Казахстан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

(Казакстан-с шууд холбогдсон)
Харайх: Удирдах, Хайлт
Қазақстан Республикасы
Qazaqstan Respublïkası
Республика Казахстан
Respublika Kazakhstán

Бүгд Найрамдах Казахстан Улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дуулал
Менің Қазақстаным
(Казах хэл)
Meniñ Qazaqstanım
"Миний Казахстан"
Байршил
Нийслэл Астана
Албан ёсны хэл(нүүд) Казах хэл 1
Орос хэл 2
Засаглал Ерөнхийлөгчийн засаглал
- Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев
- Ерөнхий сайд Карим Масимов
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Цагаан Орд байгуулагдсан 1361 он
- Өзбек Орд байгуулагдсан 1428 он
- Казахын ханлиг байгуулагдсан 1465 он
- Тусгаар тогтнолоо тунхагласан 1991 оны арванхоёрдугаар сарын 16
- Тусгаар тогтнолоо эцэслэн баталгаажуулсан 1991 оны арванхоёрдугаар сарын 25
Газар нутаг
- Нийт 2,724,900 км² (9-д)
- Ус (%) 1.7
Хүн ам
- 2006 оны нэгдүгээр сар оны тооцоо 15,217,711 [1] (62-д)
- 1999 оны тооллого 14,953,100
- Нягтшил 5.4/км² (215-д)
ҮНБ 2007 оны тооцоо
- Нийт $161,155 тэрбум [2] (56-д)
- 1 хүнд оногдох ҮНБ US$10,658 (66-д)
ХХИ (2007 он) 0.794 (73-д) – дунд
Мөнгөн тэмдэгт Тенге (Tenge symbol.svg) (KZT)
Цагийн бүс UTC+5/+6
- Зун UTC+5/+6
Улсын домэйн нэр .kz
Утасны код +7
1. Төрийн хэл; 2. Угсаатан хоорондын харилцааны хэл.


Казахстан буюу Казакстан (Казах хэл: Қазақстан, Qazaqstan; Орос хэл: Казахстан, Kazakhstán), албан ёсоор Бүгд Найрамдах Казахстан Улс нь Төв Ази, Европт оршдог улс юм. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт, далайд гарцгүй орнууд дотор нэгдүгээрт ордог[3][4] тус улсын нутаг дэвсгэрийн хэмжээ 2,727,300 km² (Баруун Европоос том) ажээ. Орос, Киргизстан, Туркменистан, Узбекистан, Хятадтай тус тус хиллэдэг. Түүнчлэн Каспийн тэнгисийн нэлээд хэсэгтэй тус улс хил залгадаг.

Өргөн уудам газар нутагтай Казахстанд тал нутаг, тайга, хад хавцал, дов толгод, бэлчир, уул нуруу, мөнх цаст уулс, цөл гээд газарзүйн олон бүс бий. Казахстан хүн амаараа дэлхийд 62-т ордог бол, хүн амын нягтшилаараа сүүл хавьцаа ордог.

Орчин үеийн Казахстаны нутаг дэвсгэрт түүхийн ихэнх хугацаанд нүүдэлчин аймгууд нутаглаж иржээ. XVI зуун гэхэд казахууд гурван ордод хуваагдсан өөрийн онцлог бүхий бүлэг болон гарч ирсэн. XVIII зуунд оросууд Казахын тал нутаг руу түрэн орж, XIX зууны дунд үе гэхэд Казахстаны нутаг дэвсгэр тэр чигээрээ Оросын Эзэнт улсын нэг хэсэг болжээ. 1917 оны Оросын хувьсгал, түүний дараа гарсан Оросын Иргэний дайны дараа Казахстаны нутаг дэвсгэрийг хэд хэдэн удаа өөрчлөн зохион байгуулсны эцэст 1936 онд ЗСБНХУ-ын нэг хэсэг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казахстан Улсыг байгуулжээ. XX зууны турш Казахстаны нутаг дэвсгэрт Зөвлөлтийн томоохон төслүүд хэрэгжсэн юм. Тухайлбал Никита Хрущевийн атар газар эзэмших хөдөлгөөн энд өрнөснөөс гадна, Байконурын сансрын буудал, Семипалатинскийн цөмийн туршилтын талбай энд байгуулагдаж байлаа.

Казахстан Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас хамгийн сүүлд 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо тунхагласан. Казахстаны коммунист байх үеийнх нь удирдагч Нурсултан Назарбаев тусгаар тогтносон Казахстаны шинэ ерөнхийлөгч болжээ. Казахстан тусгаар тогтносноосоо хойш тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжүүлж, Казахстаны эдийн засгийг, ялангуяа нүүрс-устөрөгчийн салбарыг хөгжүүлэх бодлого баримталсаар ирсэн. Тус улсын эдийн засгийн төлөв сайжирсаар байгаа боловч Ерөнхийлөгч Назарбаев улсынхаа улс төрийг хатуу хяналтдаа байлгасаар байна. Сүүлийн жилүүдэд сөрөг хүчний хэд хэдэн удирдагч, сэтгүүлч алагдсан бөгөөд Өрнөдийн ажиглагчид Казахстаны сонгуулийг чөлөөтэй, шударга гэж үздэггүй. Гэхдээ Казахстаны олон улсын тавцан дахь нэр хүнд өссөөр байна[5]. Казахстан нь одоо Төв Азидаа зонхилогч улс гэж тооцогддог.[6] Тус улс олон улсын олон байгууллагад гишүүнээр элссэн. Тухайлбал НҮБ, НАТО-гийн Энхийн төлөө түншлэл, Тусгаар Тогтносон Улсуудын Хамтын Нөхөрлөл, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн юм. 2010 онд Казахстан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг тэргүүлэх болно. 2011 онд Казахстан Орос, Беларусийн хамтаар Евразийн Эдийн Засгийн Хамтын Нийгэмлэгийг байгуулна.

Сталины үед олон үндэстэн ястны хүмүүсийг бөөнөөр нь Казахстан руу албадан нүүлгэн суурьшуулж байсны улмаас олон үндэстэн ястнаас бүрдсэн улс болсон. Казахстан шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөг бөгөөд олон янзын шашин шүтлэг тус улсад өөрсдийн төлөөлөлтэй байдаг. Исламын шашин гол шашин нь бөгөөд Үнэн алдартны шашин хоёрт ордог. Албан ёсны хэл нь Казах хэл боловч, Орос хэлийг өдөр тутмын харилцаандаа түгээмэл хэрэглэдэг.

Агуулга

[Засварлах] Мужууд

Казахстан 14 мужид (облыстар) хуваагддаг. Мужууд нь тойргуудад (аудандар) хуваагдана.

Муж Нийслэл Нутаг дэвсгэр (км²) Хүн ам
Акмола Көкшетау 121,400 829,000
Актөбе Актөбе 300,600 661,000
Алматы(1) Алматы 324.8 1,226,300
Алматы муж Талдыкорган 224,000 860,000
Астана(1) Астана 710.2 600,200
Атырау Атырау 118,600 380,000
Байконур(2) Байконур 57 70,000
Дорнод Казахстан Өскемен 283,300 897,000
Караганды Караганды 428,000 1,287,000
Костанай Костанай 196,000 975,000
Кызылорда Кызылорда 226,000 590,000
Мангыстау Актау 165,600 316,847
Умард Казахстан Петропавл 123,200 586,000
Павлодар Павлодар 124,800 851,000
Өмнөд Казахстан Шымкент 118,600 1,644,000
Өрнөд Казахстан Орал 151,300 599,000
Жамбыл Тараз 144,000 962,000
Kazakhstan provinces.svg

Тайлбар:[7]

  • (1) Алматы, Астана хотууд улсын хэмжээний хот бөгөөд аль нэг мужтай холбоогүй.
  • (2) Байконур хотыг 2050 он хүртэл Байконурын сансрын буудалтай нь хамт Орост түрээсэлсэн тул тусгай статустай.

Муж бүрийг Ерөнхийлөгчийн томилсон Аким удирддаг. Мужийн Аким нь Хот, Тойргийн Акимуудыг томилдог. Казахстаны нийслэл Алматыгаас Астана руу 1997 оны арванхоёрдугаар сарын 10-нд шилжсэн.

"Казах Будда" гэгдэх хад (Алматы муж)
Буддын шашны сүм, Алматы муж

[Засварлах] Ном зүй

  • Kazakhs by Martha Brill Olcott
  • Epicenter of Peace by Nursultan Nazarbayev
  • Kazakhstan: Coming of Age by Michael Furgus and Janar Jandosova
  • Kazakhstan: Power and the Elite Sally Cummings
  • Kazakhstan: Unfulfilled Promise Martha Brill Olcott
  • Lonely Planet Guide: Central Asia by Paul Clammer, Michael Kohn and Bradley Mayhew
  • The Lost Heart of Asia by Colin Thubron
  • Once in Kazakhstan : The Snow Leopard Emerges Keith Rosten
  • Post-Soviet Chaos: Violence and Dispossession in Kazakhstan by Joma Nazpary
  • The Russian Colonization of Kazakhstan by George Demko
  • Uneasy Alliance: Relations Between Russia and Kazakhstan in the Post-Soviet Era, 1992–1997 by Mikhail Alexandrov
  • Journey into Kazakhstan: The True Face of the Nazabayev Regime Alexandra George
  • Law and Custom in the Steppe by Virginia Martin
  • Silk Road to Ruin: Is Central Asia the New Middle East by Ted Rall
  • In Search of Kazakhstan: The Land That Disappeared by Christopher Robbins

[Засварлах] Лавлах материал

  1. Казахстаны Статистикийн Үндэсний Газар
  2. ОУВС-гийн мэдээнээс (2007 оны дөрөвдүгээр сар) Загвар:Ref-en
  3. Казахстаны Статистикийн Газар. 2005. Хүн ам зүйн гол үзүүлэлтүүд. http://www.stat.kz вэбсайтаас үзнэ үү
  4. АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ). 2007. Казахстаны тоо баримт "The World Factbook"-д. Интернетээр үзэх. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/kz.html вэбсайтад бий
  5. Зарахович, Юрий (2006 оны есдүгээр сарын 27). "Kazakhstan Comes on Strong", Тайм сэтгүүл.
  6. Медведевийн айлчлал Казах бүсдээ зонхилох байр суурийг Узбекистанаас булаан авсныг харуулж байна Чөлөөт Европ Радио/Эрх Чөлөө Радио
  7. ТТГ-ын "World Factbook": Казахстан.

[Засварлах] Гадаад холбоос

Хувийн хэрэгсэлүүд
Бусад хэлээр