түшээт хан хоёр аймгийг хариуцуулах болсон зэрэг олон шалтгаанаас Их хүрээ суурьших шаардлагатай болжээ. 1780-1870 оны хооронд 70 гаруй суурин сүм, дуган, ялангуяа өнөөгийн Гандантэгчэнлин хийд 1809 онд, Дамбадаржаалин хийд зэрэг баригджээ. 1861 онд Оросын консулын газар байгуулагджээ. Хүрээний хүн ам нэмэгдсээр 1910 онд 50 мянга гаруй болжээ[6].

1911 оны 12 дугаар сард Богд Хаант Монгол Улс тунхаглагдаж, Нийслэл хүрээ нэртэй болсон. 1919 онд Сю Шүжанээр толгойлуулсан Хятад цэрэгт хот эзлэгдсэн ба 1921 оны 2-р сард Барон Унгернээр толгойлуулсан цагаан цэргүүд Хятад цэргээс хүрээг чөлөөлж, Богдыг дахин хаан ширээнд залсан бол 3-р сард Хиагт хотыг чөлөөлсөн Монгол-Зөвлөлтийн цэргүүд цагаантнуудыг 6-р сард цохин дутаалгаснаас хойш нийслэл нь гадаадын цэргийн түрэмгийллээс чөлөөлөгдсөн.

1924 оны Монгол Улсын анхны Үндсэн хуулиар Улаанбаатар нэртэй болсон байна. Социализмын үед болон голдуу Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын тэтгэлэгтэйгээр хуучны гэр хороолол нь аажмаар байр орон сууцаар солигдож эхэлсэн. Наушки-Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн замууд 1949, 1956 онуудад баригдсанаар өрнө, дорнотой төмөр замаар холбогдсон бөгөөд кинотеатр, жүжгийн театр, музей зэрэг олноор баригджээ. Харин нөгөө талаас 1930-аад оны сүүлчийн хэлмэгдүүлэлтийн дараа социализмын өмнөх үеийн сүм, хийдүүд устгагдсан байна.

1913 онд Өргөөгийн дүр зураг

1990 оны ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн төлөөх тэмцэл Улаанбаатарт өрнөжээ. Энэ тэмцлийн үр дүнд дэлхийд нээлттэй болсон явдлаас Улаанбаатар хот шинэ хөгжлийн үеэ эхлүүлжээ. Хөгжил, төвлөрөлийг дагаж нийслэлд хүн амын хэт төвлөрөл гаарч, сүүлийн 15 жилд хоёр дахин өсчээ. Өнөөдөр нийслэлд хүн ам ихэссэнээс гэр хороолол хүрээгээ улам тэлсээр байна. Мөн нийт Монгол улсын хүн амын 40% энд байгаагаас үүдэн олон нийгмийн, байгалийн, тээврийн бэрхшээлүүдтэй тулгарч байна. Сүүлийн жилүүдэд шинэ барилга олноор баригдаж байгаа бөгөөд орон сууцны үнэ маш их өсөж байгаа.

Улаанбаатар хотын ирээдүйн төлөвлөлт нь Монгол улсын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төв болон хөгжих хэтийн хандлагатай байна.

Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд байрладаг. Дунджаар далайн түвшнээс дээш 1351 м өндөрт оршдог.

Нийт 4,704.4 км2 нутагтай.

Улаанбаатар нь маш өндөр газарт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун километр зайтай оршдог зэрэг шалтгаанаас болж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Жилийн дундаж температур нь -1.3 °C. Богино, дулаан зунтай бөгөөд урт, маш хүйтэн, хуурай өвөлтэй.

Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм, дундаж чийгшилт нь 69%.

Улаанбаатар хотын хаврын улирал нь 5 сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд дунджаар 5°С, дулаахан өдрүүдтэйгээс гадна сэрүүхэн ч өдрүүдтэй. Мөн гэнэт цасан шуурга ч тавьдаг. Харин зуны улирал нь дунджаар 30°С дулаан, бороотой, зарим тохиолдолд гэнэтийн мөндөр ордог.

Намрын улиралд нарлаг налгар өдрүүд удаанаар үргэлжилдэг бөгөөд дундаж дулаан нь 7°С. Моддын навчис шарлаж, аажмаар хүйтрэн цас аажмаар орж хэлдэг.

Улаанбаатар хотод ихэвчлэн маш хүйтэн өвөл болдог. Дундаж температур нь -25°С хүрдэг. Хэдийгээр өвөлдөө их хүйтэн байх ч үүл багатай нарлаг өдрүүдтэй үе олон байна.

Улаанбаатар
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
2
 
-14
-25
 
 
1.9
 
-9
-22
 
 
3.3
 
-1
-14
 
 
8.4
 
9
-5
 
 
13
 
17
2
 
 
51
 
21
8
 
 
66
 
22
10
 
 
76
 
19
8
 
 
32
 
14
2
 
 
8.3
 
8
-5
 
 
4.9
 
-3
-14
 
 
3.2
 
-12
-22
Температур °CТунадас мм
Эх сурвалж: WMO; wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Улаанбаатар
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −14.4 −8.9 −0.8 8.7 17.1 20.8 21.8 19.3 14.4 8.1 −3.4 −11.9 Ø 6
Мин. Температур (°C) −25.0 −21.6 −13.8 −5.2 2.3 7.8 10.0 7.6 1.5 −4.6 −14.4 −21.6 Ø −6.3
Тунадас (мм) 2.0 1.9 3.3 8.4 13.4 50.9 65.7 76.3 32.1 8.3 4.9 3.2 Σ 270.4
Нартай цаг (h/d) 5.7 7.3 8.5 8.8 9.6 9.0 8.0 8.3 8.2 7.4 5.9 5.0 Ø 7.6
Бороотой өдөр (d) 7 5 7 8 8 14 18 16 10 7 8 9 Σ 117
Агаарын чийгшил (%) 78 74 63 53 49 57 63 65 63 63 71 78 Ø 64.7
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−14.4
−25.0
−8.9
−21.6
−0.8
−13.8
8.7
−5.2
17.1
2.3
20.8
7.8
21.8
10.0
19.3
7.6
14.4
1.5
8.1
−4.6
−3.4
−14.4
−11.9
−21.6
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
2.0
1.9
3.3
8.4
13.4
50.9
65.7
76.3
32.1
8.3
4.9
3.2
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: WMO; wetterkontor.de
Газрын зураг
Сүхбаатарын талбай

Хотын удирдлагын тогтолцоо нь хотын нийт иргэдээс 4 жил тутамд сонгогддог Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, уг хурлаас нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайд 4 жилийн хугацаатай томилдог Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Захирагч буюу хотын даргаас бүрдэнэ. Хотын дарга нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол,Монгол Улсын Засгийн Газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлж ажилладаг.

Нийслэлийн дүүргүүд

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Улаанбаатарын дүүргүүд

Дүүрэг нь нийслэлийн засаг захиргааны нэгж юм. Нийслэл Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүрэг нь хотын төвөөс алслагдсан байдаг. Дүүрэг нь хороодод хуваагдана. Дүүрэг нь дангаараа эсвэл нийлж Улсын Их Хурлын сонгуульд тойрог болдог.

Улаанбаатар хотын дүүргүүд[7]
Дүүрэг Хороод Хүн ам
01.01.2006
Хүн амын
өсөлт
(%)
Хүн ам
01.01.2007
Хүн амын
өсөлт
(%)
Хүн ам
01.01.2008
Газар нутаг
km²
Нягтшил
/km²
Багануур 5 25,261 1.9 25,731 0.9 25,969 620.2 41.9
Багахангай 2 3,776 1.4 3,827 1.0 3,864 140.0 27.6
Баянгол 34 160,479 0.2 160,818 2.7 165,159 29.5 5,598.6
Баянзүрх 43 196,132 7.9 211,614 4.7 221,565 1,244.1 178.1
Налайх 8 26,529 2.9 27,297 3.1 28,152 687.6 40.9
Сонгинохайрхан 43 204,587 3.2 211,056 4.4 220,295 1,200.6 183.5
Сүхбаатар 20 117,233 5.0 123,041 5.2 129,486 208.4 621.3
Хан-Уул 25 87,912 3.4 90,925 4.1 94,670 484.7 195.3
Чингэлтэй 24 130,501 1.8 132,883 2.4 136,014 89.3 1,523.1
Нийт 204 952,410 3.7 987,192 3.8 1,025,174 4,704.4 217.9
Чингис зочид буудал

Улаанбаатар хотын хүн ам нь 2014 оны байдлаар[8] 1,324,000 бөгөөд нягтшил нь квадрат километр тутамд 300 хүн. Нийт хотын хүн амын 67%-ийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30% нь 16-аас доош насны хүүхдүүд байна.

Хүн амын тоо[9]
Он Бүгд
(мянган хүн)
Улсын дүнд
эзлэх хувь
1926 1.5 0.22
1930 10.5 1.44
1940 24.2 3.28
1950 95.8 12.62
1960 145.8 15.56
1970 280.5 22.80
1980 418.7 25.54
1990 560.6 26.71
2000 760.1 32.02
2010 1112.3 40.66
2011 1151.5 41.41
2012 1287.1 45.78
2013 1318.1 45.96
2014 1372.0 46.82
2015 1363.0 45.50
2016 1396.3 45.66
2017 1440.4 46.2
2018 1463.0 46.03

Улаанбаатарт хотын баруун өмнөд хэсэгт, 18 км зайд орших Чингис хаан олон улсын нисэх буудал байрладаг. Энэ нисэх буудлаас үндэсний тээвэрлэгч МИАТ төрийн өмчит компани Токио, Сөүл, Берлин, Москва, Эрхүү, Бээжин, Хонконг хотууд руу нислэг үйлддэг. Мөн гадаадтай Монголын төмөр замаар Транс-Сибирийн төмөр зам, Хятадын төмөр замын сүлжээтэй Москва, Бээжинтэй холбогддог.

Улаанбаатар хотын доторхи тээврийн үйлчилгээг Нийслэлийн Нийтийн тээврийн газар удирдан зохион байгуулдаг ба нийтийн тээврийн үйлчилгээ нь Үндсэн, Туслах, Буухиа, Хот орчмын, Такси гэсэн ангиллаар зохион байгуулагддаг.

Үйлчилгээнд троллейбус, автобус, рэйлбус, микробус, такси, дуобус зэрэг үйлчилдэг. Хотын тээврийн нэгэн онцлог нь хувийн машинтай иргэд хувиараа такси маягаар үйлчилэх явдал элбэг бөгөөд энэ нь бусад өөр улсын нийслэлд бараг ажиглагддаггүй онцлог үзэгдэл юм.

Төв шуудангийн үйлчилгээ

Улаанбаатар хотод анх 1919 онд телеграф холбоо байгуулагдаж олон улсын телеграфын сүлжээнд орсон тэрнээс өмнө энгийн цаасан хэлбрийн шуудан холбоо ажиллаж байв. 1924 онд Монголын Цахилгаан Холбооны газар үүсэн байгуулагдаж бүх шуудан харилцааг удирдаж нэгтгэсэн байна. 1995 онд анхны интернэт харилцааны Датаком ХХК-ий үйлчилгээгээр иргэдийн интернэт харилцааны эхлэл тавигдсан юм. Одоогоор Улаанбаатарт Монголын Цахилгаан ХК шугамын холбооны үйлчилгээг ба үүрэн утасны үйлчилгээг, Монгол Шуудан компани энгийн шуудангийн үйлчилгээг, 80 гаруй интернэт холболтын компаниуд, 4 үүрэн утасны хувийн компаниуд тус тус шуудан холбоо харилцааны үйлчилгээг хариуцаж байна. 2016 оны дундаас Улаанбаатарт 4G LTE гар утасны холбоо нэвтэрсэн нь хотын иргэдийг дэлхийн аль ч өндөр хөгжилтэй хотын адилаар өндөр хурдны интернэтээр хөдөлгөөнт байдлаар харилцах боломжийг олгосон байна.

Шинжлэх ухаан технологи

[засварлах | кодоор засварлах]

Орчин үед хувийн компаниуд ба их сургуулиуд Улаанбаатарт өөрсдийн ба гадны дэмжлэгтэй судалгаа туршилтуудыг эрчимтэй хөгжүүлж импортыг орлох бүтээгдхүүн үйлдвэрллийг эрчимтэй хөгжүүлж байна. Нарны зайн шинэ технологийн үйлдвэр, цахилгаан станцын системийн удирдлагыг дотооддоо бүрэн бүтээх ажилууд 2011-2013 онуудад хувийн компаниудын оролцоотойгоор амжилттай хийгдэж Монголын шинжлэх ухаан технологийн хөгжлийг дэлхийн түвшинд ойртуулсан алхмууд хийгдэж байна. Улаанбаатар дахь 100 орчим их дээд сургуулиуд нь судалгаа шинжилгээг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн дэвшлийг хангах гол түшиц болж төсөл хөгжүүлэлтийн ажилууд хийгдэж байна. 2013 оноос имбэдэд системийн үйлдвэрллийн эхний суурь Улаанбаатар дахь мэдээллийн технологийн салбарт тавигдлаа. 2016 оноос 4G гар утасны холболт Улаанбаатарт нээгдэснээс хойш технологийн шинэ дэвшил хотын оршин суугчидын мэдээлэл түргэн шуурхай авах боломж эрс сайжирч гар утсаараа телевиз үзэх зэрэг шинэ үйлчилгээ ба бусад техноллогийн инновацыг хотын орчинд бүрдүүлж байна.

Монголын Үндэсний төв галерей Дуурийн театр Улаанбаатрын номын баяраар Драмын Эрдмийн театр

Улаанбаатар хотод соёл урлагийн шинэ хандлагууд үндэсний уламжлалын нөлөөгөөр Европын соёл урлагтай өвөрмөцөөр хослон хөгжиж байна. Дуу хөгжим, драм, балетийн олон арван жилийн өвөрмөц хосолсон хөгжил ба үндэсний гар урлалын олон зуун жилийн ур ухааны баялаг өв сан энэ хотод төвлөрдөг. Одоогоор Улаанбаатар хотод 70 гаруй соёл урлагийн байгууллага олон нийтэд үйлчилж байна.

Улаанбаатар хотын өмнө зүгт орших Зайсан толгой дээрээс: Зайсан толгойн баруун талд ХААИС, Туул гол тодхон харагдана, 2005 он
Дөрвөн жилийн дараа харьцуулалт хийж үзвэл ХААИС болон Туул гол нь бараг ялгарч харагдахгүй болж, 2009 он

Энэ хотын нэг онцлог нь үндэсний хамгийн их үйлдвэрлэл үйлчилгээ төвлөрсөн бүс болдогт бөгөөд одоогоор 40000 орчим том жижиг компаниуд Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 46%-ийг үйлдвэрлэж байна. Хотын бүсэд экологид хоргүй үйлдвэрллийг ихэсгэх ба хортой үйлдвэрллийг хотоос гаргах асуудал сүүлийн жилүүдэд хурцаар тавигдаж байна. Үүнд арьс боловсруулах үйлдвэрүүд нь УБ-ын бүсэд Туул голыг бохирдуулагч гол эх үүсвэр болж энэ талаар сайн эрс шийдэж чадахгүй байна.

Чойжин ламын сүм музей
Чойжин ламын сүм музей
Гандантэгчэнлин хийд нь жуулчдын хөл тасардаггүй газар

Улаанбаатар хот нь дэлхийд хосгүй үнэт үзмэртэй музейнууд, Буддын соёлын газрууд, хотын төв талбай болон хотын ойр орчмын аялал зугаалгын газруудтай. Сүүлийн үед олон үндэстний амтат хоолоор үйлчилдэг ресторанууд олноор нээгдсэн, мөн жуулчны байгууллагууд хотын аяллын хөтөлбөрт бүтээлчээр анхаарч байгаа нь Улаанбаатар хотод сонирхолтой аялал хийх боломжийг улам сайжруулж байна.

2024 оны байдлаар Улаанбаатар хот нь нийт 9 орны 18 хоттой ах дүүгийн харилцаатай байна. [10] [11] [12]

Алдартай хүмүүс

[засварлах | кодоор засварлах]

Улс төр, нийгмийн зүтгэлтэн

[засварлах | кодоор засварлах]

Спортын алдартнууд

[засварлах | кодоор засварлах]

Урлагийн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]


Хөгжмийн зохиолчид

[засварлах | кодоор засварлах]

Жүжигчид, найруулагчид

[засварлах | кодоор засварлах]
Блю Скай Тауэр
 Commons: Улаанбаатар хот – Викимедиа дуу дүрсний сан
Албан ёсны
Бусад
  1. Галиглавал Улаганбагатур.
  1. Ш, Чимэг (2020-10-26). "Шинэ хотын даргад боломж, хариуцлагыг нь үүрүүл!". News.mn.
  2. "ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН, бүс, аймаг, нийслэлээр". www.1212.mn. Статистикийн мэдээллийн нэгдсэн сан. Татаж авсан: 2023-12-06.
  3. Sub-national HDI. "Area Database – Global Data Lab". hdi.globaldatalab.org (англи хэлээр).
  4. "Их Хүрээг Монгол Улсын нийслэлээр тунхагласны 109 жилийн ой тохиож байна". ikon.mn. 2021-02-08. Татаж авсан: 2024-06-17.
  5. МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХ
  6. Ориго.мн сайтын мэдээлэл: Өргөө-Улаанбаатар хот (Memento 1. Арваннэгдүгээр сар 2008 цахим архивт)
  7. Улаанбаатар хотын статистикийн газар, stat2701.pdf (Memento 19. Гуравдугаар сар 2007 цахим архивт) pop2006.01.01.pdf (Memento 22. Хоёрдугаар сар 2007 цахим архивт)
  8. http://ubstat.mn/StatTable=20
  9. ubstat.mn: (Memento 25. Гуравдугаар сар 2019 цахим архивт) ХҮН АМЫН ТОО, ХҮЙСЭЭР, ОНЫ ЭХЭНД, МЯНГАН ХҮН; хандсан 2019-3-25
  10. "АХ ДҮҮ, НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААТАЙ ХОТУУДЫН ЖАГСААЛТ". Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Татаж авсан: 2024-06-17.
  11. "Улаанбаатар Чунчин хоттой ах дүү хотын харилцаа тогтоолоо". ikon.mn. 2022-05-12. Татаж авсан: 2024-06-17.
  12. "Улаанбаатар Бишкектэй ах дүү хотын харилцаа тогтоов". Montsame. 2023-07-10. Татаж авсан: 2024-06-17.
  13. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2016-04-20. Татаж авсан: 2016-04-11.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)