Египет
Арабын Бүгд Найрамдах Египет Улс | |
---|---|
Төрийн дуулал: "Bilady, Bilady, Bilady" "بلادى، بلادى، بلادى" (Монгол: "Эх орон, эх орон, эх орон") | |
Нийслэл ба томоохон хот | Каир 30°2′N 31°13′E / 30.033°N 31.217°E |
Албан ёсны хэл | Араб хэл |
Үндэсний хэл | Араб хэлний Египет аялга[a] |
Шашин | Египет дэх шашин шүтлэг |
Ард түмний нэршил | Египетчүүд |
Төр засаг | Нэгдмэл хагас-ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
Абдул Фаттах ас-Сиси | |
Мустафа Мадбули | |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Сенат | |
Төлөөлөгчдийн Танхим | |
Байгуулагдсан | |
МЭӨ 3150 | |
• Мухаммад Алийн династ засагт гарав | 7 сарын 9, 1805 он[3] |
2 сарын 28, 1922 | |
7 сарын 23, 1952 он | |
• Бүгд Найрамдах Улсыг тунхаглав | 6 сарын 18, 1953 он |
1 сарын 18, 2014 он | |
Газар нутаг | |
• Нийт | 1,010,408[4][5] км2 (29) |
• Усны эзлэх талбай (%) | 0.632 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 109,546,720[6] (15) |
• Нягтаршил | 103.56/км2 (118) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $1.8 их наяд[7] (18) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $16,980[7] (93) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▼ $378.110 тэрбум[7] (41) |
• Нэг хүнд ноогдох | ▼ $3,644[7] (128) |
ОТББИ (2017) | 31.5[8] дундаж |
ХХИ (2021) | 0.731[9] өндөр · 97 |
Мөнгөний нэгж | Египет фунт (LE/E£/£E) (EGP) |
Цагийн бүс | UTC+2 (EGY) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +20 |
Домэйн нэр | |
|
Египет (Араб: مصر Миср; маср. مصر Маср; монгол бичгээр ᠮᠢᠰᠢᠷ Мисир) , албан ёсоор Арабын Бүгд Найрамдах Египет Улс (маср. جمهورية مصر العربية Гумхурийет Маср эль-Арабийя) — Африк, Ази хоёр тив дамнан орших улс. Ихэнх бие нь дорнод умард Африкт хамаарч, харьцангуй бага хэсэг буюу Синайн хойг нь Өрнө Азид хамаардаг. Тус улс нь Азид зүүн хойд хэсгээрээ Израил, Палестиний захиргааны нутаг (Газын зурвас) хоёртой, Африк тивд урд талаараа Судан, баруун талаараа Ливи хоёртой тус тус газраар хил залгадаг. Зүүн эргээрээ Улаан тэнгис, хойд эргээрээ Газар дундын тэнгистэй хөвөөлнө. Египетийн нутгаар дайрах Суэцийн суваг хоёр тэнгисийг холбоно.
1,001,450 хавтгай дөрвөлжин километр талбай (дэлхийн 30-р том орон) бүхий Египет оронд 81,015,887 хүн амьдран суудаг тул Египет нь дэлхийн 16-р их, Африкийн 3-р их, Арабын орнуудаас хамгийн их хүн амтай улс гэж тодорхойлогддог. Хүн амын тал хувь нь Каир, Александриа болон мөрний дагуух бусад хотуудад хотжин суурьшсан бол нөгөө тал хувь нь магадгүй дэлхийн хамгийн урт мөрөн Нилийн эргийн дагуух тариалан эрхлэж болохуйц 40,000 квадрат километр газраар оршин суудаг. Баруун талаарх Сахарын цөлд хүн бараг суудаггүй.
Египет нь эртний иргэншил болон дэлхийн хамгийн алдартай хөшөө дурсгалуудад хамаарагддаг Гизагийн пирамидууд, Их Сфинкс зэргээрээ алдартай. Улсын өмнөд хэсэгт орших Луксор хотод Карнак хийд, Хаадын хөндий зэрэг маш олон эртний дурсгалууд байдаг. Египетийг улс төр, соёлын хувьд Ойрх Дорнодын чухал орон хэмээн үздэг.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Goldschmidt, Arthur (1988). Modern Egypt: The Formation of a Nation-State. Boulder, CO: Westview Press. p. 5. ISBN 978-0-86531-182-4. Архивласан огноо 17 December 2020. Татаж авсан: 20 June 2015.
Among the peoples of the ancient Near East, only the Egyptians have stayed where they were and remained what they were, although they have changed their language once and their religion twice. In a sense, they constitute the world's oldest nation. For most of their history, Egypt has been a state, but only in recent years has it been truly a nation-state, with a government claiming the allegiance of its subjects on the basis of a common identity.
- ↑ "Background Note: Egypt". United States Department of State Bureau of Near Eastern Affairs. 10 November 2010. Татаж авсан: 5 March 2011.
- ↑ Pierre Crabitès (1935). Ibrahim of Egypt. Routledge. p. 1. ISBN 978-0-415-81121-7. Архивласан огноо 9 May 2013. Татаж авсан: 10 February 2013.
... on July 9, 1805, Constantinople conferred upon Muhammad Ali the pashalik of Cairo ...
- ↑ "Density By Governorate 1/7/2020 – Area km2 (Theme: Population – pg.14)". Capmas.gov.eg. Татаж авсан: 8 July 2021.
- ↑ "Total area km2, pg.15" (PDF). Capmas.Gov – Arab Republic of Egypt. Archived from the original (PDF) on 21 March 2015. Татаж авсан: 8 May 2015.
- ↑ "Egypt". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023.
- ↑ 7.0 7.1 7.2 7.3 "World Economic Outlook Database". International Monetary Fund. April 2023. Татаж авсан: April 11, 2023.
- ↑ "GINI index". World Bank. Архивласан огноо 21 September 2021. Татаж авсан: 21 September 2021.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
- ↑ "Constitutional Declaration: A New Stage in the History of the Great Egyptian People". Egypt State Information Service. 30 March 2011. Архивласан огноо 27 April 2011. Татаж авсан: 15 April 2011.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Египет – Викимедиа дуу дүрсний сан