Jump to content

Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
НҮБ-ын гишүүн улсууд элссэн огноогоор
  Үүсгэн байгуулагч гишүүд (1945 он)
  1946–1959 он
  1960–1989 он
  1990 оноос өнөөдөр
  Гишүүн бус улсууд, ажиглагч статустай

Нэгдсэн Үндэстний Байгууллагад 2021 оны байдлаар дэлхийн 193 тусгаар улс гишүүн болоод байна.

Гишүүнээр элсэх

[засварлах | кодоор засварлах]

Гишүүнээр элсэх үйл явцыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 4-р зүйлийн  II хэсгийн тогтоолоор шийдвэрлэнэ. Гишүүнээр элсэх хүсэлт гаргагчийг Аюулгүйн Зөвлөлөөс зөвлөмж гаргасан байх ёстой. Үүний дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар баталж тогтоол гарган элсүүлдэг дүрэмтэй.

Одоогийн болон урьдын гишүүн улсуудын жагсаалт

[засварлах | кодоор засварлах]

Дараах жагсаалтад бүх гишүүн улсуудыг элссэн огноотой нь жагсаав:

  Үүсгэн байгуулагч гишүүд
  Үүсгэн байгуулагч гишүүд (одоо байхгүй болсон улсууд)
  Урьдын гишүүн улсууд (одоо байхгүй болсон улсууд)
Далбаа Улс Аюулгүйн­Зөвлөлийн­тогтоол Элссэн огноо Тайлбар
 Австрали Австрали 1945 оны 11 сарын 1
 Австри Австри 109-р тогтоол (1955 оны 12 сарын 14) 1955 оны 12 сарын 14
 Азербайжан Азербайжан 742-р тогтоол (1992 оны 2 сарын 14) 1992 оны 3 сарын 2
 Албани Албани 109-р тогтоол (1955 оны 12 сарын 14) 1955 оны 12 сарын 14
 Алжир Алжир‎ 176-р тогтоол (1962 оны 10 сарын 4) 1962 оны 10 сарын 8
 Америкийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс 1945 оны 10 сарын 24
 Ангол Ангол 397-р тогтоол (1976 оны 11 сарын 22) 1976 оны 12 сарын 1
 Андорра Андорра 848-р тогтоол (1993 оны 7 сарын 8) 1993 оны 7 сарын 28
 Антигуа ба Барбуда Антигуа ба Барбуда 492-р тогтоол (1981 оны 11 сарын 10) 1981 оны 11 сарын 11
 Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс 1958 оны 2 сарын 21 Египет ба Сири Улс нь НҮБ-ыг байгуулалцсан гишүүн улсууд. 1958 хоёрдугаар сарын 21-нд бүх нийтийн санал хураалтын үр дүнд хоёр улс нэгдэн Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс болов. 1961 оны 10-р сарын 13-нд Сири улс АНБНУ-аас салан тусгаарласны дараа хоёр улс бие даан НҮБ-ын гишүүн болжээ. 1971 оны 9-р сарын 2-нд АНБНУ нь Арабын Бүгд Найрамдах Египет Улс болгон нэрээ өөрчлөв.
 Арабын Нэгдсэн Эмират Улс Арабын Нэгдсэн Эмират Улс 304-р тогтоол (1971 оны 12 сарын 8) 1971 оны 12 сарын 9
 Аргентин Аргентин 1945 оны 10 сарын 24
 Армени Армени 735-р тогтоол (1992 оны 1 сарын 29) 1992 оны 3 сарын 2
 Афганистан Афганистан 8-р тогтоол 1946 оны 11 сарын 19
 Балба Балба 109-р тогтоол (1955 оны 12 сарын 14) 1955 оны 12 сарын 14
 Бангладеш Бангладеш 351-р тогтоол (1974 оны 6 сарын 10) 1974 оны 9 сарын 17
 Барбадос Барбадос 230-р тогтоол (1966 оны 12 сарын 7) 1966 оны 12 сарын 9
 Бахам Бахам 336-р тогтоол (1973 оны 7 сарын 18) 1973 оны 9 сарын 18
 Бахрейн Бахрейн 296-р тогтоол (1971 оны 8 сарын 18) 1971 оны 9 сарын 21
 Беларусь Беларусь 1945 оны 10 сарын 24 Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Белорус Улс нь 1945 онд Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байв. Үүгээр ЗХУ-нь Украин ба Беларусь Улсын хамт НҮБ-д гурван суудалтай цорын ганц улс байлаа. 1991 оны наймдугаар сарын 25-нд Беларусь Улс нь ЗХУ-аас тусгаар тогтносоноо зарлав. Гишүүн байхдаа албан ёсоор Белорус Улс байсныг 1991 есдүгээр сарын 19-нд Беларусь Улс болгон өөрчлөв.
 Белиз Белиз 491-р тогтоол 1981 оны 9 сарын 25
 Бельги Бельги 1945 оны 12 сарын 27
 Бенин Бенин 147-р тогтоол 1960 оны 9 сарын 20 1975 оны 11 сарын 30-г хүртэл Дахомей Улс
 Болгар Болгар 109-р тогтоол (1955 оны 12 сарын 14) 1955 оны 12 сарын 14
 Боливи Боливи 1945 оны 11 сарын 14
 Босни ба Херцеговин Босни ба Херцеговин 755-р тогтоол (1992 оны 5 сарын 20) 1992 оны 5 сарын 22 Бүгд Найрамдах Босни ба Херцеговин Улс нь Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын гишүүн улс байсан бөгөөд тус улс задран унасны дараа 1992 оны 5 сарын 22-нд НҮБ-ын шинэ гишүүнээр элсэн оржээ.
 Ботсвана Ботсвана 224-р тогтоол (1966 оны 10 сарын 14) 1966 оны 10 сарын 17
 Бразил Бразил 1945 оны 10 сарын 24
 Бруней Бруней 548-р тогтоол (1984 оны 2 сарын 24) 1984 оны 9 сарын 21
 Буркина Фасо Буркина Фасо 149-р тогтоол 1960 оны 9 сарын 20 1984 оны 8 сарын 4-г хүртэл Дээд Вольта
 Бурунди Бурунди 173-р тогтоол (1962 оны 7 сарын 26) 1962 оны 9 сарын 18
 Бутан Бутан 292-р тогтоол (1971 оны 2 сарын 10) 1971 оны 9 сарын 21
 Вануату Вануату 489-р тогтоол (1981 оны 7 сарын 8) 1981 оны 9 сарын 15
 Венесуэл Венесуэл 1945 оны 11 сарын 15
 Вьетнам Вьетнам 413-р тогтоол (1977 оны 7 сарын 20) 1977 оны 9 сарын 20
 Габон Габон 153-р тогтоол (1960 оны 8 сарын 23) 1960 оны 9 сарын 20
 Гайана Гайана 223-р тогтоол (1966 оны 6 сарын 21) 1966 оны 6 сарын 20
 Гамби Гамби 200-р тогтоол (1965 оны 3 сарын 15) 1965 оны 9 сарын 21
 Гана Гана 124-р тогтоол (1957 оны 3 сарын 7) 1957 оны 3 сарын 8
 Гватемал Гватемал 1945 оны 11 сарын 21
 Гвиней Гвиней 131-р тогтоол (1958 оны 12 сарын 9) 1958 оны 12 сарын 12
 Гвиней-Бисау Гвиней-Бисау 356-р тогтоол (1974 оны 8 сарын 12) 1974 оны 9 сарын 17
 Зүүн Герман Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс 335-р тогтоол (1973 оны 6 сарын 22) 1973 оны 9 сарын 18 Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс нь 1973 оны есдүгээр сарын 18-нд НҮБ-ын гишүүнээр элссэн. 1990 оны аравдугаар сарын 3-нд Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай нэгдсэнээр Зүүн Герман нь улс болон олон улсын эрх зүйн субъект нь үгүй болжээ.
 Герман Герман, Холбооны Бүгд Найрамдах Улс 335-р тогтоол (1973 оны 6 сарын 22) 1973 оны 9 сарын 18 Холбооны Бүгд Найрамдах Герман Улс ба Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсууд нь 1973 оны есдүгээр сарын 18-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагад тус тусдаа бие даасан гишүүн болов. 1990 оны аравдугаар сарын 3-нд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс буюу Баруун Германыг эрх зүйн хувьд өөрчлөлт оруулалгүй үлдээн Зүүн Германыг гишүүний эрх зүйг устган үгүй болгосноор нэгдсэн Герман Улс бий боллоо.
 Грек Грек 1945 оны 10 сарын 25
 Гренада Гренада 351-р тогтоол (1974 оны 6 сарын 21) 1974 оны 9 сарын 17
 Гүрж Гүрж 763-р тогтоол (1992 оны 7 сарын 6) 1992 оны 7 сарын 31
 Дани Дани 1945 оны 10 сарын 24
 Доминика Доминика 442-р тогтоол (1978 оны 12 сарын 6) 1978 оны 12 сарын 18
 Бүгд Найрамдах Доминикан Улс Бүгд Найрамдах Доминикан Улс 1945 оны 10 сарын 24
 Египет Египет 1945 оны 10 сарын 24 Египет нь НҮБ-ыг үүсгэн байгуулагч гишүүнд хамаардаг. 1958 оны 2-р сарын 21-нд Сирийн хамт Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улсад (АНБНУ) нэгдэн, НҮБ-д дан ганц улсаар гишүүн байв. 1961 оны 10-р сарын 13-нд Сири улс АНБНУ-с салан тусгаарласны дараа хоёр улс бие даан НҮБ-ын гишүүн болжээ. 1971 оны 9-р сарын 2-нд АНБНУ нь Арабын Бүгд Найрамдах Египет Улс болон нэрээ өөрчлөв.
 Жибути Жибути 412-р тогтоол (1977 оны 7 сарын 7) 1977 оны 9 сарын 20
 Замби Замби 197-р тогтоол (1964 оны 10 сарын 30) 1964 оны 12 сарын 1
 Занзибар Занзибар 184-р тогтоол (1963 оны 12 сарын 16) 1963 оны 12 сарын 16 Занзибар нь 1963 оны 12 сарын 16-нд НҮБ-д гишүүнээр элссэн. 1964 оны дөрөвдүгээр сарын 26-нд Занзибар ба Танганьика нэгдэн Танганьика ба Занзибарын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс болон НҮБ дэх гишүүнчлэлээ нэг улс болон үргэлжлүүлсэн. Энэхүү Бүгд Найрамдах Улс нь нэрээ 1964 оны арваннэгдүгээр сарын 1-нд Бүгд Найрамдах Танзани Улс болгон өөрчлөв.
 Зимбабве Зимбабве 477-р тогтоол (1980 оны 17 сарын 30) 1980 оны 8 сарын 25
 Зөвлөлт Холбоот Улс Зөвлөлт Холбоот Улс 1945 оны 10 сарын 24 Зөвлөлт Холбоот Улс нь 1945 оны аравдугаар сарын 24-нд НҮБ-ыг үүсгэн байгуулалцсан гишүүн улс юм. Олон улсын эрх зүйн үүрэг, хариуцлага ба үүнтэй хамт аюулгүйн зөвлөл дэх суудал болон бусад байгууллагууд дахь гишүүнийхээ үүргийг Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн 11 гишүүн улсын дэмжлэгтэйгээр үргэлжлүүлэн ажиллахаа Оросын Холбооны Улс илэрхийлсэн.
 Зүүн Тимор Зүүн Тимор 1414-р тогтоол 2002 оны 9 сарын 27
 Израил Израил 69-р тогтоол (1949 оны 3 сарын 4) 1949 оны 5 сарын 11
 Индонез Индонез 86-р тогтоол (1950 оны 9 сарын 26) 1950 оны 9 сарын 28 Индонез нь 1965 оны нэгдүгээр сарын 20-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гарсан ч 1966 оны есдүгээр сарын 19-нд хамтын ажиллагаагаа дахин сэргээхээ мэдэгдсэн. Ерөнхий Ассамблейн урилгын дагуу Индонезийн төлөөлөгч нь 1966 оны есдүгээр сарын 28-нд дахин суудалдаа ирэв.
 Ирак Ирак 1945 оны 12 сарын 21
 Иран Иран 1945 оны 10 сарын 24
 Ирланд Ирланд 109-р тогтоол (1955 оны 12 сарын 14) 1955 оны 12 сарын 14
 Исланд Исланд 8-р тогтоол 1946 оны 11 сарын 19
 Испани Испани 109-р тогтоол (1955 оны 12 сарын 14) 1955 оны 12 сарын 14
 Итали Итали 109-р тогтоол (1955 оны 12 сарын 14) 1955 оны 12 сарын 14
 Нэгдсэн Хаант Улс Их Британи 1945 оны 10 сарын 24
 Йемен Йемен 1947 оны 9 сарын 30
(1990 оны 5 сарын 22)
Умард Йемен нь 1947 оны есдүгээр сарын 30-аас, Өмнөд Йемен нь 1967 оны арванхоёрдугаар сарын 14-ээс эхлэн НҮБ-ын гишүүн улс байсан юм. 1990 оны тавдугаар сарын 19-нд Хойд- ба Өмнөд Йемен нь нийлж Бүгд Найрамдах Йемен Улс хэмээх нэртэй болон нэгдсэн. Ингээд 1990 оны тавдугаар сарын 22-нд эдгээр улсууд нэгдэв. НҮБ нь энэхүү нэгдсэн хоёр улсын элссэн хугацааг Умард Йемен улсын элссэн хугацаагаар бүртгэдэг.
 Өмнөд Йемен Йемен, Өмнөд 243-р тогтоол 1967 оны 12 сарын 14 Бүгд Найрамдах Ардчилсан Йемен Ард Улс (Өмнөд Йемен) нь 1967 оны арванхоёрдугаар сарын 14-ээс эхлэн НҮБ-ын гишүүн улс байсан юм. 1990 оны тавдугаар сарын 19-нд Хойд- ба Өмнөд Йемен нь нийлж Бүгд Найрамдах Йемен Улс хэмээх нэртэй болон нэгдсэн. Ингээд 1990 оны тавдугаар сарын 22-нд эдгээр улсууд нэгдэв.
 Йемен Йемен, Умард 1947 оны 9 сарын 30 Йемений Хант Улс (1962 оноос эхлэн Арабын Бүгд Найрамдах Йемен Улс) (Умард Йемен) нь 1947 оны есдүгээр сарын 30-аас эхлэн НҮБ-ын гишүүн улс байсан юм. 1990 оны тавдугаар сарын 19-нд Хойд- ба Өмнөд Йемен нь нийлж Бүгд Найрамдах Йемен Улс хэмээх нэртэй болон нэгдсэн. Ингээд 1990 оны тавдугаар сарын 22-нд эдгээр улсууд нэгдэв.
 Йордан Йордан 109-р тогтоол (1955 оны 12 сарын 14) 1955 оны 12 сарын 14
 Кабо-Верде Кабо-Верде 372-р тогтоол (1975 оны 8 сарын 18) 1975 оны 9 сарын 16
 Казахстан Казахстан 732-р тогтоол (1992 оны 1 сарын 23) 1992 оны 3 сарын 2
 Камбож Камбож 109-р тогтоол (1955 оны 12 сарын 14) 1955 оны 12 сарын 14
 Камерун Камерун 133-р тогтоол 1960 оны 12 сарын 20
 Канад Канад 1945 оны 11 сарын 9
 Катар Катар 297-р тогтоол (9 сарын 15) 1971 оны 9 сарын 21
 Кени Кени 185-р тогтоол (1963 оны 12 сарын 16) 1963 оны 12 сарын 16
 Кипр Кипр 155-р тогтоол 1960 оны 9 сарын 20
 Киргиз Киргиз 736-р тогтоол (1992 оны 1 сарын 29) 1992 оны 3 сарын 2
 Кирибати Кирибати 1248-р тогтоол (1999 оны 6 сарын 25) 1999 оны 9 сарын 14
 Колумби Колумби 1945 оны 11 сарын 5
 Коморос Коморос 376-р тогтоол (1975 оны 10 сарын 17) 1975 оны 11 сарын 12
 Бүгд Найрамдах Конго Улс Конго, Бүгд Найрамдах Улс 152-р тогтоол 1960 оны 9 сарын 20
 Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс Конго, Бүгд Найрамдах Ардчилсан Улс 142-р тогтоол 1960 оны 9 сарын 20 1971 оны аравдугаар сарын 27-оос 1997 оны оны тавдугаар сарын 17-ыг хүртэл Заир гэх нэртэй улс байв.
 Коста-Рика Коста Рика 1945 оны 11 сарын 2
 Кот-д'Ивуар Кот-д'Ивуар 150-р тогтоол 1960 оны 9 сарын 20
 Куба Куба 1945 оны 10 сарын 24
 Кувейт Кувейт 1963 оны 5 сарын 14
 Лаос Лаос 109-р тогтоол (1955 оны 12 сарын 14) 1955 оны 12 сарын 14
 Латви Латви 710-р тогтоол (1991 оны 10 сарын 12) 1991 оны 9 сарын 17
 Лесото Лесото 225-р тогтоол (1966 оны 10 сарын 14) 1966 оны 10 сарын 17
 Либери Либери 1945 оны 11 сарын 2
 Ливан Ливан 1945 оны 10 сарын 24
 Ливи Ливи 109-р тогтоол (1955 оны 12 сарын 14) 1955 оны 12 сарын 14
 Литва Литва 711-р тогтоол (1991 оны 9 сарын 12) 1991 оны 9 сарын 17
 Лихтенштайн Лихтенштайн 663-р тогтоол (1990 оны 8 сарын 14) 1990 оны 9 сарын 18
 Люксембург Люксембург 1945 оны 10 сарын 24
 Маврики Маврики 249-р тогтоол (1968 оны 4 сарын 18) 1968 оны 4 сарын 24
 Мавритани Мавритани 167-р тогтоол (1961 оны 10 сарын 25) 1961 оны 10 сарын 27 1960 оны арваннэгдүгээр сард гишүүнээр элсэхээр анхны удаагаа хүсэлт гаргахад нь арабын гишүүн улсуудаас эсэргүүцэлтэй тулгарсан байдаг.
 Мадагаскар Мадагаскар 140-р тогтоол 1960 оны 9 сарын 20
 Умард Македон Македон, Умард 817-р тогтоол (1993 оны 4 сарын 7) 1993 оны 4 сарын 8 Македон Улс нь Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс задран унасны дараа тусгаар тогтносон ба НҮБ-ын Ерөнхий Ассамблейд гишүүнээр элсэх өргөдөл гаргав. Гэвч Грек улстай улсынхаа нэрээс болон маргаан гарснаас үүдэн Ерөнхий Ассамблей 1993 оны дөрөвдүгээр сарын 8-нд "Урьдны Югославын Бүгд Найрамдах Македон Улс" гэсэн түр зуурын нэрийн дор гишүүнээр элсүүлэхээр тогтжээ. Энэхүү түр зуурын нэрийг НҮБ нэрийн маргаанаа таслах хүртэл хэрэглэсэн байна.
 Малави Малави 195-р тогтоол (1964 оны 10 сарын 9) 1964 оны 12 сарын 1
 Малайз Малайз 125-р тогтоол (1957 оны 9 сарын 5) 1957 оны 9 сарын 17 1957 оны есдүгээр сарын 17-нд Малайн Холбоо нь НҮБ-ын гишүүн улс болсон. 1963 оны есдүгээр сарын 16-нд Холбооны Улсад нэмэгдэн Сингапур, Сабах (Умард Борнео), Саравак орсны улмаас нэрээ өөрчлөн түүнээс хойш Малайз хэмээн нэрийдэх болжээ. Сингапур нь 1965 оны наймдугаар сарын 9-нд тусгаар тогтнолоо зарласан ба 1965 оны есдүгээр сарын 21-нд НҮБ-д элссэн.
 Мали Мали 159-р тогтоол 1960 оны 9 сарын 28
 Мальдив Мальдив 212-р тогтоол (1965 оны 9 сарын 20) 1965 оны 9 сарын 21
 Мальта Мальта 196-р тогтоол (1964 оны 10 сарын 30) 1964 оны 12 сарын 1
 Марокко Марокко 115-р тогтоол (1956 оны 6 сарын 20) 1956 оны 11 сарын 12
 Маршаллын арлууд Маршаллын арлууд 704-р тогтоол (1991 оны 8 сарын 9) 1991 оны 9 сарын 17
 Мексик Мексик 1945 оны 11 сарын 7
 Микронезийн Холбооны Улс Микронези 703-р тогтоол (1991 оны 8 сарын 9) 1991 оны 9 сарын 17
 Мозамбик Мозамбик 374-р тогтоол (1975 оны 8 сарын 18) 1975 оны 9 сарын 16
 Молдав Молдав 739-р тогтоол (1992 оны 2 сарын 5) 1992 оны 3 сарын 2
 Монако Монако 829-р тогтоол (1993 оны 5 сарын 26) 1993 оны 5 сарын 28
 Монгол Монгол Улс 166-р тогтоол (1961 оны 10 сарын 25) 1961 оны 10 сарын 27 Монгол Улс нь Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад элсэхээр өргөдөл гаргасан боловч тэр үеийн "капиталист" хэмээгдэх улсуудын эсэргүүцлээс шалтгаалан элсэж чадаагүй боловч сүүлд 15 жилийн дараа 1961 онд энэ байгууллагын босгыг алхжээ.
 Монтенегро Монтенегро 1961-р тогтоол 2006 оны 6 сарын 28 Бүгд Найрамдах Монтенегро Улс нь 2006 оны 6 сарын 28-нд НҮБ-д бие даасан гишүүн улс болсон. Үүнээс өмнө нь Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын нэгэн муж улс нь байгаад тус улсыг зардан унасны дараа 2000 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2003 оны хоёрдугаар сарын 4-нийг хүртэл Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс нэртэй байж байгаад энэ нэрээ өөрчлөн Серби ба Монтенегро болжээ. 2006 оны зургаадугаар сарын 3-д Монтенегро нь тусгаар тогтнолоо зарласан юм.
 Мьянмар Мьянмар 45-р тогтоол (1948 оны 4 сарын 10) 1948 оны 4 сарын 19 1989 оны зургаадугаар сарын 18 хүртэл Бирм гэх нэртэй байв.
 Намиби Намиби 652-р тогтоол 1990 оны 4 сарын 23
 Науру Науру 1249-р тогтоол (1999 оны 6 сарын 25) 1999 оны 9 сарын 14
 Нигери Нигери 160-р тогтоол 1960 оны 10 сарын 7
 Нидерланд Нидерланд 1945 оны 12 сарын 10
 Нижер Нижер 148-р тогтоол 1960 оны 9 сарын 20
 Никарагуа Никарагуа 1945 оны 10 сарын 24
 Норвеги Норвеги 1945 оны 11 сарын 27
 Оман Оман 299-р тогтоол (9 сарын 30) 1971 оны 10 сарын 7
 Орос Оросын Холбооны Улс 1991 оны 12 сарын 24 Зөвлөлт Холбоот Улс нь 1945 оны аравдугаар сарын 24-нд НҮБ-ыг үүсгэн байгуулалцсан гишүүн улс юм. ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин 1991 оны 12-р сарын 24-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад бичсэн захидалдаа Зөвлөлт Холбоот Улсын гишүүнчлэл нь Аюулгүйн Зөвлөл ба бусад бүх байгууллагуудад буй гишүүнийхээ үүргийг Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн 11 гишүүн улс ба ОХУ цаашид үргэлжлүүлэн ажиллах тухайгаа илэрхийлсэн байна.
 Өмнөд Африк Өмнөд Африк 1945 оны 11 сарын 7
 Пакистан Пакистан 1947 оны 9 сарын 30
 Палау Палау 963-р тогтоол (1994 оны 11 сарын 29) 1994 оны 12 сарын 15
 Панам Панам 1945 оны 11 сарын 13
 Папуа Шинэ Гвиней Папуа Шинэ Гвиней 375-р тогтоол (1975 оны 9 сарын 22) 1975 оны 10 сарын 10
 Парагвай Парагвай 1945 оны 10 сарын 24
 Перу Перу 1945 оны 10 сарын 31
 Польш Польш 1945 оны 10 сарын 24
 Португал Португал 109-р тогтоол (1955 оны 12 сарын 14) 1955 оны 12 сарын 14
 Руанда Руанда 172-р тогтоол (1962 оны 7 сарын 26) 1962 оны 9 сарын 18
 Румын Румын 109-р тогтоол (1955 оны 12 сарын 14) 1955 оны 12 сарын 14
 Сальвадор Сальвадор 1945 оны 10 сарын 24
 Самоа Самоа 399-р тогтоол (1976 оны 12 сарын 1) 1976 оны 12 сарын 15
 Сан-Марино Сан-Марино 744-р тогтоол (1992 оны 2 сарын 25) 1992 оны 3 сарын 2
 Сан-Томе ба Принсипи Сан-Томе ба Принсип 373-р тогтоол (1975 оны 8 сарын 18) 1975 оны 9 сарын 16
 Саудын Араб Саудын Араб 1945 оны 10 сарын 24
 Сейшелийн арлууд Сейшелийн арлууд 394-р тогтоол (1976 оны 8 сарын 16) 1976 оны 9 сарын 21
 Сенегал Сенегал 158-р тогтоол 1960 оны 9 сарын 28
 Сент-Винсент ба Гренадин Сент-Винсент ба Гренадин 464-р тогтоол (1980 оны 2 сарын 19) 1980 оны 9 сарын 16
 Сент-Китс ба Невис Сент-Китс ба Невис 537-р тогтоол (1983 оны 9 сарын 22) 1983 оны 9 сарын 23
 Сент-Люси Сент-Люси 453-р тогтоол (1979 оны 9 сарын 12) 1979 оны 9 сарын 18
 Серби Серби 1326-р тогтоол (2000 оны 10 сарын 31) 2000 оны 11 сарын 1 Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс задран унасны дараа 1992 оны дөрөвдүгээр сарын 27-нд Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс бий болов. Өмнө нь байсан Югослав улсын гишүүний эрхийг хадгалан авч үлдэх санаархлыг нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 777-р тогтоолоор буцаасан. Гэвч шинээр байгуулагдсан Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс тусгаар тогтносон бусад Югославын улсуудтай адил шинээр өргөдөл гаргах эрхийг хүсчээ. Ингээд 2003 оны 2-р сарын 4-нд Серби ба Монтенегро хэмээх нэрээр НҮБ-д элсэв. 2006 оны зургаадугаар сарын 3-нд Монтенегро Улс тусгаар тогтносон. Гишүүний эрхээ эрх зүйн үүднээс Серби улс авч үлдэв.
 Сингапур Сингапур 213-р тогтоол (1965 оны 9 сарын 20) 1965 оны 9 сарын 21
 Сири Сири 1945 оны 10 сарын 24 Сири нь НҮБ-ыг үүсгэн байгуулалцсан гишүүн улс юм. 1958 оны 2-р сарын 21-нд тус улс нь Египет улстай нэгдэн Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улсад (АНБНУ) болж НҮБ-д ганц улсаар гишүүн байв. 1961 оны 10-р сарын 13-нд Сири улс АНБНУ-с салан тусгаарласны дараа хоёр улс бие даан НҮБ-ын гишүүн болжээ.
 Словак Словак 800-р тогтоол 1993 оны 1 сарын 19 Чехословак улс нь НҮБ-ыг үүсгэн байгуулалцсан гишүүн улс юм. 1992 оны арванхоёрдугаар сарын 31-нд тус улс Чех ба Словак болон хуваагдсаны дараа тус тусдаа гишүүнээр элссэн.
 Словени Словени 754-р тогтоол (1992 оны 5 сарын 18) 1992 оны 5 сарын 22
 Соломоны арлууд Соломоны арлууд 433-р тогтоол (1978 оны 8 сарын 17) 1978 оны 9 сарын 19
 Өмнөд Солонгос Солонгос, Өмнөд 702-р тогтоол (1991 оны 8 сарын 8) 1991 оны 9 сарын 17
 Умард Солонгос Солонгос, Умард 1991 оны 9 сарын 17
 Сомали Сомали 141-р тогтоол 1960 оны 9 сарын 20
 Судан Судан 112-р тогтоол (1956 оны 2 сарын 6) 1956 оны 11 сарын 12
 Өмнөд Судан Судан, Өмнөд 1999-р тогтоол 2011 оны 7 сарын 14
 Суринам Суринам 382-р тогтоол (1975 оны 12 сарын 1) 1975 оны 12 сарын 4
 Сьерра Леон Сьерра Леон 165-р тогтоол (1961 оны 9 сарын 26) 1961 оны 9 сарын 27
 Тажикистан Тажикистан 738-р тогтоол (1992 оны 1 сарын 29) 1992 оны 3 сарын 2
 Тайланд Тайланд 13-р тогтоол 1946 оны 12 сарын 16 1949 оны тавдугаар сарын 11-ийг хүртэл Сиам гэх нэртэй байсан.
 Танганьика Танганьика 170-р тогтоол (1961 оны 12 сарын 14) 1961 оны 12 сарын 14 Танганьика нь 1961 оны 12 сарын 14-нд НҮБ-д гишүүнээр элссэн. 1964 оны дөрөвдүгээр сарын 26-нд Танганьика ба Занзибар нэгдэн Танганьика ба Занзибарын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс болон НҮБ дэх гишүүнчлэлээ нэг улс болон үргэлжлүүлсэн. Энэхүү Бүгд Найрамдах Улс нь нэрээ 1964 оны арваннэгдүгээр сарын 1-нд Бүгд Найрамдах Танзани Улс болгон өөрчлөв.
 Танзани Танзани 1964 оны 4 сарын 26 1964 оны дөрөвдүгээр сарын 26-нд Танганьика (1961 оны 12 сарын 14-өөс НҮБ-н гишүүн) ба Занзибар (1963 оны 12 сарын 16-өөс НҮБ-н гишүүн) нэгдэн Танганьика ба Занзибарын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс болон НҮБ дэх гишүүнчлэлээ нэг улс болон үргэлжлүүлсэн. Энэхүү Бүгд Найрамдах Улс нь нэрээ 1964 оны арваннэгдүгээр сарын 1-нд Бүгд Найрамдах Танзани Улс болгон өөрчлөв.
 Того Того 136-р тогтоол 1960 оны 9 сарын 20
 Тонга Тонга 1253-р тогтоол 1999 оны 9 сарын 14
 Төв Африкийн Бүгд Найрамдах Улс Төв Африкийн Бүгд Найрамдах Улс 154-р тогтоол 1960 оны 9 сарын 20
 Тринидад ба Тобаго Тринидад ба Тобаго 175-р тогтоол (1962 оны 9 сарын 12) 1962 оны 9 сарын 18
 Тувалу Тувалу 1290-р тогтоол (2000 оны 2 сарын 17) 2000 оны 9 сарын 5
 Тунис Тунис 116-р тогтоол (1956 оны 6 сарын 26) 1956 оны 11 сарын 12
 Турк Турк 1945 оны 10 сарын 24 Турк Улс нь НҮБ-аас уригдан гишүүнээр элссэн цорын ганц улс юм.
 Туркменистан Туркменистан 741-р тогтоол (1992 оны 2 сарын 7) 1992 оны 3 сарын 2
 Уганда Уганда 177-р тогтоол (1962 оны 10 сарын 15) 1962 оны 10 сарын 25
 Узбекистан Узбекистан 737-р тогтоол (1992 оны 1 сарын 29) 1992 оны 3 сарын 2
 Украин Украин 1945 оны 10 сарын 24 Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин Улс нь 1945 онд Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байв. Үүгээр ЗХУ-нь Украин ба Беларусь Улсын хамт НҮБ-д гурван суудалтай цорын ганц улс байлаа. 1991 оны наймдугаар сарын 24-нд Украин Улс нь ЗХУ-аас тусгаар тогтносоноо зарлав.
 Унгар Унгар 109-р тогтоол (1955 оны 12 сарын 14) 1955 оны 12 сарын 14
 Уругвай Уругвай 1945 оны 12 сарын 18
 Фижи Фижи 287-р тогтоол (1970 оны 10 сарын 10) 1970 оны 10 сарын 13
 Филиппин Филиппин 1945 оны 10 сарын 24 1946 оны долоодугаар сарын 4-нийг хүртэл АНУ-ын ноёрхолд байсан.
 Финланд Финланд 109-р тогтоол (1955 оны 12 сарын 14) 1955 оны 12 сарын 14
 Франц Франц 1945 оны 10 сарын 24
 Хаити Хаити 1945 оны 10 сарын 24
 Хондурас Хондурас 1945 оны 12 сарын 17
 Хорват Хорват 753-р тогтоол (1992 оны 5 сарын 18) 1992 оны 5 сарын 22 Бүгд Найрамдах Хорват Улс нь Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс задран унасны дараа 1992 оны тавдугаар сарын 22-нд НҮБ-д шинэ гишүүн улс болон элссэн.
 Тайвань Хятад, Бүгд Найрамдах Улс 1945 оны 10 сарын 24 Бүгд Найрамдах Хятад Улс нь НҮБ-ыг үүсгэн байгуулагч гишүүн улс бөгөөд улсдаа НҮБ-ын төв байртай байв. Олон улсууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг хүлээн зөвшөөрөх болсноор Тайвань дахь Бүгд Найрамдах Хятад Улс нь үндсэндээ тусгаар улсын шинж чанараа алдав. 1971 оны 10 сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлийн суудлуудыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад шилжүүлжээ (НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2758-р тогтоол). Үүнээс хойш Бүгд Найрамдах Хятад Улсыг (Тайвань) НҮБ тогтворжсон де-факто дэглэмд тооцох болов.
 Хятад Хятад, Бүгд Найрамдах Ард Улс 1971 оны 10 сарын 21 1971 оны 10 сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөл дэх суудлуудыг НҮБ-ыг үүсгэн байгуулсан гишүүн Бүгд Найрамдах Хятад Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад шилжүүлэн өгчээ.
 Чад Чад 151-р тогтоол 1960 оны 9 сарын 20
 Чех Чех 801-р тогтоол (1993 оны 1 сарын 8) 1993 оны 1 сарын 19 Чехословак Улс нь НҮБ-ыг үүсгэн байгуулагч гишүүн улсуудын нэг юм. 1992 оны арванхоёрдугаар сарын 31-нд тус улс нь Чех ба Словак Улсууд болон задарч тус тусдаа гишүүнээр элссэн.
 Чехословак Чехословак 1945 оны 10 сарын 24 Чехословак Улс нь НҮБ-ыг үүсгэн байгуулагч гишүүн улсуудын нэг юм. 1992 оны арванхоёрдугаар сарын 31-нд тус улс нь Чех ба Словак Улсууд болон задарч тус тусдаа гишүүнээр элссэн.
 Чили Чили 1945 оны 10 сарын 24
 Швед Швед 8-р тогтоол 1946 оны 11 сарын 19
 Швейцар Швейцар 1426-р тогтоол (2002 оны 7 сарын 24) 2002 оны 9 сарын 10 Швейцар нь НҮБ-д элсэхдээ бүх нийтийн санал асуулга явуулан элссэн цорын ганц улс юм. 1948 оноос хойш Швейцар нь ажиглагч статустай байв.
 Шинэ Зеланд Шинэ Зеланд 1945 оны 10 сарын 24
 Шри Ланка Шри Ланка 109-р тогтоол (1955 оны 12 сарын 14) 1955 оны 12 сарын 14 1972 оны тавдугаар сарын 22-н хүртэл Цейлон гэх нэртэй байсан.
 Эквадор Эквадор 1945 оны 12 сарын 21
 Экваторын Гвиней Экваторын Гвиней 260-р тогтоол (1968 оны 11 сарын 6) 1968 оны 11 сарын 12
 Энэтхэг Энэтхэг 1945 оны 10 сарын 30 1947 оны наймдугаар сарын 15-ыг хүртэл Британийн ноёрхолд
 Эритрей Эритрей 828-р тогтоол 1993 оны 5 сарын 28
 Эсватини Эсватини 257-р тогтоол (1968 оны 9 сарын 11) 1968 оны 9 сарын 24
 Эстони Эстони 709-р тогтоол (1991 оны 9 сарын 12) 1991 оны 9 сарын 17
 Этиоп Этиоп 1945 оны 11 сарын 13
 Югослав Югослав 1945 оны 10 сарын 24 Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагыг үүсгэгч гишүүн улсуудын нэг бөгөөд 1945 оны зургаадугаар сарын 26-нд гишүүдийн дүрмэнд гарын үсэг зуран, 1945 оны аравдугаар сарын 19-нд батлагдсан байна. 1991 оноос ХБНСЮУ нь задарч эхлээд, 1992 оны дөрөвдүгээр сарын 27 гэхэд тус улс огт байхгүй болон оронд нь Босни ба Херцеговин, Хорват, Словени, Урьдын Югославын Бүгд Найрамдах Македон Улс, Холбооны Бүгд Найрамдах Югослав зэргийн улсууд шинээр бий болсон юм. Холбооны улсуудыг бүрдүүлж байсан гишүүн улсууд нь нэг нэгээрээ НҮБ-д бие даасан гишүүн болсоор, 1992 он гэхэд ихэнх нь оров. Македон л улсын нэрийн маргаанаас шалтгаалан дараа жил нь буюу 1993 онд гишүүнээр элссэн. Серби ба Монтенегро Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 777-р тогтоолоос шалтгаалан ХБНСЮУ-ын гишүүнчлэлийг үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас 2000 онд гишүүнээр элсэв. 2006 онд энэ хоёр улс задран Монтенегро бие даасан гишүүн улс болжээ.
 Ямайка Ямайка 174-р тогтоол (1962 оны 9 сарын 12) 1962 оны 9 сарын 18
 Япон Япон 121-р тогтоол (1956 оны 12 сарын 12) 1956 оны 12 сарын 18

Ажиглагч улсууд

[засварлах | кодоор засварлах]

Ариун Сэнтий ба Палестин Улс[1] нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейд байнгын ажиглагч статустай улсууд юм. Эдгээр нь санал өгөх л эрхгүй бөгөөд бусдаар гишүүн улсын эрхийг эдэлнэ.

  1. Permanent Observers: Non-member States, abgerufen am 28. September 2015.