Jump to content

Энэтхэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Энэтхэг Улс
ᠪᠦᢉᠦᠳᠡ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ
ᠡᠨᠡᠳᢈᠡᢉ
ᠤᠯᠤᠰ
भारतीय गणराज्य
Republic of India
Уриа: "Satyameva Jayate" (Санскрит)
"Үнэн ялгарна"[1]
Төрийн дуулал: "Jana Gana Mana"[2][3]
"Та бүх хүмүүсийн оюун ухааны захирагч юм"[4][2]
Үндэсний дуу
"Ванде Матарам" (Санскрит)
"Би Танд мөргөмүй, Ээж ээ"[1][2]
Image of a globe centred on India, with India highlighted.
Энэтхэгийн хяналтад байгаа газар нутгийг хар ногооноор харуулав; нэхэмжилсэн боловч хяналтгүй газар нутгийг цайвар ногооноор харуулав
НийслэлШинэ Дели
28°36′50″N 77°12′30″E / 28.61389°N 77.20833°E / 28.61389; 77.20833
Томоохон хот
Албан ёсны хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл
Уугуул хэлнүүд447 хэлнүүд[b]
Шашин
(2011)
Ард түмний нэршилЭнэтхэгчүүд
Төр засагХолбооны парламентын бүгд найрамдах улс
Драупади Мурму
• Дэд Ерөнхийлөгч
Жагдип Данкар
Нарендра Моди
• Ерөнхий шүүгч
Удай Умеш Лалит
• Лок Сабхагийн дарга
Ом Бирла
Хууль тогтоох байгууллагаПарламент
Рааже сабха-"Улсын чуулган"
Лок сабха-"Ардын чуулган"
Тусгаар тогтнол 
8 сарын 15, 1947
1 сарын 26, 1950
Газар нутаг
• Нийт
3,287,263 (Нэхэмжлэгдсэн нутаг дэвсгэр)
3,166,391 (Бодит харьяаллын нутаг дэвсгэр)[12] км2 (7)
• Усны эзлэх талбай (%)
9.6
Хүн ам
• 2022 тооцоо
1,375,586,000[13] (2)
• 2011 тооллого
1,210,854,977[14][15] (2)
• Нягтаршил
417.7/км2 (19)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$11.665 их наяд[16] (3)
• Нэг хүнд ноогдох
$8,293[16] (128)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$3.469 их наяд[16] (5)
• Нэг хүнд ноогдох
$2,466[16] (143)
ОТББИ (2011)35.7[17][18]
дундаж · 98
ХХИ (2021) 0.633[19]
дундаж · 132 дахь
Мөнгөний нэгжЭнэтхэг рупи (₹) (INR)
Цагийн бүсUTC+05:30 (ЭСЦ)
Огнооны формат
  • өө-сс-жжжж
Жолооны талзүүн гарын[20]
Утасны томьёо+91
ISO 3166 кодIN
Домэйн нэр.in

Энэтхэг, албан ёсоор Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ) (хинд. भारत गणराज्य, Bhārat Gaṇarājya, Бхарәт Гәнәражй), бол Өмнөд Азийн Энэтхэгийн хойгт орших бүрэн эрхт улс юм. Мөн дэлхийн долоодугаар том газар нутагтай, хүн амын тогоороо хоёрдугаарт, эдийн засгаараа дөрөвдүгээрт ордог гүрэн гэгдэнэ. Пакистан, Хятад, Балба, Бутан, Бангладеш, Мьянмар зургаан улс оронтой газраар хил залгаж, Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн оршдог. Бас Энэтхэгийн далайд Мальдив, Шри Ланка, Индонез гурван улстай усаар хиллэдэг бол Пакистаны хянаж буй нутгийг Жамму-Кашмир мужийнх гэж зүтгэдгээр болвол Афганистантай бас хиллэнэ.[21]

Энэтхэгийн хойг, Энэтхэг орон бол Индийн соёл иргэншил болон бусад эртний соёл иргэншил үүсэн цэцэглэсэн өлгий нутаг бөгөөд түүхийн ихэнх үед худалдааны замын зангилаа болж, суурин иргэншил, соёл, шашин цэцэглэн хөгжиж байжээ.[22] Энэтхэгт Хиндү, Будда, Сикхи, Жайна дөрвөн шашин үүсч хөгжиж байв.

18-р зууны эхнээс 20-р зууны дунд үе хүртэл алхам алхмаар Британийн колони орон болсоор л байсан. 1947 онд тусгаар тогтносны дараа эдийн засаг, цэргийн хүчин маш ахицтайгаар хөгжсөн, одоо нэрлэсэн үнээр дэлхийн 12-р, худалдан авах чадвараар тэгшитгэснээр дэлхийн 4-р их жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй улс болжээ. Гэхдээ тэрбум илүү хүнтэйн хувьд ядуурал, бичиг үсэг тайлагдалтын хувь доогуур зэрэг сул талуудтай байсаар байгаа.[23]

Нэр

Тус орны Энэтхэг (мо.б энэдхэг, enedkeg) гэсэн монгол нэр дундад зууны согд хэлний yntk'k гэсэн үгнээс гаралтай.[24] Энэ нь цаашилбал эртний перс хэлнээ «хиндү» гэснээс гаралтай. Хиндү гэдэг бол «Инд мөрний газар орон» гэсэн утга юм. Самгардиар үүнийг «синдү» гэдэг байв. Өрнөдөд перс, араб, грек, латинаар дамжин «инд-ия» гэсэн бүтэцтэй түгсэн. Их Могол Улсын хаад газар орноо лалын шашинтнаа өргөн тархсан дагавар залгаж «индү-стан» гэж байв.

Бас нэгэн монгол нэр Жагар (мо.б. жагар, jayar) юм. Энэ нь төвөд хэлний rgyadkar үгнээс гаралтай бөгөөд үгчилбэл «цагаан улс» гэсэн утгатай. «Арван цагаан буянт номын цагаан түүх» номонд Энэтхэгийг «Замбуутив» гэсэн.[24]

Өдгөө Энэтхэгт улсаа भारत бхарата [паарэт] гэдэг. Энэ нь эрт цагаас эхлэн самгардиар бичигдэн үлдсэн нэр билээ.

Энэтхэгийн нэрс албан ёсны хэлээр

  • Англи: India индия
  • Хинди: भारत бхарата
  • Ассам: ভাৰত бхарота
  • Бенгал: ভারত бхарота
  • Бодо: भारत бхарота
  • Догри: भारत бхарата
  • Гүжарати: ભારત бхарата
  • Каннада: ಭಾರತ бхаратаа
  • Кашмир: ہِندوستان/हिन्दोस्तान хиндустан
  • Кокборок: India/ইন্ডিয়া индия
  • Конкани: भारत бхарот
  • Майтхили: भारत бхарата
  • Малайлам: ഭാരതം бхаратам
  • Мейтей: भारत бхарата
  • Маратхи: भारत бхарата
  • Мизо: India индия
  • Непал: भारत бхарата
  • Ория: ଭାରତ бхаратаа
  • Пунжаби: ਭਾਰਤ бхарата
  • Санскрит: भारतम् бхаратам
  • Сантали: ᱥᱤᱧᱚᱛ/भारोत cинот/бхарот
  • Синдхи: भारत бхарата
  • Тамил: இந்தியா/பாரதம் интия/бхаротам
  • Телүгү: భారత бхарата

Газар зүй

Физик газар зүйн зураг

Энэтхэг орон 3,287,590 км² нутаг дэвсгэртэй, дэлхийн 7-р том орон юм.

Байрлал

Энэтхэг Өмнө Азид хамаарна. Энэтхэгийн техтоник хавтангийн зааг болсон Энэтхэгийн хойг дээр хойд өргөргийн 8° — 38°, зүүн уртрагийн 68° — 98° дотор багтан байрладаг. Өрнө умард талаараа Пакистан (2910 км), умард талаараа Хятад (3588 км), Балба (1751 км), Бутан (699 км), дорнод талаараа Бангладеш (4097 км), Бирм (1643 км) гэсэн зургаан улстай хуурай газраар хиллэнэ. Хилийн нийт урт — 15106 км. Умард талаараа Памир, Хималайн нуруунд тулж, өмнөд талаараа Энэтхэгийн далайн Бенгалын булан, Лаккадивын тэнгис, Арабын тэнгис хүрнэ. Арлуудын эргийг оролцуулаад эргийн нийт урт — 7517 км. Далай тэнгисийн усаар зааглагдаж Мальдив, Шри Ланка, Бирм, Тайланд, Индонезтэй ойр байрлана.

Түүх

Эртний үе – маур, гупта эзэнт гүрэн

Өмнөд Азид 30.000 жилийн өмнөөс анх хүн төрөлхтөн суурьшиж байсан олдворууд олдож байжээ. Чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг Энэтхэгийн олон газраас олддог. МЭӨ 7000 оны үед анхны Шинэ чулуун зэвсгийн үеийн хүмүүс суурьшиж байсан газар одоогийн Пакистаны баруун хэсгээс олдож байв. Эдгээр нь аажмаар МЭӨ 2500-1900 оны үед Өмнөд Азид тавигдсан анхны соёл болох Индус хөндийн соёл иргэншил болж хөгжжээ. Тухайн үед хүмүүс гар урлал, өргөн хүрээний худалдаа наймаа эрхэлж амжиргаагаа залгуулан, соёл иргэншил ихээхэн хөгжиж байв. МЭӨ 2000-500 оны үе буюу Төмөр зэвсгийн үеэс Хиндуизмийн хамгийн эртний гар бичмэл болох Ведас зохиогдож, тэр үеэс Ведийн соёл үүссэн гэж үздэг. Хуврага, цэрэг, худалдаачдын дотор шатлан захирах ёсыг бий болгох зорилгоор Кастын систем энэ үед үүссэн ба яваандаа уугуул иргэд болон хаадын угсааныхны дунд түгсэн юм. Ведийн үеийн сүүлч МЭӨ 6-р зууны үед жижиг овгуудыг 16 цөөнх болон хаант засагт болгон нэгтгэж, хотжилт үүсэн бий болж мөн Буддизм, Жайнизмын шашны шинэчлэлийн хөдөлгөөн өрнөж, эдгээр нь бие даасан шашин болов. Жайнизм Махавирагийн номлолоор дэлгэрч, харин Буддизм дунд давхаргаас бусад бүх нийгмийн давхрагын Буддагийн шавь нараар түгэн дэлгэрч байв. Бурхан багшийн амьдралын зам мөр Энэтхэгийн эхэн үеийн түүхийн хуудаснаа томоохон байр суурийг эзэлжээ. Улс төрийн хувьд МЭӨ 3-р зуунд Магадхагийн хаант улс бусад бүх салангид ханлигуудыг нэгтгэн, асар өргөн газар нутгийг анх удаа нэгдсэн захиргаанд оруулснаар аугаа Маурын эзэнт гүрний суурийг тавьсан юм. Маурчууд анх эзэнт гүрний шинжтэй болсноороо зүүн хойд нутагт төвлөрсөн газар нутгаа тэлж Энэтхэгийн хойгт бүхэлд нь давамгайлах болов. Энэ улс Ашока хааны үед хамгийн өргөн уудам нутаг дэвсгэртэй болж, соёл юугаа хөгжүүлэн цэцэглүүлсэн юм. Буддын шашин өсөн дэлгэрэхэд Ашока хаан гол үүрэг гүйцэтгэжээ. МЭӨ 321 оны үед Нандагийн династыг хожим Маурын аугаа Эзэнт гүрэнийг (МЭӨ 321-185) үндэслэгч Чандрагупта Маур унагав. Эзэн хаан Чандрагупта жижиг ханлигуудыг нэгтгэн нийлүүлэх замаар асар өргөн газар нутгийг анх удаа нэгтгэн нэг захиргаанд оруулжээ. Эзэнт гүрэнд Энэтхэгийн хойгийн ихэнх хэсэг, Афганистаны зарим хэсэг багтаж байв.

Бодь сүм, Гаутама Будда гэгээрсэн газар

Түүний байгуулсан энэ гүрний гол зүрх нь өнгө зассан нийслэл Паталипутра (одоогийн Патна хот) байлаа. Чандрагуптагийн итгэлтэй гарын доорх цэргийн хүч болон идэвхитэй ажилладаг нууц албаны үр дүнд хөдөө аж ахуй, худалдаа хөгжин цэцэглэсэн билээ. Тэрээр хэт мацаг барьсны улмаас МЭӨ 297 оны үед нас барав. Жайнизмыг шүтэх болсон Чандрагупта амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд ард түмэндээ тохиолдсон аймшигт өлсгөлөнгийн үеэр юу ч хийж чадаагүйдээ ихэд гашуудан даяанч маягаар нүглээ наминчилж байжээ. Энэ улсын хоёрдахь хаан Биндусара юм. Түүний хүү Ашока 3 дахь хаан (МЭӨ 265-232) болсон бөгөөд Маурын динаслтын сүүлчийн гол захирагч юм. Тэрээр эртний дэлхий дахины түүхийн аугаа хүмүүсийн нэг мөн билээ. Ашока хаан эзэнт гүрнийг хамгийн том газар нутагтай болгож тэлсэн юм. Асар их цуст тулаан хийж эзлэгдээгүй үлдээд байсан Калингаг нэгтгэв. Уг тулалдааны дараа Даяа гол улаанаар урсаж байсан гэлцдэг. Ашока хааныг Энэтхэгийн алтан эрин үеийн эхлэлийг тавьсан гэдэг. Эзэнт гүрэн цэцэглэхийн хэрээр урлаг, шинжлэх ухааныг хөгжүүлж, их барилгын ажлыг эхлүүлжээ. Үүнд бөмбөгөр оройт барилгууд орно. Ашока өөрийн засаглалын жилүүдэд түргэн хурдацтай хөгжиж байсан Буддын шашныг шүтэх болсон. Өвөг эцгийнхээ наминчлалын түүхтэй адил Калингагийн дайны үед их цус асгаруулсандаа гэмшиж, хүчирхийллээс холдон тайван амгалан Буддист замыг сонгосон юм. Тэр Буддизмыг дэлгэрүүлэхийн тулд хуврагуудыг Ази даяар илгээж байлаа. Мөн өөрийн зарлигийг Энэтхэг, Балба, Пакистан, Афганистан даяар чулуун дээр сийлж тарааж байв.

Ашокийн үеийн хөгжил цэцэглэлт, тайван амгалан байдал түүнийг нас барсны дараа тийм ч удаан үргэлжилсэнгүй. Хаан ширээ залгамжлагдын дунд хэрүүл маргаан тасарсангүй. Маурын сүүлчийн эзэн хаан Брихадрата МЭӨ 185 оны үед шадар туслагчийнхаа нэг Пусиямитрад алуулав. Пусиямитра Энэтхэгийн төв хэсгийг МЭӨ 73 он хүртэл захирч байсан Сунгагийн династыг үндэслэжээ. Энэтхэг одоо Маурын өмнөх үе шиг хуваагдмал, эмх замбараагүй байдалд эргэн орлоо. Хойд Энэтхэгт жижиг хант улсууд бий болж “Энэтхэг-Грек” хэмээн нэрлэгддэг захирагч нар гарч ирэв. Тэднээс хамгийн алдартай нь Мэнандэр (МЭӨ 115-130) юм.

Хойд Энэтхэгт Хиндиузм гэр бүлүүдэд эцгийн эрхт ёс бат бөх болж байсан нь эмэгтэйчүүдийн хараат байдлыг улам нэмэгдүүлж байв. 4-5-р зуун гэхэд Гупта эзэнт гүрэн Энэтхэгийн хожмын дүр төрхийн эхлэлийг тавьж, засаг захиргааны болон татварын цогц системийг анх нэвтрүүлэв. Гупта гүрний хаадын үед шашныг зан үйлээс илүү сүсэг бишрэл талаас нь шүтэх шинэчилэлтийг хийж байв. Уг шинэчлэл нь нутгийн элитүүдийн ивээн тэтгэлэгээр бүтээгдсэн уран баримал, архитектурт цэцгэн хээгээр илэрхийлэгдсэн байдаг. Санскрит сонгодог уран зохиолууд мөн цэцгэн хээгээр чимэглэгдсэн байдаг. Мөн энэ үед Энэтхэгийн шинжлэх ухаан, одон орон судлал, анагаах ухаан, математикийн шинжлэх ухаан шинэ түвшинд хүрч хөгжжээ.

1) МАУРЫН ЭЗЭНТ ГҮРЭН (МЭӨ 321-183)

1. Чандрагупта хаан

Бүх салангид ханлигуудыг нэгтгэн, асар өргөн газар нутгийг анх удаа нэгдсэн захиргаанд оруулсан.

2. Хүү Биндусара

Эцгийнхээ эзэлсэн газар нутгийг бага зэрэг тэлсэн.

3. Хүү Ашок (МЭӨ 265 - 323)

- Эзэнт гүрнийг хамгийн том газар нутагтай болгосон – асар их цуст тулаан хийсэн. - Урлаг, шинжлэх ухаан хөгжсөн - Их барилгын ажил өрнөсөн (dome-shaped temples) - Буддын шашныг Ази даяар түгээсэн Ашок хааныг таалал төгссөний дараа хаан ширээний тэмцэл эхэлж, Маур гүрэн задарч, дахин ханлиг улсуудад хуваагдав.

2) ГУПТАГИЙН ГҮРЭН (МЭ 320-540)

1. Гандра Гупта

2. Хүү Самудра Гупта

Энэтхэгийн соёл ялангуяа Хинду, Буддын урлагийн сонгодог гэж үздэг. Гупта нар хатуу Хинду үнэмшилтэй байсан боловч энэ улсад Жайнизм, Буддизм хөгжсөөр байв. Бутралт - Хэпалитийн нүүдэлчдийн буюу Цагаан Хүннү довтолгоотой давхцсан.

3) ХАРШАГИЙН ГҮРЭН (МЭ 606)

4) ЧОЛАГИЙН ГҮРЭН (МЭ 805-1200)

Дундад үе – делийн султант улс

Энэ үед Энэтхэг салгуу бутархай ханлигууд болж эргэн задарч, дахин нэгтгэх удирдагч гарч ирэхгүй байлаа. Уламжлалт зарим хөдөө аж ахуй эрхлэгчид газраа ашиглан өсөн хөгжиж байсан газар тариаланг түшиглэх болсон нь кастын дахрага дунд явагдаж байлаа. Улмаар кастын системд газар нутгийн ялгарал гарч эхлэв. Төв Ази болон Персээс ирсэн дүрвэгсэд хот босгож, эзэнт гүрнүүдийн бүтээн байгуулалтуудыг хийж байлаа.

Нүүдэлчин муслим овог 1193 оноос Делиг удаа дараа дайран довтолж, дээрэмдэн тонов. Мухамед Гүрийг нас барсны дараа 1206 онд түүний жанжнуудын нэг, урьд нь боол байсан Кутб-уд-дин Айбэк Энэтхэгт түүний эзэлж байсан байр суурийг булаан авч Делийн Султант улсыг байгуулав. Үүнийгээ тэмдэглэж мөн Исламийн ертөнцөд шинэ газар нутгийг нэтгэсэний бэлгэ тэмдэг болгон дэлхийн хамгийн өдөр Ислам шашны гонх болох Гутаб Минарыг бариулсан байна. Энэхүү 72.5м цамхаг нь Энэтхэг дахь Султант улсын бэлгэ тэмдэг болжээ. Эзэнт гүрэн өргөжин тэлэхийн хэрээр баян чинээлэг султанууд уг гонхыг тойруулан асар том хөшөө дурсгалууд барив.

Таж Махал

Энэ үед хаан ширээг үе залгамжлах ёсыг халж, хааны титэмийн төлөө өрсөлддөг болсноор маш олон Султанууд солигдож байв. Муслим биш хүмүүсийг Исламийн төрд татвар төлөхийг шаарддаг байв. 14-р зуунаас эхлэн Делийн султант улс тарж бутарч эхлэв. 1398 оноос эхлэн Монголын Төмөр хаан удаа дараа дайралт хийх болж, 1525 онд түүний хүү Бабур сүүлчийн Султаныг дийлж, Могулын эзэнт гүрнийг байгууллаа.

МОГУЛ ГҮРЭН (1525 – 1858 он) 1. 1527 он – Бабур Энэтхэг улсыг бүрэн эзэлсэн. 1530 онд нас барсан. 2. Хүү Хумаюн – эцгийн эзэнт гүрнийг бага зэрэг тэлсэн 3. Хүү 12 настай Акбар – газар нутгийг асар өргөн тэлсэн. Засаглалын төвлөрсөн тогтолцоо бий болгосон. Олон шашны эвлэрэнгүй бодлого баримталдаг байсан. Акбар Аграгийн ойрхи Фатепур Сикри дэх шинэ ордондоо шүтээний өргөө бариулж тэндээ шашны хэлэлцүүлэг өрнүүлдэг байв. Акбар хөгжим, урлагийг сонирхдог байв. Фатепур Сикрид могол зургийн сургууль байгуулсан нь урсгалын хувьд Перс, Энэтхэгийн нөлөөг тусгаж байсан бөгөөд тэр нь 4. түүний хүү Жахангирын үед оргил үедээ хүрч хөгжив. 5. Хүү Жах жахан (1628-1658) нь Аград Таж Махал, Делид Улаан хэрэм, Жама Масжид зэргийг бариулсан. Эдгээр нүсэр төслүүд нь Моголын үед цэцэглэж байсан ХАА, худалдаанаас хамааралтай баялгийн бэлэгдэл, илэрхийлэл байв. 6. Сүүлчийн хаан Ауранзэв 1658 онд хаан ширээнд сууснаар тус гүрний тэлэлт дээд цэгтээ хүрч мөн уналтын эхлэл болов. Аян дайнд улсын сан хөмрөгөө шавхсан, ислам номлолыг уян хатан бус тайлбарлаж байснаараа хамтрагчид болох ражпүдчүүд болон хинду албатуудаа өөрөөсөө хөндийрүүлсэн гэж үздэг. 1739 онд түүнийг нас барсны дараа эзэнт гүрний хаадууд ойр ойрхон солигдож эцэст нь 1857 онд Бринтаничууд Моголын эзэнт гүрний сүүлчийн хаан Бабадур шахыг хаан ширээнээс нь зайлуулав.

Британийн раж

Европчууд хоолны амтлагч сонирхож эхэлснээр Энэтхэг рүү ихэд татагдах болжээ. 15-р зуунд Португальчууд худалдааны өндөр ашигтай хоол амтлагч хайж, Энэтхэгт хамгийн анх ирэв.Тэдний араас Англи болон бусад зарим Европын орнууд худалдаа наймааны ашиг хайж Энэтхэгт очжээ. Португальчуудтай өрсөлдөх зорилгоор Англи, Нидерландчууд тус тусдаа East India компаниудыг (1600 он) байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байв – эхэндээ худалдааны зорилготой байгууллагдсан ба яваандаа өөрийн гэсэн цэрэг армитай болов.

Энэтхэгийн өнөөгийн хөгжлийн суурийг 1848-1885 оны үед тавигдсан гэж үздэг. Ист Индиа компаний захирагч Лорд Далхуиз 1848 онд Энэтхэг дахь орчин үеийн бүтээн байгуулалтын хийж эхэлжээ. Төмөр зам барьж, цахилгаан холбоо суурилуулж, иргэдэд Английн боловсролын системийг нэвтрүүлсэн байна. Гэвч 1858 онд Ист Индиа компаний эсрэг уугуул иргэдийн Англи загварын нийгмийн шинэчлэл, газрын өндөр татварын бодлогыг эсэргүүцсэн дургүйцэл Хойд Энэтхэгээс эхлэн Төв Энэтхэг хүртэл газар авч байв. Энэ бослогыг түүхэндээ тусгаар тогнолын төлөөх анхны дайн гэж нэрлэдэг. Гэвч уг бослогыг 1 жилийн дотор Англичууд таслан зогсоосон бөгөөд Энэтхэг дахь хяналтаа улам чангатгаж, Энэтхэг дахь Ист Индиа компаний удирдлагын оронд Британийн засгийн газрын шууд удирдлага дор оруулав.

Түүнээс хойш хэдэн арван жилийн турш нийтийн улс төрийн хөдөлгөөн Энэтхэг даяар аажмаар бүрэлдэж, улмаар Энэтхэгийн Үндэсний Конгресс 1885 онд байгууллагдав.

19-р зууны 2-р хагас гэхэд технологи, газар тариалангийн худалдааны холын зах зээлтэй хамааралтай хэт хязгаарлагдмал байдал нь Энэтхэгийг хүнсний хомсдолд оруулж, ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэж байлаа. Харин Англичуудын барьсан төмөр замын сүлжээ ашиглалтанд орсноор Энэтхэгийн дөнгөж хөгжиж эхэлж байсан үйлдвэрлэлүүдэд ихээхэн дэмжлэг болж, хүнсний үнэ буурснаар ард иргэдэд нүүрлээд байсан өлсгөлөнгийн асуудал багасав.

1 сая гаруй Энэтхэгчүүд оролцсон Дэлхийн 1-р дайн дууссаны дараагаас Энэтхэгт шинэ үе эхлэв. Энэ бол Британий Энэтхэг дахь хараа хяналтаа сулруудах шинэчлэл ба Энэтхэгийн үндэсний түүхэн удирдагч Махатма Гандигийн эрх чөлөөний төлөө тайван хөдөлгөөн эхэлсэн үе юм. 1930 оны үед Английн шинэ хууль журам батлагдав. Үүнээс хойшхи 10 жил Энэтхэг Дэлхийн 2-р дайнд оролцож, ард иргэдийн дунд Муслим шашинтнуудын үндсэрхэг үзэл улам хүчээ авч байсан хүндхэн үе байв.

1909 онд Британийн Энэтхэг

1945 онд Дэлхийн 2-р дайны төгсгөлд Британичууд бүх эрх мэдлээ хүлээлгэж өгөхийг зөвшөөрч, урт удаан хугацааны эрх чөлөөний тайван тэмцлийн үр дүнд 1947 онд Энэтхэг тусгаар тогтнолоо олсон боловч шашны үзэл сурталын хагаралдаанаас үүдэн Энэтхэг болон Пакистан улс болж хоёр хэсэг хуваагджээ. Энэ үеэр хилийн хоёр талд үлдсэн хүмүүсийг газар нутгаасаа хөөсөн 2 сар гаруй үргэлжилсэн шашны үймээн самуун дэгдэв. Нийт 12 сая орчим хүн хилийн наана, цаана гарч шилжин суурьшсан ба 1 сая гаруй хүн амь үрэгджээ.

1950 оны 1-р сарын 25-нд Энэтхэг улс Үндсэн хуулиа батлаж парламент бүхий Энэтхэг улсыг байгуулсан юм. Эдийн засгийн чөлөөт зах зээлд 1990-ээд онд шилжсэнээс хойш Энэтхэг дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй улс болон хувирсан байна.

Кашмирын үүдэлтэй мөргөлдөөн

Хүн амын олонхи нь Мусулман шашинтай Кашмирын муж улсыг Энэтхэгт өгсөнөөс хойш тус мужийг эзэмшихийн төлөө Энэтхэг, Пакистаны хоорондоо өрөлдөж иржээ. Тухайлбал, 1947-1948 болон 1965 онд тус тус дайтаж байв. Энэтхэг дахь Кашмирын Мусулманчуудыг 2001 онд Парлементын ордон руу, 2008 онд Мумбай дахь зочид буудал руу террорист халдлага хийсэн хэмээн буруутгав.

1998 онд Энэтхэг, Пакистан 2 улс цөмийн туршилт хийв. НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөл цөмийн туршилт хийсэнд тус 2 улсыг шүүмжлээд, зэвсгийн бүх хөтөлбөрөө зогсоохыг шаардав. 1999 онд Энэтхэг, Пакистан 2 маргаантай асуудлаа шийдвэрлэх хүчин чармайлтаа идэвхижүүлэх тухай тохиролцсон Лахорын тунхаглалд гарын үсэг зурав. Гэсэн хэдий ч 2 улсын хооронд цөмийн мөргөлдөөний аюул оршсоор байна.

20-р зууны 2-р хагаст хөрш зэргэлдээ орнуудтай хил тойрсон байнгын маргаантай тулгарч эхэлсэн ба Хятад улстай 1962 онд дайтаж байсан ч өнөөг хүртэл зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Харин Пакистан улстай 1947, 1965, 1971 онуудад тус тус дайтаж байжээ.

Улс төр

Шинэ Делид засгийн газрын чухал салбарууд байрладаг.

Улс төрийн тухайд Энэтхэгийн Үндэсний Конгрессын нам голлох үүргийг гүйцэтгэх бөгөөд энэ намын лидерүүд нь Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авсан үеэс эхлээд одоог хүртэл улс орныг удирдан залж яваа юм. Энэтхэг улсад үйл ажиллагаагаа явуулж буй намуудыг жагсаавал:

  • Энэтхэгийн Үндэсний Конгресс - Энэ нам нь хэдийгээр 100 гаруй жилийн түүхтэй ч хэд хэдэн удаа уналтанд орж байсан түүхтэй. Индира Гандийн Энэтхэгийн Үндэсний Конгресс ч гэж нэрлэгдэж явсан үе бий. Зүүнийг тэргүүлэгч энэхүү нам нь 1947—1977, 1980—1989, 1991—1996 болон 2004 оноос өнөөг хүртэл бусад намуудын тэргүүнд явж байна.
  • Бхарати Джанатын Нам (Энэтхэгийн Ардын Нам) - Энэхүү баруун хэсгийг тэргүүлэгч намыг 1980 онд Атал Бихари Ваджпаи, Лал Кришной Адвани нар байгуулсан бөгөөд хиндуизмыг баримтлагч нам юм. Улс орныг 1996 болон 1998-2004 онуудад тус тус удирдаж байсан.
  • Үлдсэн намууд нь ердөө 2-3 жижиг улсуудын хүрээнд хүчтэй байр суурь эзэлдэг байсан ба ийм намуудын тоонд

1991 оноос эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтийн ачаар энэтхэг улс хөгжиж буй орнуудын нэг болжээ. Өөрчлөлт шинэчлэлтийг 1996 онд Атала Бихари Ваджпаигийн удирдсан засгийн газар, 2004 онд Соня Гандигийн удирдсан Энэтхэгийн Үндэсний Конгресс сонгуульд ялж засгийн газрын тэргүүнээр нэрт эдийн засагч Манмохан Сингх томилогдон үргэлжлүүлж байна.

Засаг захиргааны хуваарь

Энэтхэг бол холбооны байгууламжит улс. Энэтхэгийн холбооны байгууламжид 28 муж улс (Англи: state) болон холбооны 7 нутаг (Англи: union territory) хамрагддаг.[25] Муж улсууд доод тал нь нэг албан ёсны нутгийн хэлтэй байдгаас гадна холбооны хоёр нутгийн адил (Пүдүчэрри, нийслэл Дели) өөрсдөө засгийн газраа сонгон байгуулах эрхтэй. Үлдэх холбооны таван нутаг улсын ерөнхийлөгчийн шууд хяналтанд байж төвөөс засаг даргыг нь томилдог. 1956 онд хүн амын зонхилох хэлийг харгалзан муж улсуудыг өөрчлөн байгуулсанаас хойш бараг өөрчлөгдөөгүй байна.[26] Холбооны нэгж тус бүр дотроо тойргуудад (хинд. [ज़िला zilā] Error: {{Lang}}: text has italic markup (help), Англи: district; Орос: округ) хуваагддаг. Өнөө үед улсын хэмжээнд 642 тойрог байна.[27] Цаашилбал, дүүргийг хэд хэдэн техсил болгон хуваадаг.

Энэтхэгийн холбооны 35 нэгжийн байршил (жагсаалтын дугаар, үсгийн дагуу)

28 муж улс

  1. Андра Прадеш
  2. Аруначал Прадеш
  3. Ассам
  4. Бихар
  5. Чаттисгар
  6. Гоа
  7. Гужарат
  8. Харяна
  9. Химачал Прадеш
  1. Жарканд
  2. Карнатака
  3. Керала
  4. Мадхя Прадеш
  5. Махараштра
  6. Манипур
  7. Мегхалая
  8. Мизорам
  9. Нагаланд
  1. Орисса
  2. Панжаб
  3. Ражастан
  4. Сикким
  5. Тамилнаду
  6. Трипура
  7. Уттар Прадеш
  8. Уттараканд
  9. Баруун Бенгал

Холбооны 7 нутаг

  1. Андаман-Никобарын арлууд
  2. Чандигарх
  3. Дадра-Нагар Хавели Даман-Диу
  4. Жамму-Кашмир
  5. Лакшадвип
  6. Нийслэл Делийн нутаг
  7. Пүдүчэрри
  8. Ладакх

Эдийн засаг

Энэтхэг нь 20-р зууны дунд үе хүртэл Британы эзэнт гүрний колони байгаад 1947 онд тусгаар тогтнолоо олж авч эдийн засаг болон цэрэг дайны салбар хүчтэй хөгжиж ялангуяа сүүлийн 20-д жилийн хугацаанд дээрх салбаруудад ихээхэн амжилт гарсан ажээ.

Энэтхэгийн эдийн засаг нь номиналь ҮНБ-р тооцвол 12-т, худалдан авах чадварын паритетаар тооцвол дөрөвт жагсдаг. Эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд өсөлтөөрөө дэлхийд хоёрт ордог боловч ядуурал, бичиг үсэгт тайлагдахгүй байх, хоолны хомсдол зэрэг нь элбэг байна.

Эдийн засгийн хувьд амьжиргааны түвшнээс доогуур хүн ам 25% (2002), инфляци 4,2% (2004), хөдөлмөрийн чадвартай хүн ам 482,2 сая (2004), ажилгүйдэл 9,2% (2004), аж үйлдвэрийн өсөлт 7,4% (2004), цахилгаан энерги үйлдвэрлэл 547,2 миллиард. кВт.цаг (2002), цахилгаан энергиин хэрэглээ 510,1 миллиард. кВт.цаг. (2002) байна.

Экспорт

Нийт экспорт нь 2012 оны байдлаар 69,18 миллиард доллар. Үүнээс АНУ — 20,3%, Хятад — 6,3%, Их Британи — 5,2%, Хонконг — 4,7%, Герман — 4,3%.

Импорт

Нийт импорт нь 2003 оны байдлаар 89,33 миллиард доллар. Үүнээс АНУ-аас — 6,7%, Бельгиэс — 5,9%, Их Британиас 5%, Хятадаас — 4,5%, Сингапураас — 4,2%.

Хүн ам

Инд-Гангын нам доор газраар
хүн ам шигүү суурьшдаг.

Дэлхийд Хятадын дараа хоёрдугаар олон хүн амтай улс бол Энэтхэг. 2010 оны тооллогоорх хүн амын тоо - 1 тэрбум 210 сая.[28] Үүнээс 70% нь хотод бус хөдөө нутагтай. 2011 онд 53 саятан хоттой байгаагаас[29] Мумбай (хуучнаар Бомбей), Дели, Бангалор, Хайдарабад, Ахмадабадад хамгаас олон оршин суугчтай. Хүн амын 64.8% бичиг үсэг тайлдагдсанаас хамгийн ихдээ Керала муж улсад 91%[30], хамгийн багадаа Бихарт 47% байна.[31]

Энэтхэг бол олон хэлтний өлгий. Үндсэндээ Энэтхэг-Ари (хүн амын 74%), Дравид (24%) хоёр хэлний бүлэгт хамаардаг. Энэтхэг-Ари бүлгээс Хинди (41.0%), Бенгал (8.1%), Маратхи (7.0%), Урдү (5.0%), Гужарат (4.5%), Ория (3.2%), Панжаби (2.8%), Дравид бүлгээс Тэлүгү (7.4%), Тамил (5.9%), Каннада (3.7%), Малаялам (3.2%) хэлнүүд түгээмэл тархжээ.[32]

Энэтхэгийн хүн амын 80.5% нь Хиндү, 13.4% нь Ислам, 2.4% нь Христ, 1.8% нь Сикх, 0.7% нь Будда, 0.4% нь Жайна шашны шүтлэгтэй юм байна.[33]

Мөн үзэх

Тэмдэглэл

  1. Энэтхэгийн Үндсэн хуулийн XVII хэсэгт заасны дагуу, Деванагари бичгээр бичигдсэн Хинди хэл нь Холбооны албан ёсны хэл ба, Англи хэл нь нэмэлт албан ёсны хэл юм.[1][5][6] Муж ба холбооны газар нутгууд Хинди эсвэл Англи хэлээс өөр албан ёсны хэлтэй байж болно. Энэтхэгт бүхэл бүтэн улсад үндэсний хэл байдаггүй.
  2. Янз бүрийн эх сурвалжууд үндсэндээ "хэл" ба "аялга" гэсэн нэр томъёог хэрхэн тодорхойлж, бүлэглэсэнд үндэслэн өөр өөр тоо баримт өгдөг. Ethnologue сэтгүүлд Энэтхэгийн 461 хэл (дэлхий даяарх 6912 хэлнээс) 447 нь амьд, 14 нь устаж үгүй болжээ гэж жагсаасан.[9][10]

Эшлэл

  1. 1.0 1.1 1.2 National Informatics Centre 2005.
  2. 2.0 2.1 2.2 "National Symbols | National Portal of India". India.gov.in. Archived from the original on 4 February 2017. Татаж авсан: 1 March 2017. The National Anthem of India Jana Gana Mana, composed originally in Bengali by Rabindranath Tagore, was adopted in its Hindi version by the Constituent Assembly as the National Anthem of India on 24 January 1950.
  3. "National anthem of India: a brief on 'Jana Gana Mana'". News18. 14 August 2012. Archived from the original on 17 April 2019. Татаж авсан: 7 June 2019.
  4. Wolpert 2003, p. 1.
  5. Ministry of Home Affairs 1960.
  6. "Profile | National Portal of India". India.gov.in. Archived from the original on 30 August 2013. Татаж авсан: 23 August 2013.
  7. "Constitutional Provisions – Official Language Related Part-17 of the Constitution of India". Department of Official Language via Government of India. Архивласан огноо 18 April 2021. Татаж авсан: 18 April 2021.
  8. "50th Report of the Commissioner for Linguistic Minorities in India (July 2012 to June 2013)" (PDF). Commissioner for Linguistic Minorities, Ministry of Minority Affairs, Government of India. Archived from the original (PDF) on 8 July 2016. Татаж авсан: 26 December 2014.
  9. Lewis, M. Paul; Simons, Gary F.; Fennig, Charles D., eds. (2014). "Ethnologue: Languages of the World (Seventeenth edition) : India". Dallas, Texas: Ethnologue by SIL International. Татаж авсан: 15 December 2014.
  10. "Ethnologue : Languages of the World (Seventeenth edition) : Statistical Summaries". Ethnologue by SIL International. Archived from the original on 17 December 2014. Татаж авсан: 17 December 2014.
  11. "India has 79.8% Hindus, 14.2% Muslims, says 2011 census data on religion". Firstpost. 26 August 2016. Archived from the original on 26 Дөрөвдүгээр сар 2020. Татаж авсан: 14 August 2016.
  12. "Key Facts of India". Thecommonwealth.org. Archived from the original on 2022-02-16. Татаж авсан: 2018-09-10. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)
  13. Population Projections for India and States, 2011-2036 (англи хэлээр). 2020-07-01.
  14. "Population Enumeration Data (Final Population)". 2011 Census Data. Registrar General and Census Commissioner of India, Office of the Registrar General & Census Commissioner, India. Archived from the original on 22 May 2016. Татаж авсан: 17 June 2016.
  15. "A – 2 Decadal Variation in Population Since 1901" (PDF). 2011 Census Data. Office of the Registrar General & Census Commissioner, India. Archived from the original (PDF) on 30 April 2016. Татаж авсан: 17 June 2016.
  16. 16.0 16.1 16.2 16.3 "World Economic Outlook Database: October 2022". Imf. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: 11 October 2022.
  17. "Gini Index coefficient". The World Factbook. Central Intelligence Agency. Archived from the original on 7 July 2021. Татаж авсан: 10 July 2021.
  18. "Gini index (World Bank estimate) – India". World bank.
  19. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  20. "List of all left- & right-driving countries around the world". worldstandards.eu. 13 May 2020. Татаж авсан: 10 June 2020.
  21. Примечание: Индийское правительство считает, что Индия также граничит с Афганистаном, так как рассматривает весь штат Кашмира индийской территорией, включая ту его часть, которая граничит с Афганистаном. Граница между Индией и Пакистаном была заморожена в 1948 году, после прекращения огня, произошедшему по инициативе ООН. Вследствие этого регион, граничащий с Афганистаном, оказался на территории, подконтрольной Пакистану
  22. Oldenburg, Phillip. 2007. "India: History, " Microsoft® Encarta® Online Encyclopedia 2007 (Memento 11. Дөрөвдүгээр сар 2009 цахим архивт)© 1997—2007 Microsoft Corporation.
  23. Poverty estimates for 2004-05, Planning commission, Government of India, March 2007. Accessed: July 29, 2008
  24. 24.0 24.1 О.Сүхбаатар - Монгол хэлний харь үгийн толь. 1997 он.
  25. Country Profile: India (PDF). Library of Congress - Federal Research Division (December 2004)
  26. "States Reorganisation Act, 1956". Constitution of India. Commonwealth Legal Information Institute. Archived from the original on 2008-05-16. Татаж авсан: 2007-10-31.
  27. "Districts of India". Government of India. National Informatics Centre (NIC). Татаж авсан: 2007-11-25.
  28. "Provisional Population Totals – Census 2011", Office of the Registrar General and Census Commissioner (Ministry of Home Affairs, Government of India)
  29. "Cities having population 1 lakh and above". censusindia. The Registrar General & Census Commissioner, India. Retrieved 18 October 2011.
  30. "Kerala's literacy rate". kerala.gov.in. Government of Kerala. Archived from the original on 2003-03-11. Татаж авсан: 2007-12-13. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (help)
  31. Census Statistics of Bihar: Literacy Rates "Literacy rate of Bihar". Government of Bihar. Татаж авсан: 2007-12-13. {{cite web}}: Check |url= value (help)
  32. SCHEDULED LANGUAGES IN DESCENDING ORDER OF SPEAKERS' STRENGTH — 2001
  33. 2001 оны Энэтхэг улсын хүн амын тооллогын дүн

Цахим холбоос