Jump to content

Улс орнуудын газар нутгийн хэмжээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Улс орнуудыг газар нутгийн хэмжээгээр ялгасан газрын зураг

Дэлхийн 195 улсыг нутаг дэвсгэрийн хэмжээгээр дараалуулан байрлуулсан хүснэгт.

Үүнд НҮБ-ын гишүүн 193, НҮБ-ын байнгын ажиглагч 2 (Ватикан, Палестин) байна.

Мөн хүснэгтэд удаан хугацаанд тусгаар байгаа Тайвань орныг дугаар өгөлгүй хавчуулсан.

Бусад орон, харьяа нутгийг хамаарах улсын газар нутагт нийлүүлж тооцов.

Дэлхийн хуурай газрын нийт хэмжээ 148 сая 940 мянган хавтгай дөрвөлжин километр байгааг 195-д хуваавал нэг орон дунджаар 763,795 км² нутаг ногдож байгаа юм. Энэ дунджаас том орон 37 (Оросоос Турк хүртэл) байна. Харин улс орнуудын дэс дугаарын дундаж буюу 98-р байрын Эритрей улсын нутаг дэвсгэр 121,320 км² юм. Дэлхийн хамгийн том Орос орон 17 сая км², хамгийн жижиг Ватикан 0.44 км² газар нутагтай байна. Үүнд Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ 18-р орж байна.

Д/д Улс орон Газар нутаг (км²)
1  Орос 17,075,400
2  Канад 9,984,670
3  Америкийн Нэгдсэн Улс 9,826,675
4  Хятад 9,596,960
5  Бразил 8,547,906
6  Австрали 7,687,454
7  Энэтхэг 3,287,590
8  Аргентин 2,766,890
9  Казахстан 2,717,300
10  Алжир 2,381,740
11  Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс 2,345,410
12  Дани 2,210,579
13  Саудын Араб 2,149,690
14  Мексик 1,972,550
15  Индонез 1,904,569
16  Судан 1,886,068
17  Иран 1,648,195
18  Монгол 1,565,116
19  Перу 1,285,216
20  Чад 1,284,000
21  Нижер 1,267,000
22  Ангол 1,246,700
23  Мали 1,240,000
24  Өмнөд Африк 1,219,912
25  Колумби 1,138,910
26  Этиоп 1,127,127
27  Боливи 1,098,580
28  Мавритани 1,030,700
29  Египет 1,001,450
30  Танзани 945,087
31  Нигери 923,768
32  Венесуэл 912,050
33  Пакистан 881,913
34  Намиби 825,418
35  Мозамбик 801,590
36  Турк 783,562
37  Чили 756,950
38  Замби 752,614
39  Марокко 712,550
40  Мьянмар 678,500
41  Франц 675,418
42  Афганистан 647,500
43  Өмнөд Судан 644,329
44  Сомали 637,657
45  Төв Африкийн Бүгд Найрамдах Улс 622,984
46  Украин 603,700
47  Ботсвана 600,370
48  Мадагаскар 587,040
49  Кени 582,650
50  Йемен 527,970
51  Тайланд 514,000
52  Испани 504,782
53  Туркменистан 488,100
54  Камерун 475,440
55  Папуа Шинэ Гвиней 462,840
56  Швед 450,064
57  Узбекистан 447,400
58  Ирак 437,072
59  Парагвай 406,750
60  Зимбабве 390,580
61  Норвеги 385,248
62  Япон 377,835
63  Герман 357,021
64  Бүгд Найрамдах Конго Улс 342,000
65  Финланд 338,145
66  Вьетнам 331,212
67  Малайз 330,803
68  Кот-д'Ивуар 322,460
69  Польш 313,893
70  Оман 309,500
71  Итали 301,340
72  Филиппин 300,000
73  Эквадор 283,560
74  Буркина Фасо 274,200
75  Шинэ Зеланд 269,187
76  Габон 267,667
77  Нэгдсэн Хаант Улс 263,545
78  Гвиней 245,857
79  Гана 239,460
80  Румын 237,500
81  Лаос 236,800
82  Уганда 236,040
83  Гайана 214,970
84  Беларусь 207,600
85  Киргиз 198,500
86  Сенегал 196,190
87  Сири 185,180
88  Камбож 181,040
89  Уругвай 176,220
90  Тунис 163,610
91  Суринам 163,270
92  Бангладеш 147,570
93  Балба 147,181
94  Тажикистан 143,100
95  Грек 131,940
96  Никарагуа 129,494
97  Эритрей 121,320
98  Умард Солонгос 120,540
99  Малави 118,480
100  Бенин 112,620
101  Хондурас 112,090
102  Либери 111,370
103  Болгар 110,910
104  Куба 110,860
105  Гватемал 108,890
106  Исланд 103,000
107  Өмнөд Солонгос 100,210
108  Унгар 93,030
109  Португал 92,391
110  Йордан 92,300
112  Серби 88,361
113  Азербайжан 86,600
114  Австри 83,870
115  Арабын Нэгдсэн Эмират Улс 82,880
116  Чех 78,866
117  Панам 78,200
118  Сьерра Леон 71,740
119  Ирланд 70,280
120  Гүрж 69,700
121  Шри Ланка 65,610
122  Литва 65,200
123  Латви 64,589
124  Того 56,785
125  Хорват 56,542
126  Босни ба Херцеговин 51,129
127  Коста-Рика 51,100
128  Словак 48,845
129  Бүгд Найрамдах Доминикан Улс 48,730
130  Бутан 47,000
131  Эстони 45,227
132  Нидерланд 42,679
133  Швейцар 41,290
134  Гвиней-Бисау 36,120
 Тайвань 35,980
135  Молдав 33,843
136  Бельги 30,528
137  Лесото 30,355
138  Армени 29,800
139  Албани 28,748
140  Соломоны арлууд 28,450
141  Экваторын Гвиней 28,051
142  Бурунди 27,830
143  Хаити 27,750
144  Израил 26,990
145  Руанда 26,338
146  Умард Македон 25,333
147  Жибути 23,000
148  Белиз 22,966
149  Сальвадор 21,040
150  Словени 20,273
151  Фижи 18,270
152  Кувейт 17,820
153  Эсватини 17,363
154  Зүүн Тимор 15,007
155  Монтенегро 14,026
156  Бахам 13,940
157  Вануату 12,200
158  Катар 11,437
159  Гамби 11,295
160  Ямайка 10,991
161  Ливан 10,452
162  Кипр 9,250
163  Палестин 6,220
164  Бруней 5,765
165  Тринидад ба Тобаго 5,128
166  Кабо-Верде 4,033
167  Самоа 2,832
168  Люксембург 2,586
169  Коморос 1,862
170  Маврики 2,040
171  Сан-Томе ба Принсипи 1,001
172  Кирибати 811
173  Доминика 754
174  Тонга 748
175  Микронезийн Холбооны Улс 702
176  Сингапур 712
177  Бахрейн 665
178  Сент-Люси 616
179  Андорра 468
180  Палау 458
181  Сейшелийн арлууд 455
182  Антигуа ба Барбуда 443
183  Барбадос 431
184  Сент-Винсент ба Гренадин 389
185  Гренада 344
186  Мальта 316
187  Мальдив 298
188  Сент-Китс ба Невис 261
189  Маршаллын арлууд 181
190  Лихтенштайн 160
191  Сан-Марино 61.2
192  Тувалу 26.0
193  Науру 21.3
194  Монако 1.97
195  Ватикан 0.44